"Мартын 8" баярын ҮЗВЭРҮҮД

"Мартын 8" баярын ҮЗВЭРҮҮД

"Мартын 8" баярын ҮЗВЭРҮҮД
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр маргааш Бямба гаригт тохиож буй. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Мартын 8-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхон тоглолтоо сонирхуулдаг. Энэ жилийн баяраар хаана ямар үзвэр үзэх боломжтойг хүргэе.

УРЛАГ СУДЛААЧ О.СОСОРЫН "УРЛАГИЙН ТҮҮХ" НОМЫН НЭЭЛТ БОЛНО
Урлаг судлаач О.Сосорын "Урлагийн түүх" номын нээлтийг Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан "Монгол арт" галерейн гурван давхрын танхимд 14.00 цагт зохион байгуулна. Урлаг судлаач О. Сосор энэ номоороо танд нэн эрт үеэс өнөөг хүртэлх дүрслэх урлагийн түүхэнд буй болсон олон төрөл зүйл, хэв маяг, урсгал чиглэлүүдийн алдартай бүтээлүүдээс сорчлон танилцуулах юм.
Зохиогч номоо бүтээхдээ дэлхийн урлагийн түүхийг судалж ирсэн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжлийн он дарааллын дагуу 13 бүлэг, 57 сэдвийг боловсруулж, тэдгээрт холбогдох 1000 гаруй зургийг хавсаргасан нь анхны хэвлэлүүдээсээ (1999, 2006 он) илүү баялаг, шинэлэг, олон талт мэдлэг, мэдээлэл агуулсан бүтээл болжээ. Урлагийн түүхийн монгол хэл дээрх анхны ном хэвлэгдсэнээс хойш хориод жил өнгөрч ховор номын тоонд орсны дээр дүрслэх урлагийн түүхийг өргөн хүрээтэй эмхэтгэн боловсруулж бичсэн ном зохиол өнөөг хүртэл монгол хэлээр гараагүй байгаа тул оюутан сурагч, магистрант, докторантууд, уран бүтээлчид төдийгүй урлаг сонирхогчдын өсөн нэмэгдэж буй эрин цагийн эрэлт хэрэгцээгээс үүдэн, нэмж баяжуулсан хэвлэлээ мэргэн уншигч таны таалалд өргөн барьж байна.
Хаана: "Монгол арт" галерей

Хэзээ: 2023.03.08

"ХУНТ НУУР" БАЛЕТЫГ ГУРВАН ӨДӨР ТОГЛОНО

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон П.И Чайковский “Хунт нуур” балетыг 2025 оны гуравдугаар сарын 7, 8, 9-нд тоглох гэж байна. Алдартай балетын гол дүрд тус театрын гоцлол бүжигчдээс гадна Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин, ахлах зэрэгтэй мэргэжлийн балетын багш Хуан Шаошуай урилгаар оролцож, балетын алиа салбадайн дүрийг бүтээнэ.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр балетмейстер Төрийн шагналт,Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамьяндагвын дэглэлт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач Ч. Гунгаасүх ажиллаж байсан.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Их театрт тоглож байжээ.

Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болсон байна. Ийнхүү дэлхийн шилдэг сонгодог бүтээлийг 49 жилийн турш УДБЭТ-ын хамт олон өөрийн тайзнаа амилуулж байна. Харин нэр зохиолч Ж. Верди “ Риголетто” дуурь нь гурван бүлэг, дөрвөн үзэгдэлээс бүрдэх бөгөөд УДБЭТ-ын тайзнаа 1987 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр анх тоглож байжээ.

Хаана: УДБЭТ

Хэзээ: 2023.03.07, 03.08, 03.09

Тасалбарын үнэ: 40, 80, 100, 120 мянган төгрөг

“ХАЙЛААС МОДНЫ ДООР ЧАМАЙГ ХҮЛЭЭНЭ” ЖҮЖИГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2025 оны гуравдугаар сарын 5-наас эхлэн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг тоглож байна.
Жүжиг эхлэхийн өмнө театрын танхим үзэгчдийн хүлээлт, догдлолын халуун уур амьсгалаар дүүрэн. “Үл таних эмэгтэйд” жүжигт онцгой дүр бүтээсэн жүжигчин Долгорыг энэ удаа “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжигт Абби Патнамын дүрээ хэрхэн амилуулахыг харах гэсэн үзэгчид суудлаа яаран эзэлж, сэтгэл догдлон хүлээнэ.

Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нилийн зохиол "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийлээ. Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр амжилттай буулгаж, сэтгэлзүйн сонирхолтой драм өрнүүлж чадсан хэмээн үнэлэгддэг энэхүү жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй юм.

1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулсан энэхүү алдарт жүжиг 1996 онд анх "Тамын дурлал" нэрээр УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан билээ.

Хаана: УДЭТ

Хэзээ: 2023.03.04-2025.03.14

Тасалбарын үнэ: 35, 40, 50, 60, 70, 100, 120 мянган төгрөг

 

"МОНГОЛ БҮСГҮЙ" ХАР ЦАГААН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭНЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан "Монгол бүсгүй" хар цагаан гэрэл зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа "Монгол арт" галерейд дэлгэх гэж байна. Төслийг санаачлагч Г.Отгонсүрэн, үзэсгэлэнгийн стилистээр Д.Лхагвасүрэн ажилласан бөгөөд гэрэл зурагчин Т.Алтанзагас, С.Баяртогтох, Г.Энхчимэг нар өөрсдийн бүтээлээ дэлгэж, сонирхуулах гэнэ.
Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд нийт 70 орчим бүсгүйчүүдийн хөрөг зургийг олны хүртээл болгож байв.

Үзэсгэлэнгээс гэрэл зурагчны мэдрэмж, гэрэл сүүдрийн шийдэл, уран нарийн дэглэлт зэргийг олж харахаас гадна эдгээр бүсгүйчүүдийн үсний засалт, хувцаслалт, стиль имиж, нүүр будалтын урлаг  хоорондоо ямар нарийн зохицсныг олж харах болно.

Хаана: "Монгол арт" галерей

Хэзээ: 2023.03.08-03.09

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bbt 2025-03-07 66.181.160.120

Харуулах боломжгүй.

Avatar

Март 2025-03-07 202.9.46.114

өчигдөр мартын8-ны битүүн байсан, маргааш мартын 8-ны шинийн 2н, шартах өдөр

Avatar

blokni,xylgaichduinmrCJNr+id;## 2025-03-07 50.147.160.114

mart ni xezee xaana gesen be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж