Зайсангийн хуучин гүүрийг буулгаж дууслаа

Зайсангийн хуучин гүүрийг буулгаж дууслаа

Зайсангийн хуучин гүүрийг буулгаж дууслаа

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр хуучин гүүрийг буулгаж дууслаа. Шинэ гүүр барих өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. Уг шинэ гүүрийг зургадугаар сард ашиглалтад оруулах юм. Гүүрийн ажлын явцтай нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн байршил дээр нь очиж, танилцлаа. Уг байршил дээр шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх, дам нурууг зөөх зэрэг ажил хийгдэж байлаа. Дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил дөрөвдүгээр сард бүрэн дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар 50 дам нуруунаас 26 дам нурууг зөөвөрлөн авчирсан. Өдөрт хоёр дам нурууг буулгаж, ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байгааг гүйцэтгэгч “ЗМЗ” ХХК-ийн гүүрийн инженер Ш.Тэмүүлэн хэллээ. Шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн учраас бэлтгэх ажлын явц 100 хувьтай дууссан.

Газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурийг байрлуулна. Нийт 70 ширхэг шон сууриас өнөөдрийн байдлаар 26 суурийг өрөмдөөд байна. Өдөрт хоёр суурийг өрөмдөж, ажлын явц 30 хувьтай буюу дөрөвдүгээр сарын эхээр дуусгахаар хуваарийн дагуу хийгдэж байна. Тухайн байршилд усны түвшин гүн байгаа учраас цоргонууд гаргаж усыг дамжуулж өрөмдлөг хийж байгаа онцлогтой. Ингээд шинээр барих гүүрийг ирэх зургадугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд  ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2025-03-07 192.82.92.204

huuchin guur ayultai haragdaj baisan, ali boloh hurdan ashiglaltand oruulah heregtei bna. Hotiin ungu uzemj talaasaa saihan haragdah ni oilgomjtoi hurdan bariarai amjilt

Avatar

ХУД-ийн ахмад настан Ш.Раднаа 2025-03-07 103.212.117.27

1968 он хүртэл Зайсан луу модон гүүрээр явган хүн, автомашин Яармагийн гүүрээр тойрдог байлаа. Энэ онд Чехийн жүжигчдийг суулгаж явсан автобус яармагийн гүүрээр гараад Зайсан луу явж байдаа онхолдож олон хүн амь үрэгдсэн. Д.Цэгмэд дарга шарилыг нь онгоцоор авч очиход чехүүд амьд хүн авна гээд онгоцыг нь буулгахгүй удсан тухай яриа гарч байсан.ХААДС-ийн оюутнууд бид сайхан гүүртэй боллоо гээд баяртай байж билээ. Одоо түүнийг буулгахыг үзлээ.Цаг хугацаа гэж …

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.184.70

Чехословакийн Павел Баерла ахлагчтай эстрадын хамт лаг бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ сүйрсэн, 2-3-хан билүү дээ хүн амьд гарсан, тэдний нэг нь өөрийнхөө сонинд яри лцлага өгсөний нь манай нэг сонинд орчуулж тавьсан байсан даа.
Д.Цэгмид гуай биш, Ч.Лодойдамба гуай шарилуудыг хүргэ сэн,

Avatar

Нэргүй 2025-03-07 202.131.234.123

муу юмандаа гарамгай гэж .

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.168.82

нэг газрын мэргэжилтэн газар дээр очиж шалгалаа гэдэг мэдээ бэлтгээд байхдаа яахав дээ. хяналтын мэргэжилтэн байнга л хяналт тавих үүрэгтэй байхсан. анхаарч бичээчээ, сэтгүүлчээ

Avatar

Нэргүй 2025-03-07 103.9.90.100

та нар ажиглаад байгаарай, энэ баячууд өөрсдийнхөө явах үамд л гүүр бариад, зорчих хэсэгт л гүүр зам бариад байгаа. Зайсан руу хэчнээн ч гүүр тавив, нисэх буудал руу хэчнээн гүүр байна. Хойшоо гэр хороолол руу гүүр байна уу

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.115.174

олон гүүр байжийж л хүн болон чам шиг малнууд аятайхан амьдарна штэ.

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.184.70

Хүүрээ, гүүрий чинь хуурай газарруу биш, гол усан дээгүүр тавьдагиймаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж