Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь энэ онд тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн Варшав хотноо морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулна.
Нэргүй 2025-03-07 43.242.242.59
Өнгөрсөн жил Полшийн Ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Одоо хариу айлчлал болж тэдний тал урьсан байна. Манай орны ерөнхийлөгчийг урьж байгаа нь сайн хэрэг. Гол шалтгаан нь дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулж ийм уулзалт болж байна.Польш манай орны харилцаа сайн түвшинд байдаг.Европ руу гарах гол гарц юм. манай ерөнхийлөгч Украйн-Оросын асуудал болгоомжтой хардаж ярих байлгүй дээ. Айлчлалд амжилт хүсье
Иргэн 2025-03-07 103.57.95.49
үхсэнээ хайдаг юм бол ккк либериал үзэлтэйгээ нотлох гэсэн юм байлгүйдээ ккккк ганц сая гэр бүлтэй жижигхээн улсын ерөнхийлэгчид таарахгүй үзэл онол ш дээ хөрсөн дээрээ буумаар юм аа 2 их мангасийн аманд байдгаа мартаж дээ кккк тэнэгийн дотор уужуу гэдэг бил үү
зочин 2025-03-07 202.126.90.144
эргүү мал цагын байдлыг харзнаач
уншигч 2025-03-07 64.119.29.63
дэмий л айлчлала хийж б на даа полиш руу………цагаа олоогүй айлчлал б на
Нэргүй 2025-03-07 202.131.227.134
Англи, Франц, Германтай дүйхээр европын том улс болж байгаа Польштой харилцаагаа гүнзгийрүүлэх нь их чухал шүү.