Ирэх Ням гаригаас цаг агаар эрс хүйтэрнэ

Ирэх Ням гаригаас цаг агаар эрс хүйтэрнэ

Ирэх Ням гаригаас цаг агаар эрс хүйтэрнэ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлээс ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, зарим нутгаар эрс хүйтрэх нь. Тодруулбал, ирэх ням гаригаас буюу 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Улаанбаатарт 9, 11-нд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан 10 хоногийн урьдчилсан мэдээллээр энэ сарын дунд хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бөгөөд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс орон нутаг руу зорчих болон малд явах хүмүүс өдөр тутамд цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг анхаарууллаа.

Мөн энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах урьдчилсан мэдээ гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Утаа 2025-03-07 202.9.46.110

Утаа, угаар нэмэгдэнэ, муужруулсан шахмал хор нь олдохоо байж шагчдын гарт орцон

Avatar

Баас 2025-03-07 202.9.46.114

ашгүй, шөнөдөө баас сайн хөлдөнө

Avatar

Нэргүй 2025-03-07 202.131.234.123

зүгээр дээ. малчид сайхан сэрүүцнэ. хөдөө тэнэгч гишүүд хөлдлөж үхэж амраана

Avatar

Сургамж 2025-03-07 66.181.177.103

хүмүүст хэрэгтэй, бусдад ашигтай юм бичиж бай! Хайран цагаа битгий дэмий үр
амьдрал богино шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж