"Айл өрхүүдийн халуун усыг ирэх сард хязгаарлахгүй"

"Айл өрхүүдийн халуун усыг ирэх сард хязгаарлахгүй"

"Айл өрхүүдийн халуун усыг ирэх сард хязгаарлахгүй"

Энэ онд инженерийн шугам сүлжээг шинээр 21 байршилд угсарч, 143 байршилд өргөтгөж шинэчилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлээс тодруулахад"Инженерийн шугам сүлжээг шинээр угсарч, шинэчлэх ажлын хүрээнд айл өрхүүдийн халуун усыг хязгаарлахгүй. Жил бүр хуваарийн дагуу тавдугаар сарын 15-наас айлуудын хязгаарлалтыг хийдэг. Тэрнээс өмнө айлуудын халуун усыг хязгаарлахгүй. Инженерийн шугам сүлжээг шинээр угсрахад айл өрхүүдийн халуун усыг хязгаарлахгүй, шугам сүлжээг өргөтгөхөд хязгаарлалт хийх хуваарьтай уялдуулан иргэдийг чирэгдүүлэхгүй байхаар зохицуулна. Тэгэхгүй бол нийслэл хотод өдөрт 2-3 байршилд байнгын шугам сүлжээ цоорч байгаа. Тухайн шугам сүлжээ нь 1970, 1980 онд ашиглалтад орж байсан учраас насжилт нь дууссан.  Энэ ажлын санхүүжилтийг улс болон нийслэлийн төсөв, олон улсын төслөөр санхүүжүүлнэ" гэв.

Нийслэлийн хэмжээнд 2025 онд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажлыг гүйцэтгэнэ. Үүнээс инженерийн шугам сүлжээний 164 ажил хийгдэхээс 21 байршилд нь шинээр угсралтын ажил хийх юм. Мөн авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлтийг 11 байршилд хийх юм. Тухайлбал, дулааны шугам 13 км, үүнээс гол шугам 8.7 км байна. Орон сууцны хорооллын дундах шугам сүлжээ 15 км, цэвэр усны шугам 1.1 км, бохир усны шугам 12.4 км, авто замын борооны ус зайлуулах 15.6 км шугам сүлжээг долоон байршилд, үерийн хамгаалалтын найман км далан сувгийг шинээр барина.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл мэдээлэл өгөхдөө “2008 оноос хойш Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл бохир усны “Туул-1” коллекторийг 30 км газарт барихаар төлөвлөсөн. Уг шугамын ажил санхүүжилтгүйн улмаас олон жил саатсан байсныг нийслэлийн удирдлагаас анхаарч, 10 гаруй км-т бохир усны коллектор барина. Мөн дулаан хангамжийн гол шугам сүлжээ төрийн өмчийн мэдэлд байдаг. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ жил Хорооллын дундах болон Жуковын музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэл замын дундах байршилд дулааны шугамын ажил хийгдэнэ. Тиймээс засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна. Бид ирэх дөрөвдүгээр сард инженерийн шугам сүлжээний ажлуудаа эхлүүлнэ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.114.213

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.184.244

яагаав дээ. намар хичээл эхлэнгүүт зам хаагаад замын ажил эхлээд унадаг

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.161.124

yu soliorood baina. hezee havar hyazgaarlaad baisan yumbe. zun l amitan bolgodog bizdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж