Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр улаанбурхан өвчний тархалтад бага насныхан өртөх эрсдэл өндөр байгаа тул эмнэлэг болон олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүүхэдтэйгээ эмнэлэг орохоор бол халдвар хамгааллын дэглэм сахиж, гарыг нь ариутгаж маск зүүхийг онцгойлон зөвлөлөө.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, 21 аймаг, есөн дүүргийн тухайд дархлаажуулалтын 600 гаруй нэгж ажиллаж байгаа. Тиймээс товлолт хугацаандаа вакциндаа хамрагдаагүй тохиодолд өрхийн эрүүл мэндийн төв болон бусад нэгжүүдэд хандаж улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакциныг хүүхэддээ хийлгэх дээр анхаарал хандуулахыг эцэг эхчүүдээс хүсч байна гэв. Ингэхдээ 2018 оноос хойш төрсөн хүүхдүүдийн вакцины мэдээллийг И-Монголиагаас нягтлах боломжтой бөгөөд мөн эх, хүүхдийн ягаан дэвтэр дээр тухайн хүүхдийг товлолын ямар, ямар вакцинд хамрагдсан талаар мэдээллээ харах боломжтой.
Хэрэв хүүхэд нь товлолт вакцинаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад идэвхтэй хамруулах нь зүйтэй.
ХӨСҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б.БАТСҮХ:
-Улаанбурхан өвчин бол халдварлах эрсдэл хамгийн өндөр, халууралт өндөр, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг халдварт өвчин. Энэ өвчний сэжигтэй тохиолдлын үед илрэх эхний шинж тэмдэг бол өндөр халуурах. Үүний дараа арьсаар толбот гүвдрүүд тууралт гардаг. Мөн үүн дээр нэмээд ханиалгах, нүд нуухтнах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрдэг.
Шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ яаралтай хүлээж авч, хэвтэн эмчлүүлж байгаа.
Эмнэлзүйн шинж тэмдэг дээр тулгуурлаж, оношилгоо, шинжилгээг хийж эмчилгээг хийж байна.
Мөнх 2025-03-07 103.57.93.199
Зайлшгүй тохиолдол гэдгийг юу гэж ойлгох вэ? Амандаа орсон үг болгоныг хуцаад байх хэрэггүй. Өвчнийг аль болох багад нь мэргэжлийн эмчид үзүүлж анагаах хэрэгтэй гээд байдаг биз дээ.