АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексикт ногдуулсан татварын тарифаа дөрөвдүгээр сарын 2 хүртэл хойшлуулах болсноо Пүрэв гаригт мэдэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудас болох "Truth Social" дээр нийтлэхдээ, "Би Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай ярилцсаны эцэст USMCA гэрээнд хамаарагдах бүтээгдэхүүнд дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл татвар төлөхийг шаардахгүй байх шийдвэр гаргалаа. Би уг шийдвэрийг санаа нэг байх үүднээс болон ерөнхийлөгч Шейнбаумыг хүндэтгэж байгаа учир гаргасан" гэж мэдэгдсэн байна.
АНУ, Мексик, Канадын хэлэлцээр /USMCA/ нь Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн тохиролцож, хүчин төгөлдөр болсон худалдааны гэрээ юм. Энэ нь мөн Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг /NAFTA/ оролдог юм.
Трампийн мэдэгдлээс нэг өдрийн өмнө Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт албан ёсоор мэдээлэл өгсөн. Үүнд Канад, Мексикийн гурван том автомашин үйлдвэрлэгчид шинээр ногдуулсан 25 хувийн татвараас нэг сарын чөлөө олгож байна гэсэн юм. Тухайлбал, Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хэдхэн хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 1-нд Мексик, Канадаас импортолдог бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах тухай захирамжид гарын үсэг зурсан.
Мөн Канадын эрчим хүчний бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсан боловч хоёрдугаар сарын 3-нд гаалийн татварыг 30 хоногоор хойшлуулав. Дараа нь уг шийдвэрийн дагуу нэмэлт тариф гуравдугаар сарын 4-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Канад улсын хувьд уг татварын нэмэгдэл тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол Мексик улс тариф, эдийн засгийн эсрэг арга хэмжээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн, татварын нэмэгдэл тариф нь бизнес эрхлэгчдэд санхүүгийн дарамт учруулж эхэлсэн бөгөөд энэ нь цаашлаад өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, эдийн засгийн удаашралд нөлөөлж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улмаар Канадын ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-тай худалдааны дайн хийхэд бэлэн гэдгээ Пүрэв гаригт мэдэгджээ.
Нэргүй 2025-03-07 202.9.40.63
Жомбого Трамп
Нэргүй 2025-03-07 66.181.190.218
Аргагүй, Мексик нь АНУ-ын хүнсний ба хувцасны нийлүүлэгч шүү дээ.
Нэргүй 2025-03-07 139.5.219.64
Хөөрхий тэр эмэгтэй хүн болохоор трампын аргыг олж байнаа
bl 2025-03-07 50.147.160.114
y/t jujgdcy