Францын цөмийн шүхэр дор Европ хоргодох уу?

Францын цөмийн шүхэр дор Европ хоргодох уу?

Францын цөмийн шүхэр дор Европ хоргодох уу?

Францын ерөнхийлөгч агсан Шарль де Голль нэгэн цагт "Оросуудаас илүү америкчууд бидний найз. Гэхдээ Америкт ч бас ашиг сонирхол бий. Тиймээс нэг л өдөр тэдний эрх ашиг манайхтай зөрчилдөнө" гэж хэлж байв. Эцэст нь түүний зөв байжээ. Түүний сэрэмжлүүлэг өнөөгийн нөхцөл байдалд туйлын үнэн болж хувирч байна.

Франц улс хүчирхэг гүрнүүдийн нөлөөллөөс ангид байх ёстой гэсэн зарчимыг тэр баримталдаг байв. Энэ зарчимын дор Франц өөрийгөө хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй байх ёстой гэсэн ойлголт анх гарсан.

Тэгвэл өдгөө энэ ойлголт Европын аюулгүй байдлын талаарх маргааны төвд ороод байна. Европ тивд цөмийн зэвсэгтэй хоёрхон орон байгаа нь Франц, Их Британи. Францын хувьд 300 хүрэхгүй цөмийн цэнэгт хошуутай бөгөөд эдгээрийг нисэх онгоц эсвэл шумбагч онгоцноос харвах боломжтой. Харин Их Британид 250 орчим цөмийн цэнэгт хошуу бий.

Хамгийн том ялгаа нь Францын цөмийн арсенал бүрэн бие даасан байдалтай бол Их Британийнх АНУ-ын техникийн дэмжлэгт тулгуурладаг.

Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Лхагва гаригт Францын таслан зогсоох хүч энэхүү тодорхой бус шинэ эрин үед Европын бусад орны хамгаалалттай холбогдож магадгүй гэсэн санааг дэвшүүлэв. Франц цөмийн арсеналаа бусадтай хуваалцаж магадгүй гэх энэ санаа баруун, зүүний үзэлтнүүдийн эгдүүцлийг төрүүлжээ. Харин засгийн газрын болон батлан хамгаалахын албан тушаалтнууд "Франц юуг ч хуваалцах ёсгүй" гэсэн байр суурийг баримталж байна.

Гэхдээ Европын зарим улс Францын цөмийн шүхэр дор хэзээнээсээ байсан гэсэн санааг Шарль де Голль дэвшүүлж байжээ. Тэрээр 1964 онд "ЗХУ Герман руу довтолсон тохиолдолд Франц үүнийг өөр лүү нь довтолсонтой ижил авч үзнэ" гэж хэлж байв.

Тиймээс Макроны хэлсэн санаа цоо шинэ зүйл биш. Харин Европын орнууд өөрсдөө үүнийг хүсч эхэлсэн нь шинэ зүйл ажээ. Өмнө нь Франц улс цөмийн хамгаалалтаа сунгах санал дэвшүүлэхэд тэд хариу өгөхөөс татгалздаг байв. Яагаад гэвэл тэд АНУ болон НАТО-д бүрэн итгэхгүй байгаа мэт харагдахыг хүсээгүй. Гэтэл Германы канцлер Фридрих Мерц өнгөрсөн сард энэ асуудлаар Франц, Их Британитай ярилцах мөч тохиож магадгүй гэж хэлсэн юм.

Батлан хамгаалахын шинжээчдийн таамаглаж буйгаар Францын бөмбөгдөгч онгоцууд өнөөдөр эх орныхоо хилийг тогтмол манадаг шигээ Европын хилийн эргүүл хийж болно. Эсвэл аливаа гэнэтийн тохиолдолд Францын бөмбөгдөгч онгоцуудыг яаралтай байрлуулж болохоор тооцож бусад оронд нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлж болно.

Өдгөө асуудал болж буй зүйл нь цөмийн цэнэгт хошууны тоо ширхэг. Францын 300 цэнэгт хошуу Оросын мянга мянган цөмийн цэнэгт хошууны эсрэг хангалттай юу? Үгүй л болов уу. Гэхдээ Их Британитай нэгдвэл 550 болно. Хоёрдугаарт, Францын цөмийн сургаалыг шинэчлэн боловсруулж, ашиг сонирхол нь Европын холбоотнуудыг ч мөн хамарна гэдгийг хоёрдмол утгагүйгээр илэрхийлэх явдал чухал юм.

Цөмийн зэвсэгтэй таван улсыг цөмийн цэнэгт хошууных нь тоогоор жагсаасан байдал. 2023 оны зургадугаар сарын байдлаар байршуулсан, хадгалсан, ашиглагдаагүй цэнэгт хошуунууд үүнд багтана.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З 2 цагийн өмнө 122.201.31.129

Оростой холбоотой удаа дараагийн ялагдлын гашуун амт, түүнээс улбаатай хорсол хонзон, айдас энэ бүхэн өнөөдөр баруун Европыг Оросын эсрэг дайны хийрхэл хэнээрхэл рүү түлхэж байна. Үүнээс нь залхсан АНУ Европоос холдож байна, Орос руу ойртож байна, Оросыг Хятадаас холтгохыг зорьж байна, Хятадын хувьд АНУ-тай илт сөргөөцөөлдөж эхлэв.Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна, шинэ дэг журам айсуй, том гүрнүүдийн амбийц, ашиг сонирхол том л билээ, тоглоом нь ч хатуу билээ.

Avatar

Х 12 цагийн өмнө 202.9.46.238

энэ нөхөр их хачин.тэр цуг яваад байдаг хөгшин нь эрэгтэй хүн юм билээ.нэг сэтгүүлч баримт гаргаж ирсэн байна лээ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.95.176

Чиний эхнэр чинь бас эршдээ,,,,чи мэдээээггүйл яваад байсан юмуу,,,,нэгэн эмч надад тэгж хэлсэн юмшүүдээ,,,,

Avatar

Зочин 2025-03-07 139.5.217.115

Францын цөмийн шүхэр , 60 АЦСын сүүдэр дор европчууд амьдрах болжээ …..кккк

Avatar

Үл үзэгдэх 2025-03-07 66.181.182.88

САВААГҮЙ НОХОЙ СХРЛУУ ХУЦНА

Avatar

** 2025-03-07 202.9.46.114

цөмийн дайнд 200, 7000 ялгаагүй шүү. 200 бол дэлхийг 1 удаа арчиж хаяхад хангалттай, 7000 бол дэлхийг хэдэн арван удаа арчихад хангалттай

Avatar

Нэргүй 2025-03-07 103.57.92.180

300 цөмийн з****г хангалттай. тэр хэдэн мянга энэ тэр бол зүгээр л өрсөлдөөн сүрдүүлгийн үр дүн. 30 хан цөмтэй палбагар бацаан айлгаж чадаж л байгаа биз дээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-03-07 103.212.117.27

Манай уран Франын цөмийн зэвсгийн түлш болох нь уу даа янз .Францын цөмийн з****г Оросын эсрэг гэдэг нь нэн тодорхой . Тэгэхээр монголчууд бид оросын даййсанд цөмийн з****г хийхэд нь тусалсан болохоор оросын эсрэг том нүүдэл хийсэн болж таарч байна уу даа. Аливаа улс, тэр дундаа хөгжиж буй манайх шиг орон гадаад бодлогодоо тун хянамгай хандах хэрэгтэй болж байх шиг байна шүү. Польшид газрын ховор елемент өгнө гэсэн.Одоо манай Ерөнхийлөгч айлчилж байна.Аа мэдэхгүй хөөрхий, юу л болоод байна даа

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

BOL

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

BOLNO

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

MEDEEJ

Avatar

Нэргүй 2025-03-07 103.57.94.60

Новарын гужаагийн хурлийз шарлийзууд аа зеленский даший шоо болсоон

Avatar

Haha 2025-03-07 103.168.34.176

HAHA .😂😂😂😂

Avatar

СЛАВА УКРАИНЕ,,,, 2025-03-07 103.57.95.176

москвагаа шатаагаад зугтсан Кутузовын тэнэглэлийг аугаа Наполеон Бонапард яаж ч бодоод ойлгоогүй юм гэдэг,,,,угаасаа үгээгүй шар нар бор хоногыг яаядаа хэмээн өнгөрөөдөг ядуу тариачны орос оронд,,,, францын армийг тэжээх хоол хүнсний нөөц үзээд өгье гэсэн ч байсангүй ээ,,,аугаа наполеон үүнийг тооцоолож чадаагүй юмаа,,,,тооцолох нь битгий хэл ийм үгээгүй ядуу улсыш урьд хожид ч үзээгүй байжээ,,,,ядуу зүдүү амьдрал нь орос орныг францын армиас аварсан юмаа,,,,

Avatar

Нэргүй 2025-03-07 103.57.95.176

Европын орнуудыг байлдан дагуулахад францын армид хоол хүнс зам тээвэр харилцаанд ямао ч асуудал бхйсангүй,,,,,орос бол тийм биш байж,,,,ар талаасаа хэт тасарч хангамжгүй болсон францын арми дүн өвөлөөр ухарахаас өөр аргагүй болсон ажээ,,,,,,ядуу зүдүүгийн туйл болсон амьдрал нь орос ороныг францын колони болохоос аварсан юмаа,,,,,азгүй л юмдаа,,,,францын колони болсон бол ямар чиг л байсан модон жорлонгоосоо 200 жилийн өмнө салах байлаа,,,

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

TUUH AGUU NAPOIN

Avatar

Нэргүй 2025-03-07 103.57.94.60

Новарын гужаагийн хурлийз шарлийзууд аа зеленский даший шоо

Avatar

Хотын уугуул иргэн 2025-03-07 66.181.178.19

Жижиг Наполеон гараад ирлээ. Нөгөө кинонд гардаг шиг: "Гөлгөөтэй юу болсныг мэдэж байна уу" гэж энэ Франц азарган тахианд хэлмээр байна. Явж явж халуун тогоонд л орно дөө.

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

AGUU NAPOLION SHUU

Avatar

Бурханы бодол 2025-03-07 66.181.160.55

Энэ дэлхий гээч гариг ертөнцөд чинь халуун цөмийн ариутгал хийх цаг нь болсон юм шиг байна даа …Хүн гээч шавьж нь дэндүү их үржчихэж !!!…

Avatar

өхөхөх 2025-03-07 157.15.7.100

Зүгээр л амар амгалан байсан Монгол орон маань уранаа Францад өгөөд их дайн самууны хөлд чирэгдээд эхлэх вий дэ. Оюу Толгойн ашгаар Украйны дайныг санхүүжүүлж байдаг талаар яригдаад эхэллээ шүү

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

BAS ZOV OO

Avatar

СЛАВА УКРАИНЕ,,,, 2025-03-07 202.126.88.79

Хэн хаана тийм юм яриав,,,,,чамд баталгаа нотолгоо байна уу,,,,,зүгээр л бөгспутин шиг амандаа орсоноо ша ажийнуу,,,,

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

SLAVA UKRAIN

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

MASH IH BAYRLALAA

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

MASH IH BAYRLLAA

Avatar

- zubxun 2025-03-07 50.169.138.78

atht+ gayni;

Avatar

лутаа 2025-03-07 66.181.164.23

Одоо герман улс цөмийн гүрэн болох хэрэгтэй, Иванууд юм л бол царь мариа яриад шаачина. Герман хүсвэл 3 жилийн дотор л цөмийн гүрэн болох бүрэн боломж бий шүүдээ бүх юм нь бэлэн байна

Avatar

Зочин 2025-03-07 139.5.217.115

Лутаа балай чинь ДАЙНД хөөрөв ……..Хүн сүг юм аа

Avatar

Зочин 2025-03-07 202.126.89.5

Заа одоо их багагүй л цөмийн зэвсэгтэй болхыг хүсэж байгаа дөө …Ганц байсан ч ганцдахгүй цаг мөч ирж байх шиг ..Америк , Оросоос бусад нь юуч чададгүй юм шиг гуцацгаагаад л байсан ,Удахгүй горыг нь амснаа

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.184.70

Европын Нэгдсэн эсвэл Европын Холбооны Улс гэж мөдхөн бий болно, 100 гаруй жилийн өмнө энэ тивийн нилээд олон улс хамтран дэвшүүлж бсан үзэл санаа биелэх нигууртай !

Avatar

Зочин 2025-03-07 203.91.115.40

цөмийн з****г гэдэг их багадаа биш л дээ хэрэглэвэл тэгээл түрүүлж хэрэглэсэн улс нь үлдээд нөгөө улс нь үнс болох юм

Avatar

ЗОЧИН 2025-03-07 202.9.40.88

ЕВРОПООС АМЕРИКИЙГ ШАХАЖ ГАРГАСАН НЬ ДЭЭР. АМЕРИК ХЭЗЭЭ Ч НАЙЗ БИШ. УДАХГҮЙ ОРОСЫГ Ч ДУУСГАНА.

Avatar

Нэргүй 2025-03-07 103.168.34.176

ZOV OO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж