"Евро-2 хөдөлгүүр дээр нэмэлт төхөөрөмж суурилуулна гэж ойлгосон"

"Евро-2 хөдөлгүүр дээр нэмэлт төхөөрөмж суурилуулна гэж ойлгосон"

"Евро-2 хөдөлгүүр дээр нэмэлт төхөөрөмж суурилуулна гэж ойлгосон"

НЭМЭЛТ:

Улсын яллагч шүүгчдэгчдээс асуулт асууж байна.

Улсын яллагч:

-Ж.Эрдэнэбат таны хувьд "Тэнүүн-Огоо" ХХК-д ямар албан тушаалтайгаар хэдэн жил ажиллаж байна вэ?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Би энэ компанид 15 жил ажиллаж байгаа. Техник хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Улсын яллагч:

-“Тэнүүн-Огоо“ ХХК-иас 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай албан бичгийн хариу гэж таны нэр дээр албан бичиг ирүлсэн байна лээ. Энэ нь евро-5 төхөөрөмжтэй автобус нийлүүлэх боломжтой. Ингэхийн тулд 606 автобус биш 600 автобус нийлүүлэх утга бүхий албан бичиг байдаг.

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Миний нэр дээр албан бичиг ирдэг.

Улсын яллагч:

-Энэ албан бичиг нь евро дизель хөдөлгүүрийн автобусыг нэмэлт төхөөрөмж суурилуулан өөрчлөх боломжтой гэсэн бичиг юм уу эсвэл евро-2 биш евро-5 дизель хөдөлгүүртэй автобус нийлүүлнэ гэсэн албан бичиг юм уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Би энэ албан бичиг дээр евро-2 хөдөлгүүр дээр нэмэлт төхөөрөмж суурилуулж, евро стандартын шаардлага хангасан хөдөлгүүртэй автобус оруулж ирнэ гэж ойлгосон.

Улсын яллагч:

-Тэгвэл евро-2 дизель хөдөлгүүртэй автобус нийлүүлнэ гэсэн агуулгатай албан бичиг ирсэн гэж ойлгож болох уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Евро стандартын шаардлага хангасан автобус нийлүүлэх гэсэн агуулгатай.

Улсын яллагч:

-За. 2023 оны хоёрдугаар сард 01-01 дугаартай "Тэнүүн-Огоо" ХХК нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай байгуулсан нэмэлт гэрээг мэдэж байгаа юу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Мэднэ.

Улсын яллагч:

-Энэ нэмэлт гэрээнд их багтаамжийн ямар дизель хөдөлгүүртэй автобус оруулж ирэхээр тохиролцсон юм бэ?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Евро стандартын шаардлага хангасан автобус оруулж ирэхээр тохиролцсон.

Улсын яллагч:

-Евро стандарт гэдэгт евро-2, евро-3 аль нь орж байгаа вэ?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Евро стандартын шаардлага хангасан автобус оруулж ирэхээр тохиролцсон гэдгээ хэлж байна. Яагаад гэхээр би энэ гэрээг байгуулахад өвчтэй байсан. Тэгээд гарын үсэг зурсны дагуу би очиж, хоёрдугаар гэрээнд гарын үсэг зурсан юм.

Улсын яллагч:

-Энэ гэрээг мэдэхгүй байна гээд байна уу. Евро-2 болон евро-5 хөдөлгүүрээ мэдэхгүй байна уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Евро-2 стандартын шаардлагыг хангасан.

Улсын яллагч:

-Гэрээний хавсралтаар батлагдсан техникийн  тодорхойлолтод ямар дизель хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тусгасан байсан бэ?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Мэдэхгүй байна.

Улсын яллагч:

-2023 оны долдугаар сарын 6-наас есдүгээр сарын 25-ныг хүртэл их багтаамжийн 100 автобус хүлээн авсан. Энэ автобусуудыг гаалиар оруулахдаа мэдүүлэгт евро хэд хөдөлгүүртэй гэж мэдүүлсэн бэ?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Гаалийн мэдүүлэгт евро-2 гэж мэдүүлсэн.

Улсын яллагч:

-Автобусыг Вьетнам улсаас усан боомтоор тээвэрлэж, Монголд оруулж ирж, хүлээн авах ажлыг хариуцсан юм уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Би тээвэрлээгүй. Автобус оруулж ирэхэд нь Эрээн хотод хүлээн авсан. Ирсэн автобусыг Эрээн хотод харж, жолооч нараар жолоодуулж, Замын-Үүдээр оруулсан.

Улсын яллагч:

-Автобусыг хүлээн авахдаа нэг бүрчлэн хүлээн авсан гэж ойлгож болох уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Нэг бүрчлэн биш. Ирсэн автобуст жолооч хуваарилж оруулж ирсэн.

Улсын яллагч:

-Тухайн автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаагүй гэж ойлгож болох уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Болно. Ерөөсөө бэлэн автобусыг шууд унаж оруулсан.

Улсын яллагч:

-Тухайн автобусууд ямар дизель хөдөлгүүртэй байсан бэ?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Тэрийг үзэх боломжгүй байсан.

Улсын яллагч:

-Тухайн автобусанд евро-5 гэсэн бичиг наалттай байсан уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Байсан.

Улсын яллагч:

-Гурван удаагийн хүлээн авалтаар 100 автобус оруулж ирсэн. Бүх автобус дээр евро-5 гэсэн наалт байсан уу?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Тэгсэн. Бүх автобус дээр наалт байсан.

Улсын яллагч:

-Гаалийн мэдүүлэгт евро-2 хөдөлгүүртэй гэж мэдээлсэн ч автобус дээр евро-5 гэсэн наалт байсан гэлээ. Энэ талаар нийлүүлэгч компаниуд руу нөхцөл байдлыг хэлсэн үү?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Байхгүй. Ерөөсөө автобус гааль дээр ирэхдээ дагалдах бичиг баримт нь хүрч ирдэг. Энэ автобус ийм маркийн гээд. Бид тэр бичгийг зөвхөн компанийн албан бичиг гаргаж өгч, энэ автобус ирсэн тул гаалийн бүрдүүлэлт хийж өгнө үү гэж өгдөг.

Улсын яллагч:

-Ойлголоо. Ерөнхий захирал А.Ганхуяг гэдэг хүн евро-2 хөдөлгүүртэй автобус гэж мэдүүлж буй. Яагаад ийм байхад евро-5 гэсэн бичиг наасан талаар өөрт нь хандаж хэлсэн үү?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Байхгүй ээ. Тухайн үед анзаарах зав байгаагүй.

Улсын яллагч:

-Тэгвэл ийм бичиг наалттай байсан талаар Нийтийн тээврийн газар, нийслэлийн Худалдан авах газарт ямар  нэгэн байдлаар мэдэгдсэн үү?

“Тэнүүн-Огоо“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат:

-Байхгүй.

 

 

НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ 6 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.03.07/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

  • АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг  хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-07 202.9.41.95

Шудрага хууль шүүхтэй улс байсан бол барагл цаазлуулах байх сумбузруудын хамт нам дагасан өлөн хулгаач авилгачад хүч чадал хөрөнгө мөнгө мундаг юмааа нүгэл гэж биидэээ шуналт бузруудааа

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.191.193

ха ха зохиол бичих хугацааг

Avatar

иргэн 2025-03-07 103.212.119.190

Завөан луйварчидийг хатуу шийтгэх хэрэгтэй шдээ !!!!!!Сүхбаатар ахлагчтай хотийн луйварчид!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.177.112

наад замаскдсан сэгээ аваад улсын мөнгө төлөөрөй тэр даевоо руу нь буцааж болдоггүй юмуу бүхэл бүтэн улсыг доромжилсон

Avatar

Зочин 2025-03-07 66.181.161.203

10 удаа хойшилчихоод л явж байгаа юм байна. Монголын үндэсний бөхөд 10 түрүүлсэн аварга дархлагддаг. Дураараа юу ч хиййсэн хэрэг хэлэлцдэггүй. Харин эрүүгийн ертөнцөд шүүх хурлаа 10 удаа хойшлуулж чадвал дархлагддаг. Хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх ба гарсан хохирлоо улсаар төлүүлдэг. Ямартай ч сүүлийн 25 жилийн туршлага ингэж л хэлээд байна.

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.161.203

Монголчуудын хариуцлагаас зугтаах сонгодог арга. Бараг л чухал албан бичиг дээр гарын үсэг зурж байхдаа согтуу байсан гэх гээд байна аа даа, дамшиг чинь. Маш бүрхэг байгаа биз. Тэгэхлээр энэ дээр яллагдагч болон төр хоёрын хооронд тохиролцоо хйигдчихсэн байна гэж хардаж байна. За чи Евро 5 л гэж битгий дуугараарай. Тэр муу албан бичгийг өөрчлөөд, болохгүй бол тэр 5 гэдгийг нь баллаж сохлоод хачтхъя. Тэгэхээр ерөөсөө 5 гэж огт байгаагүй болог. Чиний өчгийн агуулга бол дараах байдалтай болно: -1-р

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.161.203

т Евро 2 байсан. Яахав сэтгэл гаргаад 3-руу дөхүүлье гэхдээ харин ч би чөмгөө дундартал зүтгэсэн. -Ер нь би бол энэ албан тушаал дээр арын хаалгаар орсоон. Ажлаа мэдэхгүй. -Би орос, англи хэлгүй. Мэргэжлийн хүн биш. – Би Евро гэж ч мэдэхгүй. 2, 3 гэдэг тооны учрыг ойлгоогүй. – Би бол дээд боловсролгүй хүн юм. Тэр дипломыг чинь худалдаад авчихсан. – Би бол тэгэж ярих юм бол 7 ч төгсөөгүй хүн юм. -Аав ээж маань намайг дутуу төрсөн гэсэн. Дунд сургуульд байхдаа сэтгэцийн эмчилгээнд хамрагдаж байсан

Avatar

зочин 2025-03-07 66.181.186.60

Цавчаа ногоон автобусный мөнгө хаашаа ороод алга болчихов, Давга дорж ямар мөнгөөр нураасан циркээ засав .Наад нөхрөөс юу г нь асуудаг юм сүүлд оруулж ирсэн хар автобус ногоон автобус харьцуулаад үз Монголчуудыг үнэн доромжилсондоо муу гахай хоншоорт

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.161.203

Сайхан шоу болж байна. Авилга өгсөн авсан хоёрын шүүхийн индэр дээрх түлхэлцээн. Ард түмэн гоё юм хүлээх хэрэггүй ээ. Нэг хүн сургаар нь өөрийгөө хутгалж давхиад, өөр нэг хүн албан тушаалаасаа сайн дураараа огцорч гүйгээд байсан даа. Тэр чинь л Монголын бодит амьдрал дээрх авилгын шоуны оргил нь байсан юм. Одоо дахиад тийм гоё сценийг та бүхэн олж харахгүй ээ. "40 саяар торгуулаад"… гэдэг уйтгартай хэсэг рүүгээ орсон энэ сериал.

Avatar

Монгол хүү 2025-03-07 64.119.29.63

ЭНЭ НОГООН АВТУУСНЫ ХЭРЭГ БОЛ ШУУД УЛС ЭХ ОРНЫГ АРД ИРГЭДИЙГ НЬ ШУУД ДОРОМЖИЛСОН МАШ БУЗАР ХЭРЭГ ТУЛ МАШ НАРИЙН ЧАНГА ШИЙТГЭЛ БҮГДЭД НЬ НООГДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ.

Avatar

Zochin 2025-03-07 60.34.125.198

ШҮҮХ ЯМАР ИХ УДАЖ БНА ВЭ. БҮХ ҮЙЛДЭЛ ЦАВЧАА ХИЙХ ЗАЛИЛАНГИЙН ТОМ ГЭМТ ХЭРЭГ ГЭДЭГ НЬ АНХНААСАА ТОДОРХОЙ Ш ДЭЭ. АМАРБАЯСГАЛАНГИЙН ӨРӨӨНД ЦУГААРАА 2-ч УДАА УУЛЗАЖ ЯАЖ ЗАЛИЛАН ХИЙЖ ЦАВЧАА ХИЙХЭЭ ЯРИЛЦСАН. ХУУЧИН, ЗАСВАРЫН ЕВРО-2 АВТОБУСАНД ЕВРО-5 ШИНЭ ГЭЖ ПАЙЗ ХАДСАН. ЭНЭ ЗАЛИЛАНГААР АМАРБАЯСГАЛАН,СҮХБААТАР, СУМЪЯАБАЗАР, ГАНХУЯГ НАР 100гаран ТЭРБУМ ТӨГ-ийн ЦАВЧАА ХИЙСЭН. ЭНЭ 4 ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЖ ЯЛЛАГДАГДАХ ЁСТОЙ БИШ ҮҮ.

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.178.81

Цавчаа хийх гэж оролдоцгоосон юм шиг байна.

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.113.220

хүмүүсийг нь ч яахав буудаад алчих байх, атууснуудыг шатаах уу

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.114.213

BOOWN XXNO80955877

Avatar

Нэргүй 2025-03-07 103.57.92.176

нэг мөр ирэх жил хүртэл хойшлуул дөө

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.114.213

ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж