Монголчуудын дунд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг бичигдээгүй уламжлал бий. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Өнөөдөр бол шинийн 8. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олны хөлд дарагджээ. Олны хөл хөдөлгөөн их байгаа учир энэ жилийн суудлын засал болон онцлох зарим жилийн засал номын талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
МОДОН МОГОЙ ЖИЛИЙН СУУДЛЫН ЗАСАЛ
Хий суудалд суусан:
- Эр: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
- Эм: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
Уншуулах ном: Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, Гурван гүрэм айлтга. Гонгор, Лхам тахиул.
Гал суудалд суусан:
- Эр: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
- Эм: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
Уншуулах ном: Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо, Лхам бурхан тахиул.
Шороо суудалд суусан:
- Эр: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
- Эм: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
Уншуулах ном: Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саейнинбын доо, Алтангэрэл, Арвангурван сан уншуул, Газар усаа тахь.
Мод суудалд суусан:
- Эр: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
- Эм: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
Уншуулах ном: Гомбо, Очирваань тахиул, усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.
Төмөр суудалд суусан:
- Эр: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
- Эм: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
Уншуулах ном: Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт, Ариун сан.
Уул суудалд суусан:
- Эр: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
- Эм: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
Уншуулах ном: Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу-доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул.
Ус суудалд суусан:
- Эр: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
- Эм: 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017, 2025
Уншуулах ном: Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхамт тахиул, лусын балин өргө.
Огторгуй суудалд суусан:
- Эр: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
- Эм: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
Уншуулах ном: Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу-доо, Алтангэрэл, Арвангурван сан, Манал, Цэнд, Сундуй уншуул.
1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 НАСНЫХАН ЖИЛ ОРСНЫ ЗАСАЛТАЙ
Жилийн засал номын хувьд 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насанд жил ордог тул жил орсны засалтай байна. Мөн Луу жилтнүүд цагаан жилийн засалтай. Үхэр, тахиа жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай.
Бич, бар жилтнүүдэд бага харш, гахай жилтнүүд буюу 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 насанд их харш жил тохиож байгаа учир ажил үйл алинд ч саад тотгор тулгарах эрсдэлтэйг анхаарч, засал номоо хийлгэх нь зүйтэйг зурхайчид хэлж буй.
Могой жилтнүүд Сундуй, Цэнд, Манал, Лхүмбэнгарав, Догсум, Доржнамжом, Гомбо, Хийморийн сан, Доржнамжом, Хийморийн сан, Часум, Ширнэн, Жанагагдог, Шавдагдорум, Чойжоо, Жанагагдог, Говийнлха, Улаанюм, Нит, Дашзэвэг, Цэгмэдийн чог, Намжид, Юмжэбэрндүсэм, Цагаан дарь эх, Доржнамжомын жавтүй, Найман гэгээн, Лхам,Банзрагч зэрэг номыг уншуулах.
Хар жилийн заслыг гахай жилтнүүд хийлгэнэ. Далха, Догсум, Ширнэн, Жанагагдог, Лхам, Хийморийн Сан, Жанагагдог, Говийнлха, Гомбо, Нит, Сундуй, Жамбалсанжид, Хийморийн Сан зэрэг номыг уншуулбал зохих.
Шишид буюу бага харш жилийн заслыг бар, бич жилтнүүд хийлгэнэ. Цагаан шүхэрт, Цагаан дарь эх, Арван гурван сан, Ширнэн, Жанагагдог, Гомбо, Сундуй, Хийморийн сан, Лхам, Алтангэрэлийн даллага, Мандал, Манал, Дашзэвэг, Дашчийрэвийн сан, Говийнлха, Нанжид, Гомбо дахиул, Догсум, Банзрагч, Санжидмолум, Арван гурван сан, Жүншдорум, Ланчигдорум, Алтангэрэл, Лхүмбэнгарав, Дашчийрвэвийн сан даллага, Найман гэгээн, Лхүнбэнгарав зэрэг номыг уншуулах.
Мэнгэний засал 1944, 1980, 2016 оны бич, 1935, 1971, 2007 оны гахай жил, 1926, 1962, 1998 бар, 1953, 1989, 2025 оны могой жилтнүүд мэнгэний заслыг хийлгэнэ. Цагаан шүхэрт, Цагаан Дарь Эх, Арван Гурван Сан, Ширнэн, Жанагагдог, Далха, Догсум, Лхам, Хийморийн Сан, Говийнлха, Дашзэвэг, Дашчийрэвийн Сан, Цэнд, Часум, Шавдагдорум, Чойжоо, Гомбо, Жүншдорум, Ланчигдорум, Лхүмбэнгарав Ширнэн, Алтангэрэлийн Даллага, Цэгмэдийн Чог, Доржзодов, Намжид, Юмжэбэрндүсэм, Лхүнбэнгарав, Дашчийрвэвийн Сан Даллага, Алтангэрлийн Даллага, Банзрагч, Бумчин зэрэг номыг уншуулах.
Суудал өнцөгдсөн шороо, огторгуй, уул, хий суудалд суусан хүмүүс Намхайнямбуу, Дорждэрэм, Саянямбуу, Лүмбэнгарав, Нолсан, Нит Галын Сан, Сундуй, Дорждэрэм уншуулах.
33-ны мөчлөг 1993 оны тахиа жилтэн. Мөчлөгийн засал, Гомбо, Далха, Сундуй, Засалын найман ном, Хийморийн сан, Улаан юм уншуулах.
Суудлын гүмэгийн засал. 1929, 1953, 1977, 2001, 2025 онд төрсөн могой, 1945, 1969, 1993, 2017 онд төрсөн тахиа, 1937, 1961, 1985, 2009 онд төрсөн үхэр жилтнүүд Цагаан Шүхэрт, Цагаан Дарь Эх, Арван Гурван Сан, Далха, Догсум, Лхам, Хийморийн Сан Дашзэвэг, Дашчийрэвийн Сан Цэнд, Часум Шавдагдорум, Чойжоо, Гомбо, Жүншдорум, Ланчигдорум, Лхүмбэнгарав, Алтангэрэлийн Даллага, Цэгмэдийн Чог, Доржзодов, Намжид уншуулбал болно гэжээ.
Мөн иргэд гандантэгчэнлин хийд рүү биечлэн очих боломжгүй тохиолдолд цахимаар орж жилийн засал цэс рүү нэвтэрч, төрсөн он, жил, нэрээ бичиж жагсаалтаар гарч ирсэн номуудаас сонгож уншуулах боломжтой.
Жилийн заслын номуудыг бүгдийг нь уншуулах шаардлагагүй бөгөөд иргэд утга агуулгыг харгалзаж, эсвэл зурхайчид үзүүлж, ном уншуулах ламаасаа асууж зарим номыг нь уншуулж жилийн заслаа хийлгэх боломжтой аж.
Нэргүй 2025-03-07 202.126.90.28
баярлалаа