МАХН-ын дотоод тэмцэл юуг ёрлов? | News.MN

МАХН-ын дотоод тэмцэл юуг ёрлов?

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

МАХН-ын дотоод тэмцэл юуг ёрлов?

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг
нийгмийг цочирдуулж, Ардчилсан хүчний лидерүүд “ах” намынхаа өгсөн
захиалгын дагуу өөр дотроосоо алуурчныг хайн бие биенийхээ “өмдийг
тайлж” байхад талийгаач С.Цогтсайхан “Монгол хүн улс төрийн захиалгат
аллага хийх цаг нь болоогүй ээ. Манайхан чинь автобусанд шахцалдаад хөл
дээрээ гишгэсний төлөө, эсвэл айлын авдар ухаж байгаад баригдангуутаа
бантаад хутга гаргадаг л улсууд байхгүй юу” гэж хэлж байсан. Үндсэндээ
энэ аллагад гаднынхны гар хөл оролцсон, харин манайхан тэдний хаясан
ясыг нь зуугаад бие биенээ хэмлэж байна гэдэг санааг л хэлсэн юм л даа.
Сүүлийн үед манай улс төд өрнөөд байгаа үйлдэл, үзэгдлүүдийг харахаар
С.Цогтсайхан агсны тэр үг санагдаад болдоггүй ээ. Ардчилсан нам, МАХН
хоёрын дотоодод болж байгаа үйл явцыг харьцуулаад харахаар…

Ардчилсан намын бүлэг фракциуд намаа
шинэчлэх, ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг эхлүүлэх дажинд
мордов. Ардчилсан хүчний холбоо анхдугаар их хурлаа хийж, “Монголоо
шинэчлэх” уриа дэвшүүлээд байгаа ч хоёрхон хоногийн дараа багаа
хуулснаас үзвэл тэд зүгээр л намын удирдлагыг гартаа авах, хамтарсан
Засгийн газрыг буулгахын төлөө нэгдэж байгаа бололтой. Үүнийг зарим
хэсэг нь Ардчилсан намын хоёрдугаар ээлж хоолондоо орж гэж байна гэж
нэрлээд байгаа. Гэхдээ тэдний нүдэнд хүмүүсийн хардаад байгаа шиг
Тавантолгой, Оюутолгойн орд харагдаад байгаа нь юу л бол. Цагаа тулбал
МАХН тэднийг царайчлахгүйгээр засгаа бүрдүүлчих юм чинь. Үндсэндээ ирэх
сонгуульд хэн нь хүчтэй байх вэ, хэн намын удирдлагад, ирэх 2012 оны
сонгуулиар такс хураах вэ гэдэг л бодол явж байгаа болов уу. Харин тэр
замд нь шинэчлэлийн ганц нэг санаанууд орж ирвэл их юм.

Ямар ч байсан сая орон нутгийн
намууд дээр явуулсан дотоод сонгуулиар Ардчилсан нам дунд шатандаа
болохоо больсныг харууллаа. Намын дотоод ардчиллыг бий болгох ёстой
ротацийн дүрэм нь эргээд энэ намыг хорлож, тойргийг мөнгөөр худалддаг
жинхэнэ феодалуудын наймаа болж хувирсан. Ер нь Ардчилсан нам засагт
орох болгондоо ингэж доод дунд шатаа зөнд нь хаядаг, тэд нь дотооддоо
тэмцэлдсээр намаа сульдаадаг байсан түүхтэй. Ийм нөхцөлд Ардчилсан
намынхны нэг их гайхуулаад байгаа намын дотоод ардчилал, хэвтээ
удирдлагын тогтолцоо үр дүнгээ өгч байсан удаагүй. Ардчилсан хүчний
холбооны энэ сүр дуулиантай эхлүүлсэн намын шинэчлэл ч гэсэн намын дарга
солигдож, нэг фракц нь нөгөөгөө түлхэж унагаснаар л өндөрлөх болов уу.

Харин МАХН дотор бол жинхэнэ том
бооцоотой тоглоом явж байна. Ардчилсан намын доторх дажин өөрөө өөрийгөө
хөнөөхөөс хэтрэхгүй бол МАХН-ын дотоод дахь тэмцэл улс орныг сөхрүүлэх
аюултай. Яагаад гэвэл энэ нам ардчилал тогтсон гэдэг сүүлийн 20 жилд ч
гэсэн засгийн эрхээс нэг ч удаа бууж үзээгүй, улс төрийн бүх эрх мэдэл
энэ намд ээлжгүй хадгалагдсаар ирсэн. Энэ 20 жилд ганцхан удаа Ардчилсан
хүчин эрх барьсан 1996-2000 оны их парламентад ч гэсэн МАХН-ын цөөнх
Ардчилсан холбоо эвслийг дотроос нь хагалан, өөрсдийн сонирхлыг
гүйцэлдүүлсээр ирсэн. Үүний улмаас анх удаа засгийн эрхэнд гарсан
Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ хугацаанд МАХН-ын оролцоотойгоор
дөрвөн ч Засгийн газар сэлгэсэн байдаг. Харин 2008 оны сонгуулийн дараа
Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал болж, таван хүний амь үрэгдсэн
тэр эмгэнэлт явдлын хариуцлагаас мултрахын тулд С.Баяр Ардчилсан намыг
Засгийн газартаа урьж оруулсан. Тухайн үед ямар ч боломжгүй мэт харагдаж
байсан энэ шийдвэрийг МАХН-ын бага хурал 100 хувийн саналаар дэмжсэн нь
тус нам ямархуу хүнд байдалд ороод байсны нэг илрэл. Гэвч одоо цаг үе
өөр болсон. Боломжгүй зүйлийг ч боломжтой болгож чаддаг С.Баярын
“стандарт бус” шийдвэрүүд эзэнтэйгээ хамт хуучирч, дээр нь өнгөрсөн
Ерөнхийлөгчийн сонгуулиар намаасаа шахагдсан нэгэн эрхэм улс төрд эргэж
ирэхийг санаархаж байна. Гэхдээ зүгээр нэг жирийн гишүүний ёсоор бус,
намын дарга, Ерөнхий сайдын дүрээр эргэж ирэх, урьд өмнө өөрт нь байсан
бүхнээ эргүүлж авах, намынхаа даргатайгаа тооцоо бодохоор.

Уг нь сайн ч муу ч намын дарга нь
өвчтэй, эзгүй байх хооронд иймэрхүү зүйл хийх нь ядахдаа эр хүний ёс
жудгийн хувьд жаахан чамлалттай хэрэг ч одоо бол түүнд энэ бүхэн
хамаагүй л дээ. Тэр байтугай улс орны ирээдүй, эрх ашиг хүртэл тэр нэг
хувь хүний амбиц, сонирхлын дэргэд юу ч биш гэдгийг тэр сүүлийн үед өгч
байгаа ярилцлагуудаараа нотлоод өгсөн. Түүнгүй өнгөрүүлсэн хоёр жилийн
дотор Монгол Улсад хоёрхон том өөрчлөлт гарсан юм. Нэг нь анх удаа
монголчууд сонгуулийн үр дүнг сэтгэл хангалуун, цээж тэнэгэр хүлээж
авсан. Хоёр дахь нь сайн ч муу ч хамтарсан Засгийн газар Оюутолгойн
гэрээг үзэглэж, олон жил хүлээсэн уул уурхайгаа эргэлтэд оруулсан явдал.
Харин “number one одоо хүртэл аль алиныг нь үзэн ядсаар байна. Гэхдээ С.Баярын
байр суурийг эзлэхээр яарч байгаа хүн нь ганц Н.Энхбаяр биш. Нэг үе
намын дарга, Ерөнхий сайд байгаад бага хурлынхаа гишүүдийн шахалтаар
С.Баярт зайгаа тавьж өгсөн М.Энхболд Ерөнхий сайд С.Батболдоос илүү баг
бүрдүүлээд, намынхаа генсекийг үүндээ татаад оруулчихсан явж байгаа.
Харин тэдний хооронд Ардчилсан намын дүүрэг хороод дээр бие биенээ татаж
унагадаг тав, арван саяын наймаа биш, жинхэнэ тэрбумаар үнэлэгдэх том
наймаа
,
Оюутолгой,
Тавантолгой урантайгаа, төмрийн ордтойгоо яваа. Эрх ашиг нэгдвэл хэн нь
ч хэнийгээ татаад гаргаж чадна. Гэхдээ энэ хоёрын хэн нь ч гарч ирлээ
гэсэн МАХН нийгэмд ямар нэг шинэчлэл авч ирэхгүй. Өөрсдөө хийж чадахгүй
учраас өөр бусдыгаа ч урагш нь алхуулахгүй. Хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө
талдаа татах, хэрэг нь дууссаны дараа шавар шавхайд хутгаад хаях улс
төрийн хамгийн хэрцгий тоглоом ч энэ л намаас гардаг. МАХН-ын сүүлийн 20
жилд хамгийн сайн хийж ирсэн ганц зүйл нь энэ. Яг одоо Ардчилсан намын
дотоодод бий болоод байгаа хагаралд ч гэсэн МАХН-ын гар хөл ямар нэг
хэмжээгээр дүрээтэй байгаа.

Б.СЭМҮҮН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-19 202.170.67.243

Энхбаярын эцэг Намбар монголын амралт сувилалын газруудыг тэр дундаа Оргил рашаан сувилалыг нураасан хүн Эднийхэн бүгд л шуналдаа хөтлөгдсөн арчаагүй хүмүүс Эцэг эх нь хүнтэй ч нийц муутай адаар ааштай тийм л хүмүүс байдаг Тэгэхээр үр хүүхдийнх нь хүмүүжил ямар байх нь хэнд ч ойлгомжтой бизээ Ийм л хүмүүс улс орныг маань шуналын нүдээр харж идэж байна шүүдээ Тэгээд бас л бялуунаас хоцорчих гээд байж сууж ядсандаа Уянга мэтийн юмнуудаар бамбай барьж байна Утсан хүүхэлдэй Уянгаа одоо боль

Avatar

Зочин 2010-03-19 202.179.4.2

Удирдагч хүн хичнээн ухаантай ч ард түмэн түүнээс ямагт ухаантай байдаг юм Баярцогт дурак минь 1000 500 гэсэн цаас өргөж хүн доромжилдгоо болиорой яг үнэндээ чи өөрийнхөө тэнэгийг л ард түмэнд харуулаад байх юмЭх рорн газар шороогоо худалсан та нарын үр хүүхэд чинь л хэцүүдэх байх шүү Лус савдаг та нарыг өршөөхгүй л байх шүү хэзээ нэгэн цагт

Avatar

Зочин 2010-03-19 202.179.4.2

Өвөл зун 2-ыг хавар намар нь хавчиж
өнгө мөнгө 2-т төр нь идэгдэж ямаа голдуу малтай
Яатуу голдуу түшммэдтэй Ямаан харгана голдуу ургамалтай цөвүүн цаг ирнэ гэж бурхны номонд тэмдэглэн үлдээсэн байдаг нь өнөөдөр биеллээ олжээХөдөөгийн иргэд маш их бухимдалтай байгаа бөгөөд эх орон газар шороогоо өмгөөлөн ард түмний хөдөлгөөнүүдтэй нэгдэн тэмцэж УИХ-ыг тараах хүсэлтэй байгааг дээдсүүд болгоогоорой Хөдөөгийн иргэдтэй уулзалт хийхдээ Балдан-очир гишүүн амьдрал сайхан байна намайг сонсож байна гэж л бодсон байх Яг үнэндээ бол юу ч өөрчлөгдөхгүйг мэдэж байгаа бөгөөд таныг дэмий худлаа ярихаас чинь залхсаныг мэдээгүй л дээ чааваас Өөрөө л хэсэг ийм ч юм хийж байна гэж донгосоод нөгөө хүмээсээ сонсдоггүй болох болохгүйг нь асуудаггүй даанч тэнэг гишүүд минь дээ ард түмэн өөрсдийг чинь дүгнэчихээд байгааг ойлгодог ч болоосой оюунтангууд минь

Avatar

Зочин 2010-03-19 202.179.4.2

Эх орон газар шороогоо худалдсан хүмүүсийн үр хүүхэд нь л хэдэн үеэрээ гэсгээл хүртэх байх даа ямар 100 наслах биш дээ 1000-н жил идэх хөрөнгөөр яах ч юм билээ үнэхээр оюуны хувьд ядууралд орсон хөөрхий хэдэн тэнэгүүд шүү яана даа

Avatar

жж 2010-03-19 127.0.0.1

Эрхэм уншигчидаа улс төрийн талаар мөн 2008 оны сонгуулийн үед С Баяр болон Ц Элбэгдорж нар хэрхэн мөнгө босгосон зэрггийг өгүүлсэн сонирхолтой ном гарсан байна Нэр нь “120 өдөр” гэсэн байсан

Avatar

уу 2010-03-19 127.0.0.1

Эрхэм уншигчидаа улс төрийн талаар мөн 2008 оны сонгуулийн үед С Баяр болон Ц Элбэгдорж нар хэрхэн мөнгө босгосон зэрггийг өгүүлсэн сонирхолтой ном гарсан байна Нэр нь “120 өдөр” гэсэн байсан

Avatar

Zochim 2010-03-19 127.0.0.1

Enhbayar bol jinhene manai ard tymnii daisan ter odoo yu hiih geed bn aa tyynd hiij yzeegyi ajil bhgyieronhiilogcheronhii said Ih hurliin darga geed byh l tom suudald suuj yzsen eh orondoo bol yu ch hiigeegyi ehner Tsolmon bolon oortoo ih zyil hiisen sh dee idej hanadaggyi mangas uu ter orosuudiin sonirholiig l Mongold bii bolgohiig bodoj bgaa oor yu ch baihgyi

Avatar

Зочин 2010-03-19 127.0.0.1

bayar guaig buruutgaad baih zuilgui sanagdana

Avatar

үндэсниий үзэл 2010-03-19 127.0.0.1

1921 оны ардын хувьсгал социалист онолд тулгуурлан хийгдсэн бөгөөд монголд 70 жил туршигдаад таараагүй тул 1990 оны ардчилсан хувьсгалыг америкийн демократизмын буюу ардчилалын онолоор хийсэн гэвч энэ нь 20 жил болохд монголд нэгэнт таарахгүй болох нь тодорхой боллоо Монголчуудаа одоо бид гадны хүн гадны онолыг дагаж гайхуулан монголдоо нутагшихгүй юмыг хүчээр бүтээх гэж хоосон мэдэн будилж цаг алдаж байхаар өөрсдийн үндэсний агуа их үзэл онол монголоо гэсэн үндэсний үзэл онолоо хөгжүүлж тэр үзэл онолоороор улс орноо жолоодож монгол хүнээ дээдлэн өөрийн хүчиндээ тулгуурлан хөгжих цаг болжээ

Avatar

1 2010-03-19 127.0.0.1

АНАТХолбооны хурал дээр олигархи гэдэг нь төрийн эрх мэдэл өөрийн албан тушаал төрийн мэдээлэл давуу байдал эрх мэдлээ ашиглан хууль бусаар хөрөнгөжигч гэж тодорхойлов олигархиудыг 3 ангилав 1-рт бизнесээс төрсөн олигархи-бизнесээр эхлээд дампуураад ирэхээрээ төрд шургалан хөрөнгөө арвижуулагч Төрийг өөрийн компанийн хавсарга болгогсод 2-рт төсвөөс төрсөн олигархи Энэ хүн гахай үүрч наймаа хийж үзээгүй насаараа төрийн ажил хийж байж хамгийн тансаг хауст сууж үнэтэй машин унаж төсвөөс хулгайлах аргыг төгөлдөршүүлж авилгыг цэцэглүүлэгч 3-рт гадны пүүс компани олон нийтийн байгууллага тусламж хөтөлбөр зэрэг сайхан нэрээр халхалсан гадны байгууллагын гар хөл болж гаднаас санхүүжин баяжигсад Тэд хариуд нь эх орны газар шороо эрдэс баялгаа леценз гэрээ түрээс нэрээр зуучлан монголоо тонож харийн түрэмгийллийн бодлогыг монголд хамгаалагсад Эх орноо худалдагсад Тэд голдуу гадна курс дамжаанд сурч байхдаа өөрсдөө ч мэдэлгүй гадны байгууллагад элсэж дуулгавартай зарц нь болсон байдаг

Avatar

2 2010-03-19 127.0.0.1

Эд хамгийн мэдлэггүй байж хамгийн их мэддэг дүр эсгэж хоосон онол соёл ярьж хоцрогдсон технологийг өндөр үнээр шахна Тэдэнд өөрсдийн мэдэл үзэл гэж байхгүй гадаад эзнийхээ даалгаварыг биелүүлнэ 3 дахь бүлгийн олигархиуд хамгийн аюултай урвагчид эх орноо худалдагчид Эд юуг ч хайрлахгүй Бидний үтэр түргэн салах ёстой хүмүүс гэж зарлалаа Одоо эдгээр олигархиудыг бүлэглэн нэрлэх үлдлээ

Avatar

Зочин 2010-03-19 127.0.0.1

ТОГОС ШИГ ГОЁОД ТОГОРУУ ШИГ ДЭГДЭЭД ИРСЭН Ч ХУ НАМ А НАМ 2 Т САХАЛ ӨГӨХГҮЙ

Avatar

Зочин 2010-03-19 127.0.0.1

Олигархи гэдэг нь хуулиар хамгаалагдсан их гарын хулгайч гэсэн үг

Avatar

aldar 2010-03-19 127.0.0.1

MAXH sonotugei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж