АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп барьцаалагдсан бүх хүнийг суллахыг шаардаж, Хамас бүлэглэлд хатуу анхааруулга өгчээ. Тэрбээр "Truth Social" сайтад "Барьцаалагсдыг дараа нь биш яг одоо суллаж, хөнөөсөн хүмүүсийнхээ цогцсыг нэн даруй буцааж өг! Эс бөгөөс та нарын хувьд бүх зүйл дуусах болно" гэж мэдэгдсэн байна. Мөн "Миний хэлснээр хийхгүй бол Хамасын нэг ч гишүүн амьд үлдэхгүй. Израильд шаардлагатай бүх зүйлээр нь хангах болно" гэсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Лхагва гаригт ерөнхийлөгч Трамп Хамас бүлэглэлд барьцаалагдаад суллагдсан найман Израиль гаралтай АНУ-ын иргэнтэй уулзжээ. Мөн Хамас бүлэглэл гал зогсоох хэлэлцээрийг сунжруулж байна гэх мэдээллийг Израилийн талаас авсан байна.
АНУ-ын хувьд алан хядагч гэж бүртгэсэн бүлэглэлтэй шууд яриа хэлэлцээ хийхээс татгалздаг бөгөөд Хамас нь тус улсын хувьд хар жагсаалтад ороод удаж байна.
Гэхдээ үүнээс өмнө ерөнхийлөгч асан Барак Обама болон Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд Талибантай хэлэлцээ хийж байсан гэх мэт онцгой тохиолдол бий. Үүний адил хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Трамп Хамас бүлэглэлд анхааруулга өгч, гал зогсоох хэлэлцээг нэн даруй гүйцэлдүүлэхийг шаардаж буй. Мөн Израильтай хамтран Хамас бүлэглэлтэй хэлэлцээ хийж магадгүй гэх мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт өгчээ. Израиль энэ яриа хэлэлцээний талаар урьдчилан мэдсэн эсэх, энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлээгүй байна.
Гэсэн хэдий ч Израилийн шилдэг дипломатч Офир Акунис ерөнхийлөгч Трампийн арга барилыг магтан сайшааж, түүнийг үлдсэн барьцаалагчдыг суллаж, гэр бүлүүдтэй нь уулзуулж чадна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна, олон улсын тусламжийн байгууллагууд Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Израилаас шаардаж байна. Учир нь тус улсын зүгээс гал зогсоох хэлэлцээрийн хугацааг уртасгах шахалт Хамаст үзүүлэхийн тулд бүх тусламжийн замыг хаажээ. Гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь шат дуусах хугацаа тун ойртож байгаа учир Израиль болон барууны орнууд хэлэлцээрийг сунгах арга замыг эрэлхийлж, нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.
Нэргүй 2025-03-07 202.9.40.63
Жомбого Трамп.
Нэргүй 2025-03-07 202.131.234.123
одоо бууд
СЛАВА УКРАИНЕ,,,, 2025-03-07 103.57.95.176
За,,,,, манай оросгахайнохой ахтай оркууд,,,,яагаад чимээгүй болчихвоо,,,,хошного трамп халтар хамасыг чинь х***а гэжийншдээ,,,,газын зурвасыг “”””трамп газа””” болгохнээ,,,,а**с манус жүүд еврей үх хат гэсэн шиг хэдэн үгээ хэлцгээнэ байгаа,,,,айииннн,,,,,,палестиныг хошного трампд худалдаад идэцгээцэн үү,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
Нэргүй 2025-03-07 202.9.40.153
Жомбого Трамп
Нэргүй 2025-03-07 139.5.219.182
eyreg huchiig muulj bgaa bol chi chutguriiN HAMsaatan baih esvel chi biden shigee chutgur baih