Монголын "ATOX" баг тоглолт наймаалцсан уу?

Монголын "ATOX" баг тоглолт наймаалцсан уу?

Монголын "ATOX" баг тоглолт наймаалцсан уу?

ESIC буюу Цахим спортын шударга байдлын хороо сүүлийн өдрүүдэд ширүүн байна. Энэ бүх үйл явдал "CS2″"-ийн украин тоглогч "Ganginho" буюу Илья Черниченкогоос эхэлсэн гэхэд буруудахгүй. Өнгөрсөн жил зодог тайлсан тэрбээр саяхан өөрийн сошиал хуудаснаа "Зөвхөн тоглохоос гадна өөр аргаар ч мөнгө олох боломжтой" гэх утгатай зүйлсийг бичиж, үнэтэй машин хөлөглөн, бэлэн мөнгө барьсан зургаа нийтлээд удалгүй устгасан юм.

Тэгвэл дээрх үйл явдлаас удалгүй "ESIC"-ийн зүгээс мэдэгдэл гаргаж, "Ganginho"-г өөрийн дансаараа дамжуулан багийнхаа оролцсон тоглолтуудад нийт 390 удаа нийт 20 мянган орчим ам.доллараар мөрий тавьсан нотлох баримтуудыг ил болгожээ. Өөрөөр хэлбэл, "Ganginho" тоглолт наймаалцаж, дундаас нь ашиг олдог байсан аж. "ESIC"-ийн зүгээс түүнд гурван жил хориг тавьжээ. Түүний хувьд "Sangal Esports", "TNL" зэрэг багуудад тоглож байсан түүхтэй.

"Ganginho" өнөөдөр/2025.03.07/ өгсөн ярилцлагадаа "JiJieHao", "500", "Partizan", "ECSTATIC" багуудыг ч тоглолт наймаалцсан байх талтай гэдгийг дурдаад зогсохгүй "r1nkle", "w0nderful" зэрэг тоглогчдыг ч ийм хэрэгт орооцолдсон гэж хардаж байгаагаа хэлжээ.

Нэгэнт ассан гал төсөөлөөгүй байдлаар Монголын "ATOX" багтай холбогдож, "ESIC"-ийн зүгээс тус багийн бүх тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлээд байна. Улмаар "ATOX" баг Португалд болох "BLAST Open Spring" тэмцээнд оролцох боломжгүй болж, тэднийг Монголын өөр нэгэн баг болох "The HUNS" орлохоор болжээ. Оросын алдарт стриймер "OverDrive"-ийн мэдээлснээр "ESIC"-ийн зүгээс тэдний эсрэг хөдлөшгүй нотлох баримт олсон бөгөөд гуравдугаар сарын 12-ны дотор гэхэд тайлбар өгөхийг хүсчээ. Ерөнхийдөө "ATOX" багт хориг тавьсан гэдгийг гуравдугаар сарын 13-ны өдөр зарлах гэнэ.

"ATOX"-ийг 2024 онд тоглолт наймаалцсан гэх баримт олджээ.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан "PGL"-ийн зүгээс "PGL Bucharest" тэмцээний Азийн сонгон шалгаруулалтаас "ATOX" багийг хасч буйгаа мэдэгдлээ. Энэ даамжирсаар "ATOX"-ийн Мэйжорт оролцох мөрөөдөл ч үгүй болох шинжтэй.

Цахим спортын ертөнцөд Монголтой холбоотой өөр нэгэн мэдээлэл байгаа нь өчигдөр/2025.03.06/ Н.Учралын танилцуулсан мэдэгдэл. Оросын болон олон улсын цахим спортын форумуудаар тус шийдвэрийг егөөдөн хүлээн авч байна. Саяхан л сайд нь хүлээн авч, үндэсний шигшээ багаа болгосон атлаа тэмцээн уралдаан болон багийг нь ивээн тэтгэж буй байгууллагуудыг сурталчлахыг хориглож байгаа нь хачирхалтай санагдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-07 139.5.216.139

Чадахгүй л юм бол хэрэггүй ш дээ. Ийм хүүхдүүдийг дахиж тэмцээнд бүү оролцуул! Ийм новшнууд 100 хүрсэн ч засрахгүй!

Avatar

Del 2025-03-07 202.55.188.42

төрд байгаа ах нараасаа суралцвал өнөө маргаашдаа болох байх идээрэй байхгүй шүү

Avatar

- ylcuun xamgaaltad, #chyxal 2025-03-07 50.169.138.78

unjie 1-2

Avatar

- zubxun + nefrit 2025-03-07 50.169.138.78

a) Muuruu ## C)Pasportoon ozsg; ab?

Avatar

- Xuumortoi, Batalgaatai baixuug xysie. -SanEL naanaa batalgaat. Mgl bars yylzax; goodw, -Nordstrom R noiluugy___ XTbaingun KamerXynsgrs; 2025-03-07 50.169.138.78

Facebook+ Xolbootoi +drx ##; xymyys ni (gadni medeelel deer bdg baix, ( Facebookgyi;# ) ind idt;

Avatar

Keni?+ ###, -uurshigee gay ; at 2025-03-07 50.169.138.78

– Xaltarich # Unasan tsoxiltoorht? busnr _ ;

Avatar

Нэргүй 2025-03-07 59.153.114.213

SEXSYGEER NAIMAA XNE ANUSDI VANXANDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-07 66.181.161.124

bootsoo muriinii company iveen tetgej baigaa used iim yum zailshgui bol o

Avatar

Иргэн 2025-03-07 103.57.94.116

Орсуудын мөнгө хүүлэх нэг аргыг хаасанд ууртай байна.

Avatar

Нэргүй 2025-03-07 202.131.234.123

багаасаа муу юманд гаршсан хүүхдүүд тэр зэрэг мөнгөний төлөө юм хийх байлгүй дээ. тоглолтыг нь үзсэн нь яг тэгсэн гэж хэлнэ

Avatar

Эрдэнэ 2025-03-07 122.201.23.84

Үлгэрлэн дуурайх юмаа өмнөх үеээсээ сайн сураад авч…Бидний бүтээсэн нийгмийн сүүдэр тусгалаа олж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж