Сар шинийн баяр дуусч, маш их хэмжээний боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн үлддэг. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнүүдийг сар шинэ дууссан үед хэрхэн хадгалж, яаж хэрэглэхээ мэдэхгүй хүмүүс цөөнгүй бий. Учир нь ул боовыг айл бүр, хүн болгон идээд байдаггүй. Мөн ууц, өвчүүг нэг дор идэх боломжгүй байдаг. Тэгвэл чанасан махыг хэрхэн хадгалж, идэж болох талаар зөвлөгөөг хүргэе.
Махны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, нян үржихээс урьдчилан сэргийлэхийн тулд хадгалахдаа хөлдөөх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, хөлдөөлт бол махыг аюулгүй хадгалах, амт, чанараа алдахаас сэргийлэхээс гадна бактери үржихээс хамгаалдаг хамгийн сайн арга юм байна.
Чанасан махыг хөргөгчинд 4-5 хэмд 3-4 өдөр хадгалдаг бол хөлдөөгчинд 2-3 сар хүртэл хугацаатай хадгалахад тохиромжтой аж.
Ингэхдээ чанасан, шарсан махыг гялгар уутанд хийж хадгалахгүй байхыг сануулж байна. Мөн чанасан махаа удаан хугацаанд хэрэглэх бол гүн хөлдөөж, нэг удаагийн хэрэглээгээр савлаж хадгалах хэрэгтэй. Учир нь махыг хөлдөөгчнөөс олон дахин гаргаж гэсгээх нь махны амт чанарыг муутгахаас гадна, биед сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Мөн хамгийн ихээр үлддэг зүйл бол хэвийн боов. Шар тос ихтэй учраас хатаж, муудах нь бага ч гэлээ олон сарын хадгалалт даах нь юу л бол. Тиймээс гэрийн эзэгтэй нар хэвийн боовыг нунтаглаж, элдэв амтлагчаар амталж, өнгө оруулан, тоорт, кекс хийж идэх нь элбэг байдаг. Тэгвэл энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Бидний амьдарч байгаа орчны агаарын бохирдлоос шалтгаалаад хоёр, гурав хоног ширээн дээр байсан хэвийн боовонд тоос, тоосонцор нуугдсан байгаа нь ойлгомжтой. Дээрээс нь боловсорсон бүтээгдэхүүнийг задлаж амтлагч, чихэр, тос нэмээд дахин боловсруулж, торт, бялуу хийхэд хүний биед очих ёстой тосны хэмжээ төдий хэрээр ихсэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэвийн боовыг хийхэд маш их өөс тосыг агуулсан байдаг. Шар тос, цөцгийн тос, трасс тос, маргарин гээд янз бүрийн зүйл хийсэн байж болно. Чихэр ч найрлаганд нь багтаж байгаа. Дээрээс нь тосонд шарж болгосон байдаг. Тэгэхээр хэвийн боовны шим тэжээлийн агууламж нь асар өндөр байдаг. Гэтэл дахиад дээр нь чихэр хийгээд масло, өндөг хийгээд бялуу хийнэ гэдэг бол дотор байх ёстой чихэр тосны агууламж асар өндөр болж байгаа юм. Тиймээс хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Нэргүй 2025-03-07 202.131.234.123
энэ нэг илүү хошуулж худлаа мөөрсөн сэтгүүлчийг тонилгооч дээ.
Нэргүй 2025-03-07 87.249.132.135
dajgui l um bichsen bna. dandaa uurladagaa boli