NPC: Монгол, Хятадын хилийн боомтуудыг олон улсын жишиг болгоно

NPC: Монгол, Хятадын хилийн боомтуудыг олон улсын жишиг болгоно

NPC: Монгол, Хятадын хилийн боомтуудыг олон улсын жишиг болгоно

БНХАУ-ын 14 дэх удаагийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /NPC/ гуравдугаар чуулган үргэлжилж байна. Тус чуулганыг News.mn сайтын редактор Т.Исү газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна.


Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ "NPC" төлөөлөгчид Пүрэв гаригт /2025.03.06/ хуралдаж, 2024 оны бүтээн байгуулалт болон 2025 оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэр дундаа ӨМӨЗО-ны Худалдааны Тэнхимийн дарга Лө Чин Монгол Улс болон Өвөр Монголын эдийн засаг, худалдааны талбар өнгөрсөн онд хэр үр бүтээмжтэй байсныг онцлон тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, "Хятадын умард зүгт нээлттэй байх чухал чиглэлийн хүрээнд сүүлийн жилүүдэд Монгол Улсын холбогдох салбаруудтай эдийн засаг, худалдааны түншлэлээ тасралтгүй гүнзгийрүүлж, хамтын ажиллагаа шинэ үр дүнд хүрч чадсан" гэсэн юм. Тодруулбал, 2024 онд Монгол Улстай хиллэх Өвөр Монголын 10 хуурай замын боомтоор нийт 99.145 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Мөн Монгол Улстай хиллэсэн 8 боомтоор наймаас доош суудалтай 357 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, үүгээр дамжин Өвөр Монголын хил рүү орж ирсэн зорчигчдын тоо 2.117 саяд хүрчээ.

Монгол Улстай хиллэдэг Эрээн хот, Ганцмод, Цэхээ боомтоор нэвтрүүлсэн ачааны хэмжээ тус тус 21.055 сая тонн, 40.20 сая тонн, 23 сая тоннд хүрч, уг салбарын үзүүлэлт урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн байна.

Лө Чин үргэлжлүүлэн хэлэхдээ, "Хятадын Эрээн хот болон Монголын Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг төрийн зөвлөлөөс албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Үүний хүрээнд өнгөрсөн жил Өвөр Монгол болон Монгол Улс хоорондын арилжаа, худалдааны нийт өртөг 10 тэрбум ам.долларыг даван, 10.42 сая ам.долларт хүрсэн. Энэ нь 2023 онтой харьцуулахад 4.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм" гэв. Тэрбээр мөн 2024 оны статистик үзүүлэлтүүдийг дурдсан юм. Үүнд:

  • 10.42 сая ам.доллар гэдэг нь өнгөрсөн онд хоёр орны хийсэн нийт худалдааны 57 хувийг эзэлж байгаа бол Монголын талаас гадаадын улс орнуудтай хийсэн нийт худалдааны 38 хувийг эзэлж байна.
  • Өвөр Монголын 297 аж ахуйн нэгж Монгол Улсад 394 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр бүртгүүлсэн байна. Энэ нь тус бүс нутгийн нийт хөрөнгө оруулагчдын 35.1 хувь нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буйг илэрхийлэх аж.
  • Одоогийн байдлаар Монгол Улстай хиллэсэн Өвөр Монголын 5 хилийн бүс бүрэн нээлттэй байж, хил дагуух оршин суугч болон бусад худалдан авагчдад зориулсан худалдааны бүс ажиллаж байна.

Дараагийн алхамт ӨМӨЗО 2025 онд Монгол Улстай гурван үндсэн чиглэлээр хамтын ажиллаагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн үндэсний нэгдсэн зохицуулалтын дагуу Хятад – Монгол – Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох тухайгаа Лө Чин онцлон тэмдэглэн юм.

2025 онд Өвөр Монгол болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гурван төлөвлөгөөг тодруулбал: 

Нэгдүгээрт, Эрээн хот – Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгана.

"Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажиллагааг эхлүүлж, 2025 онд Хятадын засгийн газраас 340 сая юанийн хөрөнгө оруулалт олгож буй 9 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд эдийн засаг, худалдааны чухал коридор болсон төслүүдийг даруй эхлүүлэхийг "NPC"-ийн зүгээс дэмжин ажиллаж, Монгол Улстай хамтарч гадаадын хөрөнгө оруулагчдыг урих нэгдсэн уулзалтыг зохион байгуулна.

Хоёрдугаарт, Монгол Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн ажиллана.

Өвөр Монголын аж ахуйн нэгжүүд Монгол Улстай эрчим хүч, нөөц баялаг, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, экологи болон бусад салбарт түншлэлээ бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд Хятад – Монголын хамтарсан тав дахь экспо,  Хятад /ӨМӨЗО/ – Монголын хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг дэмжих тавдугаар уулзалт, Монгол – Хятадын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний долоо хоног зэрэг гадаадын хамтын ажиллагаа, солилцооны арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Гуравдугаарт, Монгол Улстай хиллэсэн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нээлттэй байхад анхаарах зорилт тавьжээ.

Үүнд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг дэмжиж, Цэхээ боомтын хил дамнасан төмөр зам барих төслийг эхлүүлнэ. Мөн Цэхээ боомтод 10 сая тонн багтаамжтай нүүрс худалдаалах болон нөөцлөх бааз, Эрээн хотод 10 сая тонн багтаамжтай төмрийн хүдэр, сая тонн багтаамжтай үр тариа, хүнсний тос, 10 мянган тонн багтаамжтай мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг тус тус бүтээн байгуулна гэж төлөвлөж байна. Түүнчлэн, хоёр улсын ухаалаг боомт байгуулах зэрэг шинэ өндөр түвшний хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Монголын хилийн боомтуудыг олон улсын хамтын ажиллагааны жишиг болгох зорилгоор Рашаан боомтыг бүтэн жилийн турш нээлттэй байлгахаар төлөвлөж байна.

Гэхдээ дан ганц Рашаан гэлтгүй гол боомтуудын гаалийн бүрдүүлэлтийн хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авч, олон улсын хамтын ажиллагааны жишиг болгох зорилго тавьжээ.

Өвөр Монгол нь газарзүйн өвөрмөц байршлаасаа хамаарч худалдааны цонх гэж тодорхойлогдож байна. Тус бүс нутаг нь умардын гурван бүс буюу Хятадын зүүн хойд, хойд, баруун хойд газар нутгийг хамардаг бөгөөд дотооддоо найман мужтай холбогддог. Мөн Орос, Монгол улстай хиллэдэг бөгөөд түүхэндээ “Талын торгоны зам”, “Арван мянган Ли цайны зам”-ын чухал дамжин өнгөрөх цэг байв. Өдгөө ӨМӨЗО нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал цэг, шинэ барууны хуурай-далайн замын худалдааны гарц гэгдэж, хойд зүгт түншлэлээ нэмэгдүүлэх Хятадын зорилгыг хэрэгжүүлэгч анхдагч бүс нутаг аж.

Тухайлбал, Өвөр Монголд гадаад улстай хиллэдэг 20 боомт байдаг бөгөөд Хятад-Европ чиглэлийн 60 мянган ачааны галт тэрэг тус бүс нутгаар дамжин өнгөрдөг байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.91.149

Нам төр х***а манж гар хөлүүд-р эзлүүж 35 жил хулгай хийлсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж