Автомашины болон зам ашигласны татварыг 2025 оноос нэмсэн

Автомашины болон зам ашигласны татварыг 2025 оноос нэмсэн

Автомашины болон зам ашигласны татварыг 2025 оноос нэмсэн

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3, замын татварыг тав дахин нэмнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр 2025 оны нэгдүгээр сарын 10-нд мэдээлэл өгөхдөө "Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд гурван үндсэн шаардлага үүссэн байсан. Нэгдүгээрт, Замын сангийн хөрөнгийг авто замын засвар арчлалтын ажилд зарцуулна гэж хуульд заасан байдаг. Бид Авто замын тухай хуулийн дагуу зам засварын ажлаа хэрэгжүүлэх шаардлага үүсээд байдаг. Гэтэл 2024 оны ажлаараа 18-20 км зам засдаг. Хотын авто замын сүлжээний нийт урт 1291 байх жишээтэй. Ингэхээр жил бүр нийт замынхаа 1.5 хувийг засч, үлдсэн 98 хувиа засварладаггүй. Бид 10 жилдээ зам засах шаардлагатай болоод ирэхээр замын чанар улам буурдаг.

Бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй км замыг зассан. Эдгээр замыг засч байж замын чанар сайжирч, 80 хувиас дээш барих зорилго тавьсан. Иргэд зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн гэж ярьдаг.

Гэтэл нэг иргэн дунджаар 6000 км явж байгаа. Харин зам ашигласны төлбөр дээр суудлын машин 20 мянган төгрөг төлж байсныг нэг жилдээ гурван төгрөг төлж байсан гэсэн үг. Энэ тоо нь дэлхийн улс орнуудын дунджаас 86 дахин бага төлбөртэй гэсэн үг. Тэгэхээр бид зам засварын хувьд ч тэр энэ төлбөрийг 15 төгрөг болгож нэмсэн. Ингэснээр нэг жилдээ суудлын машин 100 мянган төгрөгийн татвар төлөхөөр болсон. Нэг километр зам засах төсөв 12 жилийн өмнөхтэй харьцуулахад хэд дахин өссөн байна. Мөн Замын сангийн хөрөнгө  нь хуучиндаа байх жишээтэй. Авто зам ашигласны төлбөрийг жилдээ нэг удаа төлдөг. Одоо цахимаар татвараа төлөх боломжтой болсон" гэсэн юм.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн долдугаар тогтоолоор Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг тэг хувь байхаар тогтоож, бусад автомашины татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Тухайн өдрийн НИТХ-ын хоёрдугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000 см.кубаас дээш суудлын автомашины зам ашигласны төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмж, бусад машины төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй 12 жил болжээ.

Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа" гэсэн байдаг.

Татвар төлөгч иргэн 2025 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.9.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөх үүрэгтэй. Хэрвээ иргэн тээврийн хэрэгслийнхээ татварыг төлж амжаагүй  бол Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.5.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заасан байдаг.

НИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 04 өдрийн 24/28 дугаар тогтоолоор татвар төлөх хувь хэмжээ шинэчлэгдсэн.

Ингэснээр нийслэлийн замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвт тусгажээ. Тодруулбал, Авто машины албан татварын хэмжээг хуулийн дээд хязгаарт хүргэн дөрөв дахин нэмэгдэхээр эхний төсөлд тусгасан байсныг гурав дахин нэмэгдүүлэхээр болгон өөрчилж,  авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор нийслэлийн замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Харин автозам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэхээр тогтоосноор нийслэлийн замын сангийн мөнгөн эх үүсвэр 2025 онд 80 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Автотээврийн хэргслийн татвар болон зам ашигласны төлбөр хэрхэн нэмэгдэж байгааг энд танилцуулахад,

Албан татвар:

  • “Приус” 36.000-108.000,
  • “Лексус 570” 188.100-564.300,
  • “Портер” 30.000-75.000,
  • “Ланд Круйзер-200” 151.800-455.400 төгрөг болж татвар нэмэгдэнэ.

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-аас 100.000,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000,
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөгийн татвар төлнө. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
24
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-10 103.212.118.71

Улныхан, шувууныхан хөл дээрээ сөхөрч байна даа. Тав дахин нэмсэн татвараа санал авалт гэж хууралгүй шууд хүчингүй болгоо ИТИХ нэртэй коммунизмын үнэр ханхлуулсан хүнд сурталтангуудаа!!!

Avatar

Зочин 2025-03-10 202.126.90.246

6 сараас өмнө төлөх ёстой ч гэх шиг. дараагийн сонгуулиар мөн сонгогдох байх даа

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.187.158

Татвар нэмхээр түгжрээ буурдаг гэнээ эргүү дагз

Avatar

Зочин 2025-03-10 112.72.8.78

Арай юмаа, үхэр царайлаад МАН нам сонгосны гай ….. 20,0төг-н авч санал нь бүх юманд дээр одоо 200дахин бараг өссөн дүнтэй болж бна. Хэзээ ирээдүйгээ харж зөв сонголт хийдэг болох вэ …..

Avatar

Алтай 2025-03-10 103.212.118.102

Дэлхийн хүмүүсийн хэмжээний татвар төлөх тэр мөнгөн орлого чинь хаана байна аа? Тэднээс дутуугүй орлоготой, бас тэднээс дутуугүй замтай байж л төлж магад шүү мал даргаа нэг их орлогтой ч орон биш ,ядуу байж татвар авах болохоор дэлхийн хэмжээг донгодох юм ичээч

Avatar

Нэргүй 2025-03-10 148.113.176.186

126 болоод цадахаа байжээ лалрууд

Avatar

үнэн 2025-03-10 103.140.10.212

ТЭМЦЭЖ БОСОХ НЬ ЗӨВ АЛЬИЙН БОЛГОН ТАТВАРААР ДАРАМТЛУУЛАН АМЬДРАХ БИЛЭЭ АВЧ БАЙГАА ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ АМЬДРАЛЫН НААД ЗАХЫН ЖИШЭЭ МАШ МУУ БАЙНА Ш ДЭЭ МОНГОЛЧУУД ЯС ЮМАН ДЭЭРЭЭ х*******н э****з ХУРЛИЙЗ НӨХДҮҮД БАЙДАГ ДАРЛУУЛАХДАА НЭГ ИХ ТООХ Ч ҮГҮЙ МЭДРЭЛ СЭТГЭЦ МУУТАЙ НӨХДҮҮД МИНЬ ДЭЭ БҮХ АМЬДРАЛ МАШ МУУ БАЙНА Ш ДЭЭ МОНГОЛЧУУД ХЯТАДЫН ХОГ БИЁ БИЕЭНДЭЭ ШАХАЖ АМЬ ЗУУЖ АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2025-03-10 103.212.116.78

сонгуулын зардалаа нөхөж байгаа шүүдээ

Avatar

Нэргүй 2025-03-10 202.131.234.123

жорлонд хийгээд дараад хаячихаач.

Avatar

Zailace 2025-03-10 202.126.88.222

pisda maniusar tejeelgj bgm bj jhn tanagtai shaamar bnaa

Avatar

Ганаа 2025-03-10 202.126.89.76

САЙН БАЙНА НЭМЭЭД БАЙ 7 -9. ДАХИН НЭМ ЭРГҮҮ МОНГОЛЧУУД ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ МАЛНУУД САЙН НЭМЭЭД ӨГ ТӨЛЖ Л ТААРАА

Avatar

Зочин 2025-03-10 103.168.34.44

зөв.зүгээр байсан.зам.явган хүний зам бордюурыг эвдэж хэмхлэж байгаад зөвхөн бордюурыг ахин сольсон мөн өөрсдийн эвдсэнээ гүйцэд засалгүй орхисон.Замын сангийн хөрөнгөөс дур мэдэн хулгайлж ийм юм хийсэн Тэгээд одоо гонгиноод нэмж хулгай хийхээр оролдож бна

Avatar

Нэргүй 2025-03-10 103.140.10.207

хөөе дарангуйлагчидаа татвараа нэмлээ одоо замын постууд дээр хураадаг татвараа больчих. Зам засварын мөнгө чинь хүрэхгүй байгаа юм бол та нар ард түмнээс хулгайлсан мөнгөнөөсөө гарга. Нямбаатараа чи дансандаа 1,7тэрбум төгрөгтэй гэсэн. Энэ мөнгийг хаанаас шаасан бэ? энэ мөнгөө буцааж өг

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.161.85

дэлхийн улс орнуудын жишиг ч гэх тэгвэл дэлхийн улс орнуудын хөгжлийн жишгийг хар л даа

Avatar

Нэргүй 2025-03-10 66.181.161.47

huysaarai gulug mini chi zailaach

Avatar

МОНГОЛ 2025-03-10 202.126.89.99

Оросын э****з хулгайч нарын даалгавараар ард түмнийг шулж хөлжигсөд урвагчдын хийж байгаа ажил шүү.

Avatar

ZUV shuu.nemeh estoi 2025-03-10 202.21.107.37

UB hotiin zam ashiglasanii tatvariig shuud 100 dahin nemegduul.tugjrwl buurch agaar tsevershine.huduunii orkuud hotod orj irehee bolino goe shuu demjinee.

Avatar

Зочин 2025-03-10 103.212.117.107

Хөрөнгө мөнгөө зав зохистой зарцуулдаггүй ядарсан ард олноо байнга шулж өндөр татвар авч дарамтлах юм аа? П -нуудын нэмсэн татварыг төлөөд өнөөдөр хоосон сууж байна даа. Ард түмнээ дарамталж сүрдүүлдэг зовоодог дарга нар тонилоосой билээ!!!

Avatar

Нэргүй 2025-03-10 202.21.107.37

kkkkk ulnii ailiin guilgachin ork jalamjaar amidraad sirtsan kk

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.218.54

nemeed yahawdee ediin zasag ni unaad mongo ni ulam l tsaas boloh l bhdaa nom setguul joohon unshmaar ymdaa

Avatar

Irgen 2025-03-10 103.140.10.201

ta tatwar nereer luiwar hij bhar ard tumendee unen boditoi huuli gargache hotoor buged mashin ywaad bhgui blgui de tamine

Avatar

Нэргүй 2025-03-10 202.9.40.80

zam ashiglasnii tulburiig avahdaa hen ih zam ashiglasan ni iluu tatvar tuldug, baga ashiglasan ni baga tatvar tuldug baih estoi shuu, ingevel shudarga esond niitsne. ingej avahdaa tatvariig benzinii unend shingeej avah ni zuv bhaa.

Avatar

Отгоо 2025-03-10 203.91.115.54

за яахав энэ нэмэгдлээр нь төлье өө. нэмсэн учир шалтгааны нэг нь нийслэлийн авто замын түгжрэл бууруулах гэсэн байна. буурахгүй бол яахын дахиад хэд дахин нэмэх юмуу. Нянбаатар аа эЭРГҮҮ минь ээ түгжрэл бууруулахад хамгийн хэрэгтэй нь ГҮҮРЭН гарцнууд шүү дээ. ҮНЭХЭЭР ОЙ ГУТАЖ байна энэ НЯМБААТАР гэж ЭРГҮҮ МАЛ

Avatar

НОВШНУУД 2025-03-10 202.9.40.224

ТАТВАР НЭМЭХЭЭС ӨӨР АЖИЛ АЛГА УУ БУЗРУУДАА.

Avatar

Нэргүй 2025-03-10 64.119.29.142

нэмэх бол жил бүр тооцоо судалгаанд үндэслэж бага хувиар нэмээд явдаг болохоос энэ амьдралаас тасарсан дарга нар шиг шөнө нь зүүдлэж сэрээд өглөө нь нэмдэггүй л дээ,

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.217.21

тэгэхээр л бас жил болгон нэмлээ л гэнэ биз дээ

Avatar

ИРГЭН 2025-03-10 66.181.182.183

Хөгжилтэй улсад түлш шатахууны татвараараа дамжуулж авдаг шудрага тогтолцоотой!!! Гэтэл хоцрогдсон авилгадаа идэгдсэн арчаагүй Монгол улсад та зам хэр ашигласнаас үл хамааран хавтгайруулан дээрэмдэж татвар авдаг мафиуудын тогтолцоотой!!! Хэзээ шудрага төртэй болно тэр цагт түлш шатахуунаар дамжуулаж зам ашигласны татвараа авдаг болно тэр цаг хүртэл хүлээж дээ Монголчуудаа!!!

Avatar

Нэргүй 2025-03-10 59.153.113.200

Одоо яая гэхэв дээ? Машин унаж улсын замаар явж байгаа л бол татвар төлөхөөс аргагүй!! Ямар ч засмал замгүй эзгүй арал дээр ганцаар машин унаж байгаа бол өөр хэрэг!

Avatar

Нэргүй 2025-03-10 139.5.219.240

ОДБАЯР МААНАГАА НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД ТА НАР ЗАМ БАРИХ МӨНГӨНИЙ 20 ХУВИЙГ НЬ ШАТ ШАТАНДАА АВИЛГАДААД ЦҮНДИЙТЛЭЭ ЧИХЧИХСЭН БОЛХООР НААД ЗАМ ЧИНЬ ЭВДЭРЭХГҮЙ ЯАХ ЮМ БЭ
НААД МӨНГӨӨ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС БИШ НИЙСЛЭЛИЙНХЭЭ АВИЛГАЧ п***а ТА НАР ӨӨРСДӨӨ ТӨЛӨӨРӨЙ

Avatar

Зочин 2025-03-10 103.168.34.112

Наад татваруудаа бензиний жижиглэнгийн үнэн дээр нэмж аваач …. Хэн их бензин авна тэр хүн илүү зам ашиглана, агаар бохирдуулна, шүү дээ.
Ээлжийн хатуурчин жолоочуудтай, хоногийн 24 цаг тасралтгүй явдаг машин байна.
Долоо хоногт ганц удаа салхинд гарахдаа асаадаг машин байна. Энэ хоёр ижилхэн татвар төлөх нь шударга уу?

Ер нь түгжрэл бууруулна гэж байгаа бол бензин , түлшний үнийг 5 дахин нэмбэл дэмий шахуу юманд машинаа асааж баярхдаг явдал багасана даа

Avatar

Нэргүй 2025-03-10 103.168.34.107

poooooh..bas sonin l gargalgaa bna..

Avatar

Нэргүй 2025-03-10 203.217.139.240

Энэ ёстой зөв шүү.

Avatar

S 2025-03-10 139.5.216.43

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-10 109.70.100.4

Зам барих, сургууль цэцэрлэг барих мөнгөнөөс нийслэлийн авилгачид шат шатандаа хусдаг нь нууц биш Тийм болхоор авсан мөнгөндөө тааруулж чанаргүй баригдаад байгаа юм.
Нийслэлийн авилгачид та нар доороосоо дээшээ нянбактертайгаа нийлж авилгадаад байхаар яаж чанартай зам тавигдах вэ

Avatar

Нэргүй 2025-03-10 27.123.212.86

Жирийн цалингаараа амьдардаг иргэдийг бол үнэн дарамталж байна даа. Бүх юмны үнэ хэдэн хувиар ч нэмэгдэв.

Avatar

ХҮН СҮРЭГ 2025-03-10 202.70.43.34

БУСДЫН МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР ӨӨРТӨӨ ЮМ АВАХ 3 ӨӨР ӨНЦӨГ………

Avatar

Нэргүй 2025-03-10 185.246.188.73

ОДБАЯР МААНАГАА НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД ТА НАР ЗАМ БАРИХ МӨНГӨНИЙ 20 ХУВИЙГ НЬ ШАТ ШАТАНДАА АВИЛГАДААД ЦҮНДИЙТЛЭЭ ЧИХЧИХСЭН БОЛХООР НААД ЗАМ ЧИНЬ ЭВДЭРЭХГҮЙ ЯАХ ЮМ БЭ
НААД МӨНГӨӨ ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС БИШ НИЙСЛЭЛИЙНХЭЭ АВИЛГАЧ п***а ТА НАР ӨӨРСДӨӨ ТӨЛӨӨРӨЙ

Avatar

Нэргүй 2025-03-10 122.201.23.83

500 хувь нэмсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж