Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд нар дараах мэдээллийг хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч, үүнээс бусад бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ -д нэн яаралатй горимоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээллээр эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа гарсан.
Насны бүлгээр нь авч үзвэл 18-29 нас 9.2 хувь, 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллээр Монгол Улсаас 1.7 их наяд буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн. 6000-77000 ам.долларын гэрээ байгуулж, зөвхөн цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1 xbet манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 мянган ам. доллар шилжиж ирсэн. 1 сая хүрэхгүй ам.доллар гаднаас оруулж ирдэг хэрнээ гадагшаа 500 сая ам.доллар урсгаж байна гэдэг тооцоо гарсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан хэдий ч линкүүдийг сольж, VPN ашиглаж, энэ үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Эдгээр аж ахуй нэгж дээр Монополийн эсрэг газраас өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн дагуу зөрчилтэй шинжтэй үйлдэлд нь хязгаарлалт хийхэд Зөрчлийн хуулиар 13 сая 500 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.
Тэгэхээр бид өнөөдөр Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зөвшөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа ААН, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг зуучлагч нарын үйл ажиллагааг ч энэ хуулиар бүрэн хориглохоор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна.
Мөн агент буюу зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлд нь цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа, зохион байгуулж байгаа, сурталчилж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг чангатгаж өгч байгаа. Энэ хууль УИХ -аар хэлэлцэгдэн батлагдсанаар агентуудын үйл ажиллагааг бүрэн хориглоно. Apple store, Мета зэрэг компаниуд руу хууль хэрэгжүүл гэдэг шаардлага тавьснаар бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомын аппликейшнууд татагдахаа болино. Хэрэв хууль зөрчөөд цахим мөрийтэй тоглоомыг өөр төрлийн линкээс татаад тоглох, зохион байгуулах, зуучилж байх юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүү болон Зөрчлийн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөвшөөрлйин хуульд өөрчлөлт оруулж байгаа.
Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулаад хойшлуулалшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох болж байна. Энэ хүрээнд хэрэв цахим мөрийтэй тоглоом тоглоод агентуудаар дамжуулаад 2-5 хувийн шимтгэлийг тухайн байгууллага нь авдагтай адилхан энэ үйл ажиллагааг үргэлжлүүлж байх юм бол Монголбанкин дээр гадагшаа урсаж байгаа валют дээр нь хязгаралалт хийх, царцаах боломж хуулийн хүрээнд бий болно гэлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүй Монгол Улсын Засгийн газар, “Энержи ресурс” компани хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Ухаа худаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7 -д заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнд үүрэг болгосон тогтоолын төслийг УИХ -д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү тогтоолыг гаргах болсон үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газарт танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн энэхүү үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь зүйтэй байна. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь хуульд нийцүүлэх эрх үүрэг нь гагцхүү УИХ-д байгаа учраас УИХ-аас тогтоол баталж, энэхүү тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Монгол Улсын Засгийн газар тус аж ахуй нэгжтэй хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Г.ХОРОЛ
Сайн Ганбаатар 2025-03-06 146.70.231.12
Зөвөө зөв. Маш олон айл мөрийтэй тоглоомоос болж сүйрч байна.Казино байгуулах нь мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах газрыг хангах явдал юм. Казиногийн олон аюул бий.Засгийн газар олон иргэдийг хохироох мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг зогсоох ёстой.
Одонцэцэг Тогтох 2025-03-06 146.70.231.12
Яг зөв олон айлын амьдрал сүйрч хайран сайхан залуучууд маань хялбар аргаар мөнгө олох зорилготой дампуурсан даа
Д. Пүрэвсүрэн 2025-03-06 146.70.231.12
зөв дэмжиж бна
Бадрах Бямба 2025-03-06 84.252.115.7
Хорих тусам нууц байдалд орж улам гаарч идэвхждэг гэдгийг ойлгох хэрэгтэй . Нөгөө пиво уугаад согтоод бн . Гээд градусыг нь буулгасан дотоодын үйлдвэрийн борлуулалт буурч гадаад пиво залуус уух болсон. Чанар муутай гадаад бараа Монголоор дүүрсэн . Мөнгөтэй хүмүүс хиих юмаа олж ядан мөрийтэй тоглодог.
Ард иргэд өрөндөө баригдан юун мөрийтэй тоглох манатай.
Нэргүй 2025-03-06 59.153.115.125
demjij bn
Eco Eco 2025-03-06 84.252.115.7
Ялын бодлогыг чанга байлгаж, хөрөнгө хураах болон хорих ялын санкцтай батлах хэрэгтэй. Мурийтай тоглоомд орж амьдралаа үрсэн маш олон хүн байгаа.
Nata Lie 2025-03-06 84.252.115.7
эртхэн хаасан бол олон хүний амь аврах байлаа гэсэн ч оройтоогүй зөв шийдвэр байна ашгүйдээ
Б. Анхаа 2025-03-06 84.252.115.7
Бүх сувгаас татагдахгүй байлгахаар хаах хэрэгтэй бнө
Нэргүй 2025-03-06 31.13.191.69
Хэрэв хяналт сул байвал луйвар, мөнгө угаах гэмт хэрэг нэмэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй.
Нэргүй 2025-03-06 202.9.46.132
Мөрийтэй тоглоом, элдэв бооцоотой, мэдээж тодорхой залилан ил тод сайт, фб-р гараад л яваад байна. Сүртэй юм яриад бичнэ. Хаана хориод, арга хэмжээ аваад байна.
Nata Lie 2025-03-06 146.70.231.12
эртхэн хаасан бол олон хүний амь аврах байлаа гэсэн ч оройтоогүй зөв шийдвэр байна ашгүйдээ
Нэргүй 2025-03-06 38.42.106.107
Tэнэгүүд. Тэр $500 саяыг яаж авч үлдэхээ сэтгэдэг болоосой. Мөрийцөх, бооцоо тавих хоёр шал өмнөө зүйлс. Казино бол тэс өөр. Өөрсдөө хилийн дээс алхаад хамгийн түрүүнд ордог нь л казино биз дээ
Нэргүй 2025-03-06 103.168.34.130
cham shig ma pz da nar l amidralaa baihgui bolgoj baigaa umdaa erguu mal huduu garch mal malalaa
Нэргүй 2025-03-06 103.212.117.59
manai ajliin zaluuchuud bugd toglodog barag hojino gej baidaggui yum bilee
Нэргүй 2025-03-06 202.9.40.172
Зөвөө зөв. Маш олон айл мөрийтэй тоглоомоос болж сүйрч байна. орон сууц машин гээд бүх л зүйлээ покерийн тоглоомд тавьж алдаж байна. Гэтэл цаана нь бүх модыг нь хараад тоглож байгааг хэн ч мэдэхгүй байна. Тийм байхад яаж хожих билээ. Зохион байгуулалттай бүлэг хүмүүс иргэдийг ингэж хуурч луйвардаж байгааг төр засаг зогсоох ёстой.
Нэргүй 2025-03-06 74.14.87.27
kkk
Бадарч тахар 2025-03-06 103.212.118.113
гадаа мөрийтэй шатар тавиад суухыг хориглож байгаа юмуу
Хррр 2025-03-06 59.153.114.16
Тийм шатар тоглохоо болчих
Нэргүй 2025-03-06 172.91.182.247
Орох орон,байргүй байж бас гадаа шатар тоглоод суух цаг завтай юу. Ажил хийгээч