АНУ агаарын орон зайгаа Оросын шууд нислэгт зориулж дахин нээхээр төлөвлөж байна. Энэ нь дайнаас болж доройтсон Оросын эдийн засагт аврал болохоос гадна тус улсын элитүүдэд барууны тансаг хэрэглээ рүү буцах тасалбар болно. ОХУ-ын агаарын тээврийн салбарын тэргүүлэгч "Аэрофлот" Америкийн агаарын орон зайд нэвтрэх эрхээ сэргээвэл Европын холбоо ч бас аялдан дагалдахаас өөр аргагүй хүндхэн байдалд орох юм. Энэ нь хориг арга хэмжээг бүхэлд нь алдагдуулна гэсэн үг.
Хатуу хэлбэл, Украиныг хамгийн хүнд үетэйгээ тулгарчихаад байхад нь хориг арга хэмжээг бууруулж, түрэмгийллийг шагнаж, барууны хөшүүргийг сулруулсан стратегийн алдаа болно.
Барууны орнуудын хориг арга хэмжээ 2022 оноос хойш Оросын агаарын тээврийн салбарыг үндсэндээ сүйрүүлсэн. Агаарын тээврийн компаниуд шинэ нисэх онгоц худалдаж авах, барууны тийрэлтэт онгоцыг түрээслэх, тэр ч байтугай хуучирсан флотуудаараа үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон. Үүний үр дүн юу байв? Үр дүнд нь Оросын агаарын тээврийн компаниуд өөр онгоцнуудын эд ангийг хольж угсарсан онгоц ашиглах болсон. Эдгээр эд ангиудаа албан ёсны эх үүсвэргүй хууль бус зах зээлээс авдаг. Ийм нөхцөлд ноцтой сүйрэл гараагүй гэдэг нь "гайхамшиг".
Тэгвэл ОХУ, АНУ-ын дипломатууд өнгөрсөн сарын 28-ны өдөр Истанбул хотноо Элчин сайдын яамдуудынхаа байнгын үйл ажиллагааг сэргээх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжуудыг сэргээх талаар хэлэлцэв. АНУ-ын Ерөнхий консулын өргөөнд болсон хэлэлцээ зургаан цаг гаруй үргэлжилжээ. Энэ хэлэлцээнээс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Саудын Арабт уулзсан билээ.
Истанбулын хэлэлцээг тун үр дүнтэй болсон гэж АНУ тодорхойлжээ.
АНУ агаарын орон зайгаа Оросын шууд нислэгт зориулж дахин нээх тухай мэдээний дараа "Аэрофлот"-ын хувьцаа огцом өсчээ. "Аэрофлот" нь 2022 оноос өмнө АНУ руу шууд нислэг үйлддэг Оросын цорын ганц агаарын тээврийн компани байсан.
Агаарын тээврийн салбарынхан энэ мэдээг соргогоор хүлээж авч, хариу үйлдэл үзүүлцгээжээ. Тухайлбал, Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгийн ерөнхий захирал, "British Airways" компанийн захирал асан Вилли Уолш "Гал зогсоох хэлэлцээр хэрэгжвэл барууны агаарын тээврийн компаниуд Оросын агаарын орон зайг тэр дороо ашиглаж эхэлнэ" гэжээ.
2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украиныг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлсний хариуд Европын авиа компаниуд Оросын онгоцуудад агаарын хилээ хаасан. Үүнээс хэдхэн хоногийн дараа Европын холбоо Оросын агаарын тээврийн компаниудтай байгуулсан бүх лизингийн гэрээгээ цуцлах хатуу хугацаа тогтоожээ. Таамаглаж байсанчлан ОХУ түрээсэлсэн 500 онгоцоо буцааж өгөөгүй тул Дублинд байдаг түрээслэгч компани нь дэлхий даяар байдаг даатгалын компаниудаас найман тэрбум гаруй ам.доллар нэхэмжилжээ.
Хэдийгээр асар их хохирол амссан ч Москвагийн өмнө олон улсын агаарын орон зай нээгдвэл түрээсийн компаниуд Оросын агаарын тээврийн компаниудтай гэрээгээ шинэчлэхээс буцахгүй л болов уу.
Олон улсын агаарын орон зай дахин нээгдэх нь Оросын агаарын тээврийн компаниудын хувьд санхүүгийн тусламж болохоос гадна Европт хүрэхийн тулд өндөр төлбөр төлж Истанбул, Дубайгаар дамждаг байсан энгийн иргэдэд ч нэмэр болох юм. Олон орос хүн, тэр дундаа дайчилгаанаас зугтсан эрчүүд онгоцны тасалбарт асар их мөнгө төлсөн.
Шууд нислэгүүд нь аялал жуулчлалыг хямд, хялбар болгох боловч үүний төлөөс нь хориг арга хэмжээг сулруулж, Кремльд ялалт өгөх явдал юм.
Оросын агаарын тээврийн компаниуд өнгөрсөн хугацаанд олон улсын түншлэл, код шэйр, барууны лизингийн компаниудаас үндсэндээ хол тасарчээ. Энэ нь тэдний орлогод сөргөөр нөлөөлсөн тул агаарын тээврийн компаниуд улам хумигдаж буй дотоодын зах зээлдээ найдахаас өөр аргагүй болсон. Мөн барууны онгоцуудыг ашиглах боломжгүй болсон тул ОХУ Сухой Супержет, MC-21 зэрэг дотоодын нисэх онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр улайрах болжээ. Гэсэн хэдий ч эдгээр онгоцууд барууны бүрэлдэхүүн хэсгүүдэд тулгуурласан хэвээр байгаа нь хүндрэлтэй.
Хориг арга хэмжээ нь Кремлийн дайны машиныг шахамдуулах зорилготой байсан. Гэтэл өдгөө ийнхүү хоригийг сулруулах нь Путинд ээлжит ялалтыг өгөх юм. Нөгөөтэйгүүр түүний засаглалд баригдсан энгийн иргэдийн амьдралыг өөрчлөхөд багахан ч болов нэмэртэй.
АНУ-ын ерөнхийлөгч Трампийн хувьд Путины талын хүн гэдгээ нуусангүй. Тэрбээр Украиныг хэлэлцээрт удаа дараа ятгаж, газар нутгаа ОХУ-д өгөх санааг хүртэл дэвшүүлж байв. Нислэгийн хязгаарлалтыг цуцлах нь АНУ, ОХУ-ын харицлааг сэргээх өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг болно.
Дээр дурдсанчлан үүний үр дүн шууд гарна. АНУ агаарын хоригоо цуцалсны дараа Европын холбоо түүнийг дагаж мөрдөх асар их дарамттай тулгарах болно. Оросын ашигтай зах зээл рүү буцахыг эрмэлзэж буй Европын агаарын тээврийн компаниуд Москва, Санкт-Петербург руу чиглэлээ нээхийн тулд шаргуу лоббидох болно. Энэ нь эргээд хориг арга хэмжээний дэглэмийг бүхэлд нь алдагдуулах юм.
ОХУ-ын агаарын орон зайгаас зайлсхийсэн нь Европ, Ази хоорондын нислэгийг нэлээд уртасгасан. Агаарын тээврийн компаниуд Турк, Төв Ази, Хятад, Монгол зэрэг бүс нутгаар дамжих нисэх ёстой болсон. Үүний үр дүнд "British Airways", "Finnair", "KLM", "Lufthansa" компаниуд аяллуудын цаг 1-3 цагаар уртасчээ.
Энэ нь шатахуун их зарцуулна, хөлгийн багийнхан уртасгасан цагаар ажиллана, эргээд зорчигчид өндөр үнэтэй тасалбар худалдаж авна гэсэн үг.
Эхний хориг сулрахад дараа дараагийн хориг сулрах үүд нээгдэнэ. Оросын тийрэлтэт онгоцууд барууны орнууд руу чөлөөтэй нисээд эхэлсэн бол бусад хязгаарлалтыг яагаад зөөлрүүлж болохгүй гэж. Шинэ Боинг, Эйрбус онгоц худалдаж авах зөвшөөрлийг "Аэрофлот"-д олгож яагаад болохгүй гэж. Цаашилбал, барууныхан Оросын компаниуд бизнесийн харилцаагаа сэргээж, банкуудыг нь дахин "SWIFT" төлбөрийн системд холбож, "Visa" болон "Mastercard"-ыг эргүүлэн авчирч болох юм.
Эдийн засгийн дарамт гэнэт алга болдоггүй. Нөлөөллийг нь аажим аажим сулруулах замаар ингэж алга болдог. Барууны орнууд цөхөрсөн, хуваагдсан, Украиныг орхиход бэлэн байгаа гэдгийг харуулахын тулд ОХУ юу ч хийхэд бэлэн.
Трампийн засаг захиргаа хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхэд бэлэн мэт харагдаж буй энэ цаг үед барууны орнууд Кремльд хатуу мессеж хүргэх ёстой юм. ОХУ-ын хүчин Украинд довтолсоор байгаа цагт юу ч хэвэндээ орохгүй. Агаарын орон зайг дахин нээх нь буруу шийдвэр төдийгүй барууныхны өнөөдрийг хүртэл хамгаалах гэж оролдсон үнэт зүйлсээс урвасан хэрэг болно. Барууны агаарын орон зайг дахин нээснээр нэг шөнийн дотор хөшүүргийг үгүй хийх болно.
Батаа 11 цагийн өмнө 202.9.46.251
өгөр трамп
Нэргүй 2025-03-07 178.174.229.45
BUZARIIN MUU BUHEN OROSUUDAAS GARDAG BILEEE
Delhiin Haaduuduin Haan Putin 2025-03-07 202.21.107.37
Aguu ih OROS ah nar maani ylsan.ura ura ura.gaj dinton a*******n har tamhichin alialagch zelenskii kaput hahaha
Нэргүй 10 цагийн өмнө 103.57.95.176
Автусны жолооч Мадуро,,,,,төмс тариалагч лукаяшка,,,,хойдын тарган бацаан,,, африкын хэдэн гуйлгачин улсын ерөнхийлөгч нэртэй хулгайчуудын хаан нь бөгспутин юм бишүү,,
Наран 2025-03-07 66.181.189.143
Орос түрэмгийлэгч биш лдээ.Эхлээд хэн нь түрэмгийлэгч вэ гэдийг алдаа мадаггүй судлаж мэд дараа нь бич.
Нэргүй 2025-03-07 202.21.107.37
yx zuv setguul bol fashist liberaliin hulsnii nohoi bna
Зочин 2025-03-07 66.181.183.51
Харин ч эсрэгээр Оросын эдийн засаг улам бүр хүчирхэгжиж дэлхийн нийтийн бахархал хүндэтгэлийг хүлээж байгаа ш дээ. Мэдэхгүй байгаамуу?
Зочин 2025-03-07 66.181.183.51
Оросын элчингийн гадаа жагсаал хийх гэх мэт өдөөн хатгалгуудыг Монголд зохион байгуулж санхүүжүүлж байсан USAID нь ашгүй илчлэгдэж Трампын шийдвэрээр татан буугдсан байгаа.
ЗӨВИЙГ ТУНГААГЧ 2025-03-07 66.181.176.162
Бичигч ээ, Та ийм сэдвээр үнэлэлт дүгнэлт өгөх хэмжээний мэдлэгтэй биш. энд тэндхийн мэдээллээс гадны хүмүүсийн хэлсэн ярьсныг хальт мулт орчуулсан аялаад өөрөө дүгнэлт хийсэн мэт бичиж бна ш дээ ТА!
zochin 2025-03-07 76.130.42.82
He he Oros uuruu ongotsoo hiideg,yun dampuurah
Нэргүй 2025-03-07 139.5.219.207
ямар эргүү нь ийм юм бичдэг юм бол
Зочин 2025-03-07 66.181.184.44
НЭЭЖ Л БАЙГ БИДЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ. БАРУУНЫХАН ОРОСУУДЫГ ШИЙТГЭХ ГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ШИЙТГЭСЭН! ОРОСУУД ГАДНААС АВДАГ ОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЖ ХӨДӨӨ АЖ АХУЙ НЬ СЭРГЭСЭН ШҮҮ!! ИРЭЭДҮЙД АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХААР ОРОС РУУ Л ИРНЭ ДЭЭ!! БАРУУНЫХАН ЛАЛЫНХАНД ДЭЭРЭЛХҮҮЛЖ ЭХ ОРНООСОО ХӨӨГДӨНӨ. ҮҮНИЙГ МЭРГЭД АЛЬ ЭРТ ТОДОРХОЙ ХЭЛЧИХСЭН БАЙГАА ШҮҮ!!
Шал худалаа юм байнаа 2025-03-07 194.99.105.122
Барууныхан өөрсдөө оросыг тойрч азид нисээд олон компани дампуурч болиод л оронд хятад турк арабууд нисээд л асар их ашиг олсон доо. Оросд өөрийн лнгоцоо зөвхөн өөрсдийн хийсэн юмаар нисдэг онгоцууд бий болсон одоо бөөн үйлдвэрлэж байгаа шүү.
Нэргүй 2025-03-07 103.57.93.172
gantshan oros hymraad bgamuu evropiin ornuud ch bas evgui bga gedgiig durdah heregtri shde het ndg taliig batisan medee niitldh yum aa
Нэргүй 2025-03-07 66.181.161.203
Америкчууд Тройн морийг хаалгаа эвдэж байгаад орууллаа даа!
Нэргүй 2025-03-07 66.181.188.78
ямар мал нь оросын махалж босгосон нисдэг авсаар зорчиховдээ
Эргуу малд 2025-03-07 194.99.105.122
Малаа оросд өөрсдийн онгоц бий. Бас барууны онгоцоны сэлбэгыг хаанаас авч болдог юм за. Хаан оросд онгоц осолдоод байнаа хөө өөрсдийн онгоцло хийгээд бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн шүү. Баруугаас онгоц авахгүй л дээ
Нэргүй 2025-03-07 103.57.95.176
Мөн гуцваа чи,,,,,
Нэргүй 2025-03-07 103.168.34.136
унадаг дугуйгаа хийчихээд хуцаал сууж байгаач чи аа тийм эхлээд хадаас хийчихдээ чи
ИРГЭН 2025-03-07 103.57.95.126
Улс орнууд одоо АНУ- аас хараат байдлаа сулруулах хандлагатай болоо!!! Итгэл найдвар хий хоосон АНУ байжээ!!! ккк
Нэргүй 2025-03-07 202.126.89.129
Аугаа америк бол хошного трамп бишээ,,,,,
Эх оронч баатар. 2025-03-07 103.168.34.149
Трамп удахгүй алуулна. Өгөр фашист орос дахиад хуучин байран дээрээ ирнэ. Энэ бол ертөнцийн хууль!
зочин 2025-03-07 103.57.92.50
Оросуудыг устгах гэх баруун дэндүү улайрвал өөрсдөө булшлагдана, Энэ л бодит байдалд ойр анхааруулга,
СЛАВА УКРАИНЕ,,, 2025-03-07 103.57.95.176
Бөгспутин юу амлан юугаа хошного трампд худалдан байж амиа мултран үлдэж байшгаа нь сонин юмшүүдээ,,,,хамтран зүтгэсэн туслан дэмжисэн хойд солонгос хятад иранаа хошного трампд худалдан хар амиа авч үлдсэн байх өндөр магадлалтай юмшүүдээ,,,,арменийг сирийг худалдаад идцэн олиггүй орос шүүдээ,,,
Нэргүй 2025-03-07 59.153.113.58
УКРАЙН ЯВЖ БАЙЛД ХОШНОГО МИНЬ
СЛАВА УКРАИНЕ,,,,, 2025-03-07 103.57.95.176
Гях,,,гяхх,,,гяхх,,,,өөр бичих хэлэх юм байна уу,,,чамд,,,,дебыль ээ,,,,бөгспутин чинь чамайг ч худалдаад ша ацан байж чадах л оркшдээ,,,,
зочин 2025-03-07 103.57.92.50
Оросуудыг үзэн ядсан энэ нэг дурак архинаас ч салах чадваргүй мал л байгаа, бүү тоо
СЛАВА УКРАИНЕ,,,, 2025-03-07 103.57.95.176
Гях,,,гяхх,,,гяхх,,,,үзэн ядаад байх ч юу байхавдээ,,,,,дебыль ээ,,,,оросуудын чинь байж байгаа царай нь энэшдээ,,,,,бөгспутин чинь “””би дэлхийд 2 р армитай”””” гээд л гуцаад байсан,,,,хаана байна,,,,,америкын далбаан дор амь зууж эхэллээдээ,,,,юун вашингтон дээр пуужин дэлбэлэх,,,,,тийм хүүхэлдэйн кино үзүүлүүд байсан билүү үгүй билүү,,,,,,,
Нэргүй 2025-03-07 202.55.188.110
танай Украиныг чинь худалдаад идэж байгааг харахгүй байна уу?
СЛАВА УКРАИНЕ,,,, 2025-03-07 202.126.89.129
Чи украиныг худалдаж идсэн хэмээн батлан бичиж байгаа юм бол,,,,,Бөгспутин чинь,,, украин хэмээх улсыг барьж дийлэж,,,,, барж идэж,,,, чадахгүйн учир хошного трампад тал засан,,, хувааж идэх,,, ядарсан арга бодож олсон юм болвуудаа,,,,холбоотон ассадын ,сирийг туркд,,,,холбоотон арменаа азербайжанд худалдаж идсэн хөгийн гар юмшүүдээ,,,,
Хотын уугуул 2025-03-07 202.126.91.15
Төлбөртэй иймэрхүү нийтлэл бичдэг цаг чинь дуусчихсан байгаа шүү. Учир нь, Трамп USAID нэртэй тусламжийн агентлагийг татан буулгасан.
Нэргүй 2025-03-07 66.181.185.46
Одоо Орос нь тансаглаад баруун нь тэр чигтээ хямарч дампуураад л бна даа.
ХУУЛЬЧ 2025-03-07 202.9.46.187
ХУУЧИН 20-Р ЗУУН ШИГ ХОЁР ТУЙЛД ХУВААГДААД НЭМЭРГҮЙ ДЭЭ.,,,ТЭГЭЭД ТЭР ЗАРЧИМ ХОЛ ЯВАХГҮЙ ,,,,,,ТҮҮНИЙГ ДЭЛХИЙН ИРГЭД ЗӨВШӨӨРХГҮЙ .,,,,ҮЗЭЛ СУРТАЛДАЖ НЭГ ТУЙЛТАЙ БАЙСНААС ОЛОН ҮЗЭЛ САНААТАЙ ОЛОН ЯНЗЫН ЭРХ ЭШИГТАЙ ТҮҮНИЙ ҮР ШИМ НЬ ХҮНИЙ ЭРХ,,,, ЭРХ ЧӨЛӨӨ ШҮҮ ДЭЭ.,,,ТЭГЭЭД УЛС ОРОН БҮРТ ӨӨРИЙН ГЭСЭН ЧАНГА,,,ХАТУУ,,,, ЗӨӨЛӨН ,,,ХУУЛЬ ,,ЖУРАМ ХӨХ ТЭГЭРИЙН ДОР ҮЙЛЧИЛЖ ОРШИДОГТ БАЙГАА ХЭРЭГ .,,,,,,,
ИРГЭН 2025-03-07 103.57.94.128
одоо Путин-Трамп 2-ын Ертөнц болчихоод байна, гэтэл манай Төр засгийн Удирдлагуудын санаа бодол нэг л сонин,
Нэргүй 2025-03-07 202.9.46.132
Орос улам сайжирсан.
Нэргүй 2025-03-07 202.9.40.81
Тансглаад бх юу байхав атгаг манжлаад
зочин 2025-03-07 103.57.92.50
Одоо орос хятадыг хэн ч дийлэхээ байсан, Хятад дэлхийн эдийн засгийн хамгийн томд тооцогдон,энэтхэг ,оросууд 3,5 -рт жагсаж байна, Их 7 байр сууриа алдлаа, Барууны 52 орон бүлэглэн дайраад орос орныг ганхуулж чадсангүй Сүйрч буй европ,суларч буй Америк одоо бусдын анхаарлыг төдийлөн татахаа больсон Хаана түүхий эд,эрчим хүч ажиллах хүч хямд, орших нөхцөл сайн газар рүү үйлдвэр аж ахуйн газар төвлөрч хөгжиж байна, Барууны тансаглал рүү буцах биш,баруунаас зугтаж үйл явц өрнөж байна,
Нэргүй 2025-03-07 103.57.95.176
Зссссс,,,,,
Трамп 2025-03-07 103.212.118.240
Түүх урвуугаар давтагддаг. 1941 оны түүх одоо давтагдаж байна. 1941 оны зуны тэр нэгэн шөнө Нацистын Герман Зөвлөлт Холбоот Улс руу гэнэт халдан довтолж Аугаа их эх орны дайн эхэлсэн. Үүр шөнөөр 03-04 цагт германы нисэх хүчин Зөвлөлтийн хотуудын аэродром, Улаан армийн нисэх хүчин, цэргийн дэд бүтцийг гэнэт халдан сөнөөж их цэргээ хил давуулсан. Тэгвэл ОХУ яг энэ түүхийг давтаж 2022 оны 2 дугаар сарын 23-ны үүрээр 03-04 цагт Украин руу яг тэр зохиомжоор оржээ. Түрэмгийлэл, Түрэмгийлэл!
Нэргүй 2025-03-07 202.126.91.91
хохь нь. Их далжийж байгаад балайртлаа авахуулсан
Ukraishka 2025-03-07 66.181.190.40
za y****n chine saihan shaalaadaa tuuhiig
Эх оронч 2025-03-07 103.168.34.149
Тэр ЗХУ-ын чинь тархи нь Украйн юм ш дээ. Мал аа! Дан ганц орос Гитлерийг ялсан ч юм биш. Одоо Путин чиньГитлерийн сүнсийг биедээ авчихаад Путлер болчихоод байна.
Давид 2025-03-07 99.28.217.106
Баруун л хохирч байгаа биз дээ? Юм зардаг хүнд худалдан авагч нь дайн хийнэ үү? байна уу? эр үү эм үү түй ч хамаагүй. юмаа зарж мөнгө олох нь чухал . Өөрсдөө юмаа зарахгүй гээд бараагаа хураагаад аваад явсан .Одоо хохино байлгүй дээ.Барууны компаниуд өөрсдөө сайн дураараа гэрээгээ зөрчөөд явсан учир өөрсдөө л гэрээ зөрчсөн гэж нэмэлтээр торгууль төлбөр гэж тоймгүй өрөнд унаж байгаа . Трамп бизнес хүн учир шалтгааныг мэдэж байгаа өөрсдөө буруутайг мэдэж байгаа учир алдааг засаж байна
ЗОЧИН 2025-03-07 122.201.31.247
ОРОСЫН ГАР АРГААР УГСАРСАН "БОЙНГУУД" АМЕРИКИЙН ХОТУУДАД ӨДӨР БҮР ДЭЛБЭРЭХ БАЙХДАА
Нэргүй 2025-03-07 202.126.91.91
Харин Ануд чинь их осол болоод бхйна штэ
Нэргүй 2025-03-07 202.126.91.91
Хахаха, сайндаа ч биш, тэр үедээ л Оросын том зах зээлийг Бидоны шахалтаар аргагүйн эрхэнд орхиж гарсандаа харамсаад ч барахгүй байсан. Бойнг, Айрбус орлого будаа. Бусад нь ч тэр, баахан алдагдал хүлээж өдрийн бодол шөнийн зүүд болсоор Трампын буянаар Ану ялагдлаа хүлээн зөвшөөрч дампуурсан ЭЗаа босгох зорилгоор Орост тавьсан бүх хоригоо өөрсдөө цуцалж бна. Оросын ЭЗ одоо Еврод 1 номер. Хүн амын худалдан авах чадвар эрс өссөн, шүлс нь савираад л хүлээж байгаа гэхдээ Оросууд одоо хашир үзнэ ээ.
Нэргүй 2025-03-07 207.34.93.205
мэдээнийхээ аргаа өөрчилмөөр болсон харагдаж байна. Хэдий болтол Украйнаас хүн үхэхгүй Орос дуусаж байна гэж орилох вэ? нэг талын мэдээ цацахаа бол хүзүүгүй хүний амьгүй албат нар аа
Ззз 2025-03-07 66.181.182.129
Анхнаасаа л дайн эхлэхэд Орос ялна гэж хэлээ ббиздээ.Украйн Зёлёнский дайн эхлүүлсэн шүүдээ.Нато тусгана гээд Оросыг өдөж байж дайн эхлүүлсэн шүү дээ.Ямарваа хүнд мэдлэг чадвар оюун ухаан хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.Зёлёнский эрүүл ухаантай байсан бол.Одоо нөгөө Оросын элчингийн өмнө жагсаал цуглаан хийгээд байсан нөхдүүд Зеленскийд очиж туслах байхдөаа
Нэргүй 2025-03-07 66.181.190.77
тэд байхгүй болсоон хө санхүүжилт өгдөг USAIDийг нь трамп татан буулгасан, no war, no naadam одоо мөнгөгүй болсон,жагсаал хийх чадалгүй алга боллоо доо