Үерээс сэргийлэх ажлыг энэ сараас эхлүүлнэ

Үерээс сэргийлэх ажлыг энэ сараас эхлүүлнэ

Үерээс сэргийлэх ажлыг энэ сараас эхлүүлнэ

Геодези, Усны барилга байгууламжийн газраас /ГУББГ/ энд онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн. Нэмэлтээр нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөжээ. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөртөө нэмэх хэм рүү шилжсэн үед буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ. Үүнээс өмнө газар хөлдүү байгаа энэ үед бэлтгэл ажлыг хангах, суваг татах зэрэг ухлага багатай ажлуудыг хийж байна” гэв.

ГУББГ-аас ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах долоон байршил:

  1. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзал орчим;
  2. Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим;
  3. Баянгол  дүүргийн 5 дугаар хороо, “Алтай” хотхоны 14 дүгээр байр орчим;
  4. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам, Гэсэр сүмийн уулзвар орчим;
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүр доор;
  6. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3 буюу Ажилчны гудамж;
  7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө буюу 19-р хороолол орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байна.

ГУББГ, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах хоёр байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон орчимд 600 метр шугам;
  2. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо группийн урд 700 метр шугам тус тус угсарна.

Түүнчлэн энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана. Үүнээс гадна өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу явган хүний зам дээр ус ихээр тогтдог 70 байршил байгааг тогтоосон. Эдгээр байршлаас зарим байршлыг уклоноор хучиж шүүрт худаг руу унагах, жижиг хэмжээний шугам угсралт хийж ногоон байгууламж руу гаргах, төвийн шугам руу холбох зэрэг арга хэмжээг авч, засварлах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-06 76.220.74.140

Зөв зүйтэй ажил. Бодитой үр дүнтэй ажил хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-03-06 202.9.41.10

Хужаагууд х***а цуст манжууд мнголын нам төрийг эзлцн хулгай хийж бга мнголын нам төрийг эзлцн адгийн х***а манж2дыг зайл2лж бузр хулгай нүүрлсн нийгм цэврлгдн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж