БНСУ: Сөнөөгч онгоцууд айлын байшин санамсаргүй бөмбөгджээ

БНСУ: Сөнөөгч онгоцууд айлын байшин санамсаргүй бөмбөгджээ

БНСУ: Сөнөөгч онгоцууд айлын байшин санамсаргүй бөмбөгджээ

Өмнөд Солонгос, АНУ-ын шууд буудлагын сургуулилалтын үеэр сөнөөгч онгоцууд санамсаргүйгээр энгийн иргэний байшингуудыг бөмбөгджээ. Үүний улмаас 15 хүн шархдаад буйг Өмнөд Солонгосын арми өнөөдөр /2025.03.06/ мэдээллээ. Найман ширхэг "MK-82" тэсрэх бөмбөгийг хоёр "KF-16" сөнөөгч онгоцноос хаясан нь зориулалтын буудлагын талбайн гадна газарджээ. Зориулалтын талбайд газардаагүй бөмбөгнүүд Сөүлээс зүүн хойд зүгт орших Почеон хотын иргэний дэд бүтэц дээр унасан байна.

Нисгэгч бөмбөгдөлтийн координатыг буруу оруулсанаас болж осол гарсан гэж Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яам эхний байдлаар мэдэгджээ.

Шархадсан 15 хүний хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Мөн хоёр орон сууцны барилга, сүм, ачааны машин тус тус бөмбөгдөлтөд өртжээ. Ослын газрын байр байдал тулааны талбарыг санагдуулам эмх замбараагүй байгааг Почеон хотын дарга Бэк Ён-хён мэдэгдлээ. Агаарын цэргийн хүчнийхэн энгийн иргэдэд хохирол учруулсандаа уучлал хүсч, хохирлыг барагдуулна гэжээ.

Өмнөд Солонгос болон АНУ-ын жил бүр зохион байгуулдаг "Эрх чөлөөний бамбай" цэргийн сургуулилалттай холбоотой шууд буудлагын үеэр уг осол болжээ. Сургуулилалт гуравдугаар сарын 10-наас 20-ны хооронд болно. Санамсаргүй ослын мөрдөн байцаалтын ажиллагаа дуустал шууд галын сургуулилалтыг түр зогсоогоод байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2025-03-06 202.126.90.250

байлдаж сурах болоогүй байна. газардах биш бөмбөг унасан гээч

Avatar

Зочин 2025-03-06 76.220.74.140

Зэвсэглэлээр хөөцөлдөөд бай. Сайн юманд хүргэхгүй.

Avatar

Зочин 2025-03-06 59.153.112.129

Оросууд Солонгосыг бөмбөгдсөн юм уу?

Avatar

з 2025-03-06 202.126.90.250

монголоор уншиж сур

Avatar

Нэргүй 2025-03-06 103.168.34.105

тэнэг Иванууд тэгж л таарна.

Avatar

Нэргүй 2025-03-06 202.70.40.115

орчин үеийн дайнд оролцох юм бол балрах юм байна л даа. Оросууд украйнчуудтай байлдах юм бол дуус дуус

Avatar

Хотын уугуул иргэн 2025-03-06 66.181.178.19

Ийм байж яаж байлдах гээд байгаа нөхөд вэ. Ёстой инээдтэй юмаа. Байлдааны ямарч чадвар байхгуй байж том том юм ярих их дуртай ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж