“Оюутан цэрэг” хөтөлбөрт I,  II,  III дамжааны оюутнуудыг хамруулна

“Оюутан цэрэг” хөтөлбөрт I,  II,  III дамжааны оюутнуудыг хамруулна

“Оюутан цэрэг” хөтөлбөрт I,  II,  III дамжааны оюутнуудыг хамруулна

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнуудыг хамруулахаар болсон юм. Иймээс голч оноо нь 2.8 ба түүнээс дээш хувьтай суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Бүртгэлийг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 10-н хүртэл үргэлжилнэ.  Иймээс дээрх хөтөлбөрт хамрагдах оюутан залуус E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтойг Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол 2025 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх, Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлага тавигдаж байна.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.

“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш найман жил болж байгаа, мөн УИХ-аас баталсан Боловсролын тухай хуульд нийцүүлэн элсэлтийн журамд өөрчлөлт оруулснаар зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн I дамжааны оюутныг хамруулдаг байсан нь ийн өөрчлөгдсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 13 минутын өмнө 202.9.46.205

ЛАМ НАРЫГ ЦЭРЭГТ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ……………..

Avatar

Нэргүй 34 минутын өмнө 59.153.112.238

Хувцас формыг нь сольчихож болдоггүй л юм байх даа.

Avatar

ф"н 3 цагийн өмнө 202.179.15.114

балайнууд нь курсын ялгаа гаргаад донгитноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж