Хижабыг эсэргүүцэж дуулсныхаа төлөө 74 ташуурдуулав

Хижабыг эсэргүүцэж дуулсныхаа төлөө 74 ташуурдуулав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хижабыг эсэргүүцэж дуулсныхаа төлөө 74 ташуурдуулав

Ираны дуучин Мехди Яррахи эмэгтэйчүүдийг толгойн алчуураа зүүхгүй байхыг уриалсан дууныхаа төлөө 74 удаа ташуурдуулжээ. Түүнийг 2023 оны наймдугаар сард исламын нийгмийн ёс суртахуун, ёс заншилд харшлах хууль бус дуу гаргасан гэж буруутган баривчилсан. Улмаар Тегераны хувьсгалт шүүхээс хоёр жил найман сарын хорих ял болон 74 удаагийн ташуурдалтаар шийтгэсэн аж. Тэгвэл Яррахи нэг жилийн ялаа эдэлсний эцэст торгууль төлж, шийтгүүлснээр хэрэг хаагджээ.

Эмэгтэйчүүдийг хижаб зүүхгүй байхыг уриалсан "Роосарито" дуундаа тэр "Хижабаа тайл, нар шингэж байна. Хижабаа тайл, үсээ намируул. Битгий ай, хонгор минь. Инээ, нулимсны эсрэг тэмц" гэж дуулжээ.

Хижабын тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэх хэрцгий арга барил хүний ​​эрхийн байгууллагуудын эгдүүцлийг төрүүлдэг. Тухайлбал, Эмнести Интернэшнл байгууллага арванхоёрдугаар сард Ираны эрх баригчид хижабын шинэ хуулийг хатуу мөрдөж, цаазаар авах, ташуурдах, хорих ял болон бусад хүнд шийтгэлийг оноож буйг анхааруулсан билээ.

Ираны уран бүтээлчид "эсэргүү" уран бүтээлийнхээ төлөө ташуурдуулж байсан тохиолдол цөөнгүй. Жишээлбэл, нэрт кино найруулагч Мохаммад Расулоф өнгөрсөн оны тавдугаар сард үндэсний аюулгүй байдлын хэргээр шоронд хоригдож, ташуурдуулсан. Мөн 2015 онд Ираны хоёр яруу найрагч эсрэг хүйсийн хүмүүстэй гар барисныхаа төлөө тус бүр 99 удаа ташуурдуулж байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 59.153.114.16

Манайд хятадуудтай гар барих юм бол ташуурын амт мэдрүүлж энэ хүүхнүүдийг хашираа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж