Пакистаны баруун хойд хэсэгт байрлах цэргийн баазад Мягмар гаригт амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, арваад хүн амиа алджээ. Тодруулбал, тус этгээд хоёр тэсрэх бөмбөг дэлбэлж цэргийн баазын ханыг сэтэлжээ. Дараа нь хэд хэдэн халдагч этгээд байр руу дайрсан боловч хүчгүйдэж баривчлагдсан байна.
Албаныхан болон орон нутгийн эмнэлгийн мэдээлснээр, цэргийн баазад байсан 30 орчим хүн шархадсан.
Банну хотод болсон уг халдлагын хариуцлагыг Пакистаны Талибан бүлэглэлтэй холбоотой Жайш Аль-Фурсан бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн Пакистаны аюулгүй байдлын хүчний олон арван гишүүн амь үрэгдсэн гэж мэдэгдсэн нь халдлага үйлдэх гол шалтгаан байсан гэж ажиглагчид үзэж байна.
Уг хэрэг гарахаас өмнө ижил төстэй хоёр халдлага гарсан бөгөөд исламын шашны ариун Рамадан сар эхэлсэнтэй холбогдуулан зэвсэгт этгээдүүд онилж буйг орон нутгийн эрх баригчид буруутгаж байна. Банну хотын цэргийн баазаас амиа алдсан хохирогчдын талаар нэн даруй мэдээлээгүй ч тус хотын дүүргийн эмнэлэг 12 хүн нас барсны дөрөв нь хүүхэд байсан гэж мэдэгдсэн юм. Тус хот нь Афганистантай хиллэдэг баруун хойд Хайбер-Пахтунхва мужид байрладаг бөгөөд хэд хэдэн зэвсэгт бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард мөн босогчид Банну хотод халдлага үйлдэх журмаар автомашинд тэсрэх бөмбөг суурилуулсан байжээ. Үүний улмаас 12 цэрэг амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Түүнчлэн, долдугаар сард нь амиа золиослогч этгээд тэсрэх бодис ачсан машинаа дэлбэлж, бусад зэвсэгт этгээдүүд цэргийн байгууламжийн гадна талын хананы ойролцоо гал нээсэн юм.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.193
ислам бол 21зууны гутамшиг бх болно манайх баруун зүгээ сайн хямагдахгүй бол алан хядагчид орогнох бүс болно