Олимпийн хүрэл медальт Харүка Фүнакүбо Японоос явж, Францыг зорилоо

Олимпийн хүрэл медальт Харүка Фүнакүбо Японоос явж, Францыг зорилоо

Олимпийн хүрэл медальт Харүка Фүнакүбо Японоос явж, Францыг зорилоо

Парисын олимпийн хүрэл медальт, япон жүдоч Харүка Фүнакүбо ирэх олимпоос алтан медаль авахын төлөө Японыг орхиж, Францыг зорьжээ. Өдгөө 26 настай тэрбээр Францын нийслэл Парис хотноо бэлтгэл сургуулилалтаа базаах гэнэ. Хэдий Японд дэлхийн хэмжээний шилдэг бэлтгэлийн бааз, дэд бүтэц байгаа хэдий ч Франц улс өнгөрсөн олимпоор жүдогоос хамгийн олон медалийг хүртэж, хүчирхэг гүрэн гэдгээ харуулсан юм.

Олимпийн дараа Фүнакүбогийн ивээн тэтгэгч, ажил олгогч байгууллага нь түүнийг Францын салбар руу явуулж болох тухай дуулгажээ. Удаан хугацаанд бодсоны эцэст тэрбээр шийдвэрээ гаргаж, Парис хотын Спорт, мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлийн үндэсний хүрээлэнд бэлтгэл хийхээр болсон аж.

Харүка Фүнакүбо Парист бэлтгэл хийх болсон талаараа ярихдаа "Би өөр төрлийн бэлтгэлийн амтыг мэдэрч түүнийг өсч хөгжихдөө ашиглахыг хүсч байна" гэжээ.

Яманаши мужийн уугуул тэрбээр хэвтээ барилдаанд сайнаараа алдартай бөгөөд дэлхийн аваргаас дараалан мөнгөн медаль хүртэж, эцэст нь олимпоос хүрэл медаль хүртсэн юм.  Түүний хувьд Парисын олимпийн -57 кг-д өрсөлдөж, В хэсгийн аваргын төлөө Францын Сара-Леони Сизикт ялагдаж, улмаар дагах барилдаан хийн хүрэл медалийн төлөө Бразилын алдарт Рафаэла Силваг ялсан билээ.

Тухайн барилдааныхаа талаар Фүнакүбо "Туршлага дутсан. Одоо би бүхнээ зориулна. Францын жүдо гайхалтай. Би тэднээс суралцахыг хүсч байна. Өмнө нь үзэж байгаагүй зүйлсээ үзэж, туршлага суун улам хүчтэй болно" гэлээ.

Фүнакүбо ирэх арваннэгдүгээр сар хүртэл Парист бэлтгэл хийн, бүх Японы аваргад оролцохоор эх орондоо эргэн ирэх төлөвлөгөөтэй байна. Мэдээж энэ хугацаанд олон улсын тэмцээнд Япон улсаа төлөөлөн оролцож магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж