Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана. Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг тус тус зохион байгуулна.

Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.114.16

Авгайдаа газар үзүүлж яваа юмаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.218

Чехтэй ямар наймаа байдаг юм бэ? Төсвийн мөнгөөр зугаалж явах юм.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.92.176

за очиж юу гэж бурдаг бол

Avatar

УГААРТУУЛАГЧ ХҮХЭРСҮХ 4 цагийн өмнө 217.64.127.18

Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүхэрсүх тайлбараа өгөө Монголчуудад, зайлаарай

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.12

pg

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34

Монгол улсад Баяраар Амрах хоногуудыг хангалттай гаргаж өгөөд байхад ААН, Иргэд өөрсдөө өөрсдөддөө нэмж Амральт Чөлөө олгоод сунгаж тэр 7 хоногоо дуустал баярлан сунжрах юмаа….Цаашид ингэж Баярын Олон Хоног Төрөөс батлахаа болимоор байнадоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж