Нийслэлийн цагдаагийн газраас сар шинийн өдрүүдэд бүртгэгдсэн осол гэмтэл, гомдол мэдээллийн талаар өнөөдөр /2025.03.06/ мэдээлэл хийлээ.
Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10,573 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 476 дуудлага гэмт хэргийн шинжтэй байсан бол зам тээврийн ослын 2,107, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299, гэр бүлийн хүчирхийллийн 894, зөрчлийн шинжтэй 3,915 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгджээ.
Цагдаагийн ерөнхий газрын ХОНХМ, цагдаагийн хошууч Б.Баярбилэг тэрбээр, сар шинийн өдрүүдэд 5,416 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн нэлээд ачаалалтай байсан. Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор нийслэлд 1, орон нутгийн замд 10 иргэн амь насаа алдсан. Харин зам тээврийн ослын улмаас 41 хүн бэртэж, гэмтсэн.
Зам, тээврийн ослын шалтгааны дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүйгээс үүдэлтэй байна. Цагдаагийн байгууллага энэ өдрүүдэд үйл ажиллагаагаа иргэд, олон нийтийн тусламжтай явуулсан. Хөдөөгөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэлээд байна. Жолооч нарын хувьд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж явахыг сануулж, хариуцлагатай байхыг анхааруулъя" гэлээ.
Сар шинийн баяр дөхсөн өдрүүд буюу өнгөрсөн хоёрдугаар сард цагдаагийн байгууллагад гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөг, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байжээ. Тэгвэл баяр, амралтын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг харьцангуй бага байжээ.
Нэргүй 1 цагийн өмнө 103.57.94.194
Ангайж идэж тонгойж бааж бх хойгуур чиньбаахан татвар нэмсэн гээд шуурч бна олон хоног амрах яахав идээд уннах хооронд юм дараа нь цалин бага авна зээл нтр ээ төлнө яахуу
Монгол 3 цагийн өмнө 139.5.216.139
Ум сайн амгалан болтугай! Аюул хажууд гэдгийг мартахгүй л байх болтугай. Залуус минь ухаантай, хурд хөдөлгөөний мэдрэмжтэй байх болтугай!
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.93.78
Амралтын хоногийг сунгаагүй бол үүнээс ч олон хүн нас барах байлаа даа, амралтын өдрөөрөө сэтгэл зүтгэл гарган гэр бүлээ хойш тавин ажилласан Замын цагдаагийнсалбан хаагч нартаа баярлалаа.
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.234.123
акуа унасан мангас нар их олон хүний аминд хүрсэн байхаа. бас зам голлож явдаг хар үхэл ланд нар бас олон хүнийг эрлэг рүү түлхсэн байгаа.
Нэргүй 3 цагийн өмнө 202.55.191.130
Осол гэдэг хормын төдийд болдог эд. Залбирч л явсан нь өлзийтэй.