Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцална

Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцална

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцална

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.

Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, шинэ 32 нийт 41 төсөл, арга хэмжээ байгааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул. Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна. Жишээлбэл, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд боллоо. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй. Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуул. Цүнхний компаниуд тендерт ордог байдлыг болиулж, борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна. Авлигажсан тендерээс болж хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулж, худалдан авах ажиллагаанд оруулахгүй” гэдгийг хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 цагийн өмнө 139.5.218.147

Хотын захиргаанд ажилдаг бүх ажилтанууд ажилдаа явган явж ирэж очих хэрэгтэй. Ямар залхуу байнга шахуу машинтай явах юм.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.189

ЧАДВАРГҮИ МАЛНУДЫГ ЗАИЛУЛАЧЭЭ

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.131.227.179

Хотын А зэрэглэлд газар нүх болгонд өндөр орон сууц барьж байна. Ж- нь өргөө амаржих хажууд, урд гээд л нэгч зогсоолгүй,цэцэрлэгжүүлэлт байдаггүй дээ. Эх орноо хөгжүүлж байна уу, дэд бүтэц даах уу ,хэлэх ч үггүй

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 203.91.112.242

огцорч монголчуудад тус болно уу

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.236.22

зөв байна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.234.123

туулын зам авилгал хороолол дүүжин гүүр метро гээд цуцлах ёстой бараа таваар байнаа байна.

Avatar

oyun 4 цагийн өмнө 202.126.91.180

Зөв эр хүн

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.57.92.176

Зөв шүү дээ, хэрэгждэггүй төслүүдийг зогсоох хэрэгтэй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.70.43.34

Гадаадын Сайн Хөрөнгө ОРуулагчид Монголоос дайжаад 10 гаруй жил боллоо Дайжсан шалтгаан нь Төрийн Буруу Менежмент. Оронд нь Улс орон нь Хөгжилгүй Ахицгүй Эдийн засаг

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.70.43.34

ОЛигтой явж бгаа нэг ч Мега төсөл хөтөлбөр алга, цөм Төрийн оролцоотой ач холбогдолгүй төслүүд.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.234.123

сэг зэм хоосон цаас л үлдээж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж