769 мянган долларын ээмэг хулгайлаад залгижээ

769 мянган долларын ээмэг хулгайлаад залгижээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
769 мянган долларын ээмэг хулгайлаад залгижээ

Жейтан Гилдер гэх 32 настай эр Флорида дахь "Tiffany & Co" брэндийн дэлгүүрээс 769,500 ам.долларын үнэ бүхий хос ээмэг дээрэмдээд, улмаар түүнийгээ залгижээ. Орландогийн цагдаагийн газар Лхагва гаригт түүнийг баривчилсан бөгөөд гэдсэнд нь хэд хэдэн эд зүйл байгааг илрүүлсэн байна.

Тэрбээр дэлгүүрт орж ирээд өөрийгөө сагсан бөмбөгийн Орландо Мэжик багийн тоглогчийг төлөөлж явна гэж танилцуулж, хэд хэдэн үнэт эдлэл үзэж сонирхжээ. Дараа нь дэлгүүрийн ажилтнаас ээмгийг хүчээр булаан аваад гарч гүйжээ. Мөрдөн байцаагчид түүний унаж явсан машиныг илрүүлж, Техас руу зугтах замд нь баривчилсан байна. Гилдерийг баривчлах үед тэр хулгайлсан байж болзошгүй ээмгээ залгисан гэдгийг цагдаагийн алба хаагчид мэдээлэв.

Түүнийг маск зүүж дээрэм хийсэн, 100 мянган ам.доллар ба түүнээс дээш үнэ бүхий эд зүйл хулгайлсан хэрэгт буруутгаж байна.

Гилдер өмнө нь 2022 онд Техас мужийн Вүүдлэнд дэх "Tiffany & Co" брэндийн дэлгүүрт үүнтэй төстэй хулгайн гэмт хэрэг үйлдэж байжээ. Мөн Колорадо мужаас түүний эсрэг 48 баривчлах тушаал гаргаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 42 минутын өмнө 66.181.177.93

намын гишүүд үүнээс суралц

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 122.201.23.83

Энэ хэнд хамаа бн.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 130.41.232.224

Бүү унш….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж