ЗГ: НДЕГ-ын даргаар Б.Батжаргалыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2025.03.06-нд нийтлэгдсэн

ЗГ: НДЕГ-ын даргаар Б.Батжаргалыг томиллоо

ЗГ: НДЕГ-ын даргаар Б.Батжаргалыг томиллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2025.03.06/-нд 14.00 цагаас хуралдах тов гарсан байна. Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Уг товын дагуу өчигдөр /2025.03.05/-нд Засгийн газар хуралдах ёстой байсан ч Сар шинийн баяртай холбогдуулан бүх нийтийн амралтын өдөр таарсан учраас ийнхүү өнөөдөр нөхөн хуралдах тов гарсан байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/,“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/,Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцэж, танилцаж байна. Засгийн газрын хурлаар НДЕГ ын даргаар Басангийн Батжаргалыг, ХНХЯ ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргаар н.Гэрэл, Хархорум хотын захирагчаар Лувсангийн Халтарыг тус тус томиллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж