ЗГ: НДЕГ-ын даргаар Б.Батжаргалыг томиллоо

ЗГ: НДЕГ-ын даргаар Б.Батжаргалыг томиллоо

ЗГ: НДЕГ-ын даргаар Б.Батжаргалыг томиллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2025.03.06/-нд 14.00 цагаас хуралдах тов гарсан байна. Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Уг товын дагуу өчигдөр /2025.03.05/-нд Засгийн газар хуралдах ёстой байсан ч Сар шинийн баяртай холбогдуулан бүх нийтийн амралтын өдөр таарсан учраас ийнхүү өнөөдөр нөхөн хуралдах тов гарсан байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/,“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/,Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл,“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцэж, танилцаж байна. Засгийн газрын хурлаар НДЕГ ын даргаар Басангийн Батжаргалыг, ХНХЯ ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргаар н.Гэрэл, Хархорум хотын захирагчаар Лувсангийн Халтарыг тус тус томиллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-06 139.5.216.18

Хөгжлийн бэрхшээлтэй хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байх уу даа, энэ ёстой худлаа шүү. Тийм хүн яаж жирийн бус бусдын төлөө илүү хөдлөж чадах билээ. Аргацаасан дүр үзүүлсэн томилгоо болж.

Avatar

Нэргүй 2025-03-06 172.91.182.247

Докторын сургалтанд 14 жил суралцаж арайхийн зэрэг хамгаалсан. Төсвийн байгууллагад зэрэг ахиж чадалгүй 10-20 жил ажилласан чадвар муутай л хүн байна даа

Avatar

Нэргүй 2025-03-06 103.212.117.242

х***а манж түрүүнйи бөөсүүд нохой томилсн ч ялгаагүй. Гажиг ой гутам зулбасгууд.

Avatar

Нэргүй 2025-03-06 66.181.190.193

Б.Батжаргал Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн асуудал гарахад Ерөнхий эдийн засагч байсан. Америк руу зугатааж яваад ирсэн нөхөр дөө. НДЕГ-ын дарга болчих юмаа

Avatar

Нэргүй 2025-03-06 98.247.142.118

андуураад байна ацаа

Avatar

зочин 2025-03-06 139.5.216.116

Хархорум хот хаана байгаа юм бол оо.

Avatar

зочин 2025-03-06 192.82.66.30

өмнөх Засгийн газрын зураг байнаа хариуцдаг хүн нь яасан хэнэггүй мэдээлэлгүй юм бэээ????

Avatar

Нэргүй 2025-03-06 103.212.118.193

Б. Батжаргал ч ажил хийхээр аятайхан залуу байна билээ шүү

Avatar

Нэргүй 2025-03-06 202.21.111.170

хууичн засгийн зураг тавиад тэнэгтээч

Avatar

Нэргүй 2025-03-06 202.9.41.10

Зайл х***а манж зг уих устга.

Avatar

Зочин 2025-03-06 202.131.227.179

Газрын татвараа төлөхгүй 2017 оноос хойш явж байгаа олон га газарт цэг ч тавиагүй компани байх юм

Avatar

Оджаргал 2025-03-06 202.131.227.204

Ухаа худгийг хурдан ав

Avatar

Нэргүй 2025-03-06 66.181.177.93

орлого олж бүхнээс оройд нь орлогыг нь хурааж өглөө бүр нам таньдаа насаараа зүтгэсэн бидэндээ хуваан өг, намь тань даа насаараа зүтгэсээр улаан гуйлгачин, улныхан гэж хэлэгдлээ. бидний буянаар капиталист бурангуй үзэлтнүүд хувьдаа орлого олж байгааг таслан зогсоо.

Avatar

Нэргүй 2025-03-06 202.9.40.226

Ганцэцэгээс джэрдэх нь ч юу л бол. Алан тушаалын төлөө хөлөө хугартал гүйдэг их саррөг амбицтай нөхөр бна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж