АНУ-аас Украинд үзүүлэх тусламж дэмжлэгийн ирээдүй эргэлзээтэй бүрхэг болоод буй энэ өдрүүдэд Вашингтоны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтз бас нэгэн анхаарал татсан мэдэгдэл хийлээ. Тодруулбал, АНУ тагнуулын мэдээллээ цаашид Украинд хуваалцахгүй гэж Лхагва гаригт мэдэгдэв. "Бид нэг алхам ухарсан. Трампийн засаг захиргаа бүх төрлийн харилцаагаа түр зогсоож, эргэн харж байгаа" гэж Майк Уолтз хэлжээ.
АНУ 2022 онд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинтай тагнуулын мэдээлэл солицсон. Энэ удаагийн өөрчлөлт нь түр хугацаанд уу, бүр мөсөн үү, хэдий хугацаанд үргэлжлэх вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Цэргийн тусламжийн багцыг зогсоосон тул хэдийнэ хүнд байдалд ороод байсан Украины хувьд тагнуулын мэдээлэлгүй болно гэдэг мөн л амаргүй сорилт. Тагнуулын мэдээлэл нь Украинд Оросын дараагийн тактик, хөдөлгөөнийг мэдэх боломж олгодог байв.
Дашрамд дурдахад, Европын армийн удирдах албан тушаалтнууд ирэх долоо хоногт Парист Украины асуудлаар хэлэлцэх гэж буйг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэн. Тэрбээр "Франц улс АНУ-ын туслалцаагүйгээр урагшлахад бэлэн байх ёстой. АНУ бидэнтэй нэг тал гэдэгт итгэмээр байвч тийм биш тохиолдолд хэрхэх вэ гэдэгт бэлтгэлтэй байх ёстой. Европ яг одоо шинэ эринд хөл тавьчихаад байна. Франц улс Украин болон бусад түнштэйгээ хамтран энхийн тогтвортой төлөвлөгөөг бэлтгэсэн" гэжээ.
Нэргүй 33 минутын өмнө 103.168.34.160
Оросууд бүгдтэй нь 3 жилийн турш тулалдаад аргагүй маргаангүй ялж байнаа. Үнэхээр Барууны ертөнц тэрчигээрээ хөдлөөд Оросыг сулруулж чадсангүйгээр барахгүй бүүр чангарууллаа. Оросын эдийн засаг дайны нөхцөл байдалд бүрэн зохицож чадлаа. Иргэдийнх нь амжиргаа дээшлэн шинэ үйлдвэрүүд шил даран босцгоож бүтээгдэхүүнүүд нь чанаржив.
зочин 54 минутын өмнө 66.181.160.55
Заа.. Америкийн тагнуулын мэдээ ч бас шааншдэээ .Яагаав дайн эхэлхэд " Украйн тэсэхгүй ,Зеленский эртхэн Америкруу зугтсан дээр " гээл шаагаадд байсан …гэтэл яав
ЗОЧИН 58 минутын өмнө 122.201.31.17
ЕВРОП ОДОО ХҮЧЭЭ ЗУЗААТГААД ДАРУЙХАН ОРОСЫГ ЗҮЙЛ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.165
Узрайны фашистууд хараагүй сохорсон хүн шиг боллоо
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.91
АНУ бол хүчирхэг Гүрэн.
өөө 4 цагийн өмнө 210.148.94.144
За ингээд Америк Орос Хойт солонгостой найз болоод удахгүй Ирантай найз болоод ардчилсан улсуудтайгаа дайсагналцсан дарангуйлагч улс боллоо доо.
Haha 4 цагийн өмнө 103.168.34.132
ZOV