Домогт Каори Ичо аварга Японы эмэгтэй чөлөөт бөхийн шигшээг дасгалжуулна

Домогт Каори Ичо аварга Японы эмэгтэй чөлөөт бөхийн шигшээг дасгалжуулна

Домогт Каори Ичо аварга Японы эмэгтэй чөлөөт бөхийн шигшээг дасгалжуулна

Парисын олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн Японы эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн шигшээ багт хоёр шинэ дасгалжуулагч ирж, 2028 оны Лос Анжелесын олимпод тамирчдаа бэлдэх гэнэ. Тэд бол Каори Ичо болон Хитоми Обара нар юм.

Дөрвөн олимпийн дараалан -63 кг болон -58 кг-ын жинд түрүүлсэн, домогт аварга Каори Ичо болон 2012 оны Лондонгийн олимпийн -48 кг-ын аварга Хитоми Обара нар залуучуудаа бэлдэнэ.

Каори Ичо дөрвөн удаа олимпод, арван удаа дэлхийн аваргад тус тус түрүүлсэн амжилттай.

Дасгалжуулагчийнхаа замналыг эхлүүлсэн өдгөө 40 настай Ичо өнгөрсөн нэгдүгээр сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Би дасгалжуулагчийнхаа арга барилыг өөрийн туршлага болон гадаадын тамирчдын сургалт дээр үндэслэн боловсруулна" гэж байжээ. Түүний уриа нь товч бөгөөд тодорхой гэнэ.

Харин 44 настай Обара ярихдаа "Сэтгэл зүй бас тун чухал. Би эмэгтэй хүний өнцгөөс дэмжлэг үзүүлмээр байна. Бидний үед будсан хумстай байдаггүй байлаа. Харин одоо загварлаг байх нь тамирчдад урам өгдөг болжээ" гэжээ.

Тэднийг дасгалжуулагч болсон талаар Парисын олимпийн аварга, өдгөө 21 настай Акари Фүжинами ярихдаа "Үнэхээр сайхан байна. Ойлголцоход хялбар эмэгтэйчүүд эргэн тойронд байна гэдэг тустай юм" гэлээ.

Каори Ичо аварга 2003 оноос 2016 он хүртэл ганц ч барилдаанд ялагдаагүй байсан бөгөөд түүний ялалтын гайхалтай цувралыг 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Иван Ярыгинийн алтан гранпри тэмцээнээр Монголын П.Орхон зогсоосон түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж