Газ дэлбэрсэн хэргийн хурлыг хойшлуулжээ

Газ дэлбэрсэн хэргийн хурлыг хойшлуулжээ

Газ дэлбэрсэн хэргийн хурлыг хойшлуулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.06/ товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг хойшлуулахаар болсон байна. Ногоон автобусны шүүх хурал 2025 оны гуравдугаар сарын 6-ны 13.30 цагаас үргэлжлэх юм.

Нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй 2025 онтой золгосон.

Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан байдаг.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Хуулийн байгууллагаас дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.221

ямартаа ч хоёр машин шүргэлцсэн зам тээврийн хэрэг үүссэн шүү, энэ тохиолдолд хоёр жолоочийг хоёуланд хариуцлага тооцдог биз дээ. яагаад патрол жолооч усанд уусав??? тэр нөхөр л зам дээр санаатай мэт хөдөлгөөнөө зогсоож зам дээр зогссоноос шүргэлцсэн. монголын шүүхэд эрүүл саруул авилга хээл хахуульд идэгдээгүй шудрага хүн байхгүй болчихсон юм уу???

Avatar

Зочин 4 цагийн өмнө 139.5.217.198

ногоон автобусны хэрэг, энэ хоёрт хор орчихсоон, олигтой юм болохгүй, ганц нэг жижиг гаруудаар туг тахиад л дуусна

Avatar

зочин 5 цагийн өмнө 202.126.88.71

Баатаржав Яармагтай холбох 5 шарын замыг чөлөөлж төлбөрөө барагдуулвал таарна. танай компани зөв ажиллахгүй бол удахгүй дампуурна даа. 2 толгойтой.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 203.217.139.240

Нөгөө патролын жолоочыг яллагдагчаар татах ёстой юм биш үү.

Avatar

zochin 5 цагийн өмнө 64.119.31.179

Nuguu gal hamgaalagchid yasan be? OBEG -iin darga nar uund mash buruutai . Turshlaggui huuhduud yavuulsan.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.54

ПАТРОЛЫН ЖОЛООЧ ЯАВ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.186.80

баатаржав баян хүн боломжоороо л төлбөрөө төлөхгүй бол ял авлаа шүү дээ шүүх тоохгүй өгнө яагаад гэвэл олон хүний амьтай холбоотой

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123

шүүгч нь хахуулиа аваад сууж байгаа. хэргээр нэг 2 жил өгсөн болж байгаад тэнсэн болгоно. шүүгчид яаж булхайцаад байгааг олон хэрэг дээр харуулсан шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж