












Музей үзэх үнэгүй долоо хоногт музейн ачаалал хоёр дахин нэмэгддэг аж. Олон жилийн дунджаас үзвэл зуны улиралд жуулчид ихэвчлэн музейд ирж, сонирхдог ба хамгийн ихдээ өдөрт 500-600 хүн үйлчлүүлдэг байна. Харин энгийн өдрүүдэд оюутан, сурагчид бага ирдэг бол жуулчин, ахмад настнууд түлхүү зорьж үйлчлүүлдэг.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн музей ард иргэдэд соёлын уламжлалт өвийг хүртээж, соён гэгээрүүлэх, түүх заншлыг өвлүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийт 2900 гаруй үзэгч, гуравдугаар сарын 2-ны өдөр 3700 хүн Монголын үндэсний түүхийн музейг үзэж, сонирхжээ. Тус музей нь 0-16 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилдэг. Энгийн өдрүүдэд тасалбарын үнэ том хүн 20 мянган төгрөг, гэр бүлээрээ үзэхээр бол 15 мянган төгрөг, гэрэл зураг авах бол 20 мянган төгрөг, оюутан 10 мянган төгрөг байдаг.
Түүнчлэн Занабазарын нэрэмжит музей хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд бүх өдөр үнэгүй үйлчилдэг. “Музейн нээлттэй өдөр”-ийг тохиолдуулж хүүхэд, залуус маш ихээр ирж, сонирходог гэнэ. Хэвийн өдрүүдэд музей үзэх үнэ том хүн 10 мянган төгрөг, оюутан 3000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Музейд тусгай хөтөч, орчуулагч байдаг тул гадаад жуулчид ирэх гэж байгаа бол эхлээд холбогдож хөтчөө тохирдог. Жуулчны улирал эхлэхээр ачаалал эрс нэмэгдэж өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг байна.
Нэргүй 2025-03-06 124.158.109.196
Ахмад настангууд ямар үнэтэй үзэх вэ?
Эмч 2025-03-06 103.212.119.196
Уг нь го, л юм. гэхдээ нөгөө улаанбурхан мёнингит томуу нь яачихсан юм бол. салбаруудын ажлын уялдаа үнэндээ алга
Нэргүй 2025-03-06 202.9.46.132
та нар 30 мянгаар үзүүлдэг музейгээ үнийн хямдруулаач. нохойноосоо дор гуйлгачид.
Дарьмаа 2025-03-06 66.181.179.132
Том хүн үнэтэй юмуу?
Иргэн 2025-03-06 160.22.210.2
"Тус арга хэмжээний үеэр төрийн болон орон нутгийн өмчит бүх музейг 0-16 насныханд үнэ төлбөргүй үзүүлэх юм. " Музей хүүхдэд угаас үнэ төлбөргүй үйлчлэх хуультай.
Чингиссхаан 2025-03-06 103.212.162.165
Өдөрт 100 хүн үздэг музей байгаад яадаг ер бүгдийг үнэгүй болгооя