Хятад улс АНУ-тай хийх бүх төрлийн дайнд бэлэн

Хятад улс АНУ-тай хийх бүх төрлийн дайнд бэлэн

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хятад улс АНУ-тай хийх бүх төрлийн дайнд бэлэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн шийдвэрээр Канад, Мексик, Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын журам Мягмар гаригаас /2025.03.04/ эхлэн хэрэгжсэн. АНУ-ын зүгээс Хятадын цахилгаан машинд 100 хувь, хувцас, гутал зэрэг 15 хувийн татвар хэдийнэ ногдуулсан байсан. Энэ удаагийн шийдвэр хурдан загварын хувцас, тоглоом, нарны зай хураагуур, цахилгаан машин зэрэг бараг бүх зүйлийг үйлдвэрлэж, тээвэрлэдэг Хятадын үйлдвэрлэлийн гол цөмд томоохон цохилт болж байна.

Хятадын дэлхийн улс орнуудтай хийсэн худалдааны ашиг 2024 онд нэг тэрбум ам.доллар хүрч дээд амжилт тогтоосон. Тэгвэл дэлхийн үйлдвэрлэлийн төв гэгддэг Хятад улсад Трампийн худалдааны дайн хэрхэн нөлөөлөх бол?

Юун түрүүнд тариф гэдэг нь бусад улсаас импортолсон бараанд ногдуулдаг татвар юм. Тухайн татварыг ихэвчлэн барааны үнийн дүнгийн хувиар тогтоодог ба импортлогч орон өөрөө төлдөг. Тэгэхээр 10 хувийн татвар ногдууллаа гэхэд Хятадаас дөрвөн ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн импортолвол АНУ-д 0.40 ам.долларын нэмэлт татвар төлөх юм.

Шинжээчдийн үзэж буйгаар Трампийн татвар Хятадын үйлдвэрүүдэд тодорхой хэмжээнд хохирол учруулна. Экспорт бол Хятадын эдийн засгийг авардаг гол хүчин зүйл. Тиймээс татвар ногдуулалт удаан үргэлжилбэл АНУ руу хийх экспорт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч магадгүй.

Гэхдээ Хятад улс хамгийн том экспортлогчоор тогтохгүй зарим бараа бүтээгдэхүүний хувьд цорын ганц сонголт болдог орон гэдгийг мартаж болохгүй. Тодруулбал, нарны эрчим хүчний хавтанг зөвхөн Хятад л экспортолж байна.

Түүнчлэн Хятад улс Трампийг ерөнхийлөгч боолхоос хамаагүй эрт үйлдвэрлэлдээ дэвшилтэт технологийг ашиглаад эхэлчихсэн байсан нь давуу тал юм. Энэ давуу талаа ашиглаад тэд бага зардлаар өндөр чанартай технологийг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой. Зах зээлийн тэргүүлэгч гэсэн Хятадын статусыг түлхэн унагалаа гэхэд одоогоор тэднийг орлох тоглогч байхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Хятад улс Трампийн шийдвэрийн хариуд АНУ-ын хөдөө аж ахуйн бараа, нүүрс, шингэрүүлсэн хий, ачааны машин, зарим спорт машинд 10-15 хувийн татвар ногдуулсан. Мөн экспортын хязгаарлалттай нисэх, батлан ​​хамгаалах, технологийн компаниудыг нь онилж, "Google" компанийн эсрэг мөрдөн байцаалт зарлаад байна.

АНУ дахь Хятадын Элчин сайдын яам Мягмар гаригт мэдээлэл хийхдээ АНУ-тай хийх бүх төрлийн дайнд бэлэн гэв.

"Х" дээрх нийтлэлдээ тэд "Хэрвээ АНУ-ын хүсч буй зүйл нь дайн юм бол бид татварын дайн, худалдааны дайн, өөр бусад бүх төрлийн дайны эсрэг эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна" гэжээ.

Мөн Хятадын Гадаад хэргийн яам "Фентанилын асуудал бол АНУ-ын гаалийн татварыг нэмэгдүүлэх бүдүүлэг шалтаг. Айлган сүрдүүлэлт бидэнд нөлөөлөхгүй. Дээрэлхэлт ч тусыг олохгүй. Дарамт шахалт, албадлага, заналхийлэл бол Хятадтай харилцах зөв арга биш" гэсэн мэдэгдэл хийжээ.

Дашрамд дурдахад, жил бүр болдог уламжлалт Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал Лхагва гаригт Бээжин хотноо эхэлсэн. Энэ хурлын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян энэ онд батлан хамгаалах зардлыг 7.2 хувиар нэмэгдүүлэх тухай зарласан билээ. Өнгөрсөн онд зарласан энэ нэмэгдэл өөрчлөгдөж магадгүй гэж таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Тэгэхээр Хятадын удирдагчид худалдааны дайны аюул заналхийлсэн ч улсынхаа эдийн засгийг өснө гэсэн итгэл дүүрэн байгаагаа харуулахыг оролдож буй бололтой.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГАНА 52 минутын өмнө 139.5.218.118

Одоо Хятад дийлдэхээсээ өнгөрсөн. Хүнтэй зүйрлэвэл эр бяр нь амтагдсан,идэр насны эрч хүчтэй залуу хүн яаж аархдаг билээ. Хятад улс өнөөдөр яг ийм байна.
17 их наяд долларын эдийн засагтай, 1,4 тэрбум хүн амтай, дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 43%-ийг дангаараа үйлдвэрлэдэг,/АНУ-18%/ шинжлэх ухаан,технологи, хиймэл Оюун ухааны салбарт тэргүүлэгч,зарим талаар Америкаас ч илүү гарчихсан,сансар огторгуйг эрхшээсэн, Ангараг гариг руу автомат станцаа илгээж чадаж байгаа ийм улс шүүдээ

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.165

Гужаагийн э****з хурлийз шарлийзууд трампад дургуй байдаг шалтгаан нь тодорхой новарын гужаагийн хурлийзууд трампыг бүр үзэн яддаг

Avatar

зочин 49 минутын өмнө 66.181.160.55

Хнн…. Путин та хоёр чинь саяхан л Хятадуудтай цусан тангарагтай ах дүүс болоогүй билүү ?!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.177.219

ХЯТАД ТОМ БААГААД ЧАДАХ УУ. ЭДИЙН ЗАСАГ НЬ ТОМ ХЯМРАЛТАЙ. ХҮЧЭЭР Л НЭГ ЮМ ТОГТООЖ БАЙГАА. ГАНГИЙН ЭКСПОРТ, БОРЛУУЛАЛТ УНАЖ МАНАЙД АШИГГҮЙ ТАЛДАА. ХЯТАДУУД АНУ НҮҮРСЭНД 15 ХУВЬ ТАТВАР НЭМЭХЭД НӨЛӨӨ БАГА. МАНАЙХАН НЭГИЙГ БОДОЖ, АНУ ТРАМПЫН ЭРСДЭЛИЙГ АВЧ ҮЗЭХ ЦАГ БОЛЖДЭЭ. МАН МАЛНУУД ЮУ Ч БОДООГҮЙ ЯВАА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.227.134

10-хан хувийн гаалийн татвар оноосноо худалдааны дайн гээд байх юм. Манайх Оросоос чихэр, печень, зайрмаг оруулахад гаалийн татвар 5%. Харин Орос руу ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнд гаргахад Оросын гаалийн татвар нь 60%-аас 100%. Энэ тэгээд дайн байтугай юм бишүү.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.179

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.55.188.102

hey haytad america standartad niitsuulsen chanartai baragaa dotoodddoo ch heregle gadagsh asia , euro buh tald export l tegeed boloo

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34

Дэлхийн ТӨВ ЦЭГ Одоо ХЯТАД болсоон. Агуу Хятад Now China the Great !!!

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.165

Хааяаа танай дундад улсаа тун удахгүй хямарваа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34

Зөнөг Трамп тэнэгтэж дуусахгүйэээ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.10

Хужаагууд хаа сайгүй хулгайч хийж далдайгаап байгаарай.

Avatar

Нэргүй 15 минутын өмнө 139.5.217.118

Харин чам шиг мал бол боол явахдаа таарсан эргүү өөр юуч хийж чадахгүй,юуч ойлгох чадваргүй л амьтан

Avatar

Мөнх 5 цагийн өмнө 103.57.93.199

Дайн , байлдаан, тулаан, мөргөлдөөн , сөргөлдөөн зэрэг ойролцоо утгатай үгнүүд бий. Заавал дайн гэж орчуулаад байх шаардлага байна уу ???
Сөргөлдөөд гэвэл оновчтой биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж