Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Он гарсаар эхний гурван сар өнгөрч байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал оны өмнө тавьсан зорилтоосоо хэр ялгаатай нөхцөл байдал үүсч байна вэ?
-Ойролцоогоор 10 гаруй хоногийн дараа он гарсаар эхний хоёр сарын нөхцөл байдалтай холбоотой гаалийн статистик мэдээлэл гарах байх. Урьдчилаад эхний нэг сарын нөхцөл байдал болоод одоогийн гүйцэтгэлээс харахад энэ оны эхний улирлын байдлаар өнгөрсөн жил долоон сая толгой мал хорогдсон нь хөдөө аж ахуйн салбарын бууралтад нөлөөлж байсан бол энэ оны тухайд өнөтэй өвөл болж байгаа учраас тус салбарын нөхцөл байдал харьцангуй сайн байна. Харамсалтай нь, Монгол Улсын эдийн засгийг тодорхойлж байгаа гадаад худалдаа, уул уурхайн салбарт нэлээд түвэгтэй, тааламжгүй байдал үүсээд байна. Өнгөрсөн гурван жилийн турш ковидын дараах сэргэлттэй холбоотой БНХАУ-ын косжих нүүрсний хэрэглээ өссөн. Энэ тааламжтай нөхцөл байдлаас үүдэн жилд 40 сая тонн нүүрс экспортолж байсан бол 83 сая тонн хүртэл өссөн үзүүлэлттэй гарсан. Монгол Улсын нүүрсний экспорт 2023,2024 онд дангаараа 8.6-8.7 тэрбум ам долларт хүрсэн. Сүүлийн хоёр жил нүүрс дангаараа экспортын 45 хувийг эзэллээ. Тоон дүнгээрээ орлого өсч, биет хэмжээ нь нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байгаа ч гэсэн үүн дээр болгоомжлох ёстой зүйл бий. Монгол Улсын экспорт төрөлжих биш улам явцуурч байна. Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодоого гэх мэт Засгийн газраас дэвшүүлсэн бүхий л зорилтуудад эдийн засгаа төрөлжүүлэх талаар тусгаад бараг 20 жил болж байна. Эдийн засаг төрөлжихийн хэрэээр савлагаа бага, тогтвортой, эдийн засгийн нөхцөл байдал эерэг байх талаар судлаачид бүгд хэлдэг. Гэтэл харамсалтай нь сүүлийн гурван жилийн нөхцөл байдлыг аваад үзэхээр зөвхөн уул уурхайн салбар тэр дундаа зөвхөн нүүрсний экспортын дангаараа эзлэх хувь хэмжээ өндөр байгаа нь эдийн засаг улам эрсдэлтэй, явцуу болж байна. Түүнээс гадна уул уурхайн түүхий эд экспортын 94 хувийг эзэлж байна. Энэ дотроо нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспорт дангаараа 80 хувийг нь эзэлж байна.Энэ бол ганцхан худалдан авагчтай улсын хувьд тун эрсдэлтэй нөхцөл байдал. Худалдан авагч улсын хувьд зах зээлийн эдийн засагтай биш төвлөрсөн төлөвлөгөөт улс. Тиймээс Монголоос ямар хэмжээгээр нүүрс худалдаж авах нь компани аж, ахуйн нэгжүүдээс шалтгаалах биш БНХАУ-ын төрийн бодлогоос шууд хамаарна. Өнөөдөр Бээжин хотод хуралдаж байгаа Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал дээр БНХАУ-ын Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийг сонсож, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна.
Энэ хэлэлцүүлэг Монгол Улсын гадаад худалдаа, гадаад бодлогод маш чухал нөлөөтэй. БНХАУ-ын хөгжлийн зорилт Монгол Улсын 2025 онд тавьсан зорилт хэрэгжих эсэхэд шууд нөлөөлнө. Харамсалтай нь оны өмнө 140-150 ам. долларт хүрч байсан нүүрсний үнэ нэг тонн нь 80 ам. долларт хүрч үнэ нь буурсан байна. Нөгөө талдаа өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын судлаачдын судалгааны байгууллагаас гаргасан судалгааны дүнгээс үзвэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд БНХАУ-ын нүүрсний импорт гурван удаа өсч буурсан байна.
Нэг ёсондоо тодорхой хэмжээний мөчлөг бий болсон байна. Энэ судалгаанаас харахад одоо дөрөв дэх үе нь тохиож байгаа бөгөөд АНУ болон Хятадын худалдааны дайн гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч өнгөрсөн гурван жил хадгалагдсан нүүрсний экспортын оргил үе үндсэндээ дуусч байна. Өнгөрсөн жилүүдэд 8.6-8.7 тэрбум ам долларт хүрсэн нүүрсний экспорт энэ жил энэ түвшинд хүрэхээргүй байна. Биет хэмжээгээ нэмэгдүүлж 90 сая тоннд хүргэсэн ч орж байгаа орлогын хэмжээ 8 тэрбум ам.долларт хүрэх үү гэдэг асуудалтай тулгарахаар байна.
-Монгол Улс 2025 оны төсөвтөө 80 сая тонн нүүрсийг 105 ам.доллараар зарахаар төсөөлчихсөн байгаа. Одоогийн байдлаар тонн тутамдаа 25 ам.долларын алдагдал хүлээж байна гэж ойлгож болох уу?
-Хамгийн гол нь бид төсвийн төсөөллөө боловсруулахдаа судалгаа хэр сайн хийсэн бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Монгол Улсын төсвийг боловсруулдаг Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамныхан төсвөө хэт өөдрөг төсөөлж байна. Аль болох ахиу орлого олно гэдэг бодлогод хөтлөгдөж байна. Эдийн засгийн төлөвлөлт биш төсвийн төлөвлөлтөө эхэлж хийгээд байна. Орлого олох ёстой. Орлого олох бүтээгдэхүүн бол нүүрс гэсэн байдлаар хандаж байна. Зэсийн баяжмал болоод бусад түүхий эдийн биет хэмжээг өсгөж төлөвлөхөд түвэгтэй. Хамгийн боломжит, амархан өсгөх боломжтой нь нүүрс. Төсвийн орлогоо өсгөхийн тулд нүүрсний экспортын биет хэмжээгээ нэмэгдүүлье гэдэг бодлого руу хүчээр орж байна. Гадаад нөхцөл байдлаа анхааралтай судлаад худалдан авагч талын судалгааны байгууллагуудаас гаргасан хөрөнгө оруулалт, нүүрсний хэрэглээ, АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн гэх мэт нөхцөл байдлыг судалгаан дээр үндэслэж урьдчилан таамагласан бол ийм өөдрөг зорилт тавих боломж байхгүй. Өнгөрсөн онд төсөв хэлэлцэх явцад Монгол Улсын эдийн засаг 8 хувиар өсөх зорилт тавьж оруулж ирэхэд нь “Хэт өөдрөг төсөөлөл байна” гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон холбогдох байгууллагуудын судлаачид хэлж, анхааруулж байсан. Олон улсын бүхий л байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-6 хувиар өснө гэж төсөөлсөн. Хамгийн сайндаа 6 хувь, түүнээс доош 4.5 хувь гэсэн төсөөлөл танилцуулсан. Угтаа бид төсвийн төсөөллөө ч зөв боловсруулж чадахгүй байна. Улс төрийн зорилгоор төсвөө өөдрөг төсөөлж байна. Төсвөө яаж ч өөдрөг төсөөлсөн бодит байдал дээр тэр нь хэрэгжих боломжгүй байна.
-Төсвийн орлого тасалдах нь нэгэнт тодорхой болчихсон энэ үед төсөвт зайлшгүй тодотгол оруулах асуудал яригдах байх. Хэдхэн хоногийн дараа УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь төсвийн тодотгол байх болов уу?
-Хэрэв төсвийн төлөвлөгөө боловсруулдаг байгууллагууд анхаардаг бол өнгөрсөн оны наймдугаар сард энэ талаар хангалттай анхааруулсан. Монгол Улсын экспорт 2023 онд хурдацтай өссөн. Энэ дотроо нүүрсний экспортоос олох орлогын хэмжээ саарч байна. Эргээд 2023 оны гүйцэтгэлийг харвал экспортын орлого 15.7 тэрбум ам долларт хүрсэн бол импортын орлого 11.5 тэрбум долларт хүрч, гадаад худалдаа 4 тэрбум ам долларын эерэг үзүүлэлттэй байсан бол 2024 онд энэ хувь хэмжээ буурсан. Өөрөөр хэлбэл, экспорт буурч, импорт өссөн. Энэхүү гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг удирдаж чадахгүй. Экспортын орлого буурахад импортын хувь хэмжээгээ бууруулж чаддаггүй. Ийм нөхцөл байдалд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийг дагаад импортын хэрэглээг улам өдөөх нөхцөл байдал бий болж, төлбөрийн тэнцэл дээр алдагдал хүлээхээр болж байна. Тиймээс импорт дээрээ анхаарах арга хэмжээг өнгөрсөн онд авах талаар анхааруулсан. Нүүрсний үнэ буураад эхлэхээр Алт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярьж байна. Энэ бол хоцорч байгаа арга хэмжээ. Нэгэнт үер буучихсаны дараа үерээс яаж сэргийлэх тухай ярьж байгаа хэрэг. Бодлого шийдвэр боловсруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэдэг бол ийм нөхцөл байдал үүсэх нь хэдийнэ тодорхой байсан. Монголбанкнаас ч анхааруулж байсан. Зарим бараа бүтээгдэхүүний импортын хувь хэмжээг сааруулах арга хэмжээг өнгөрсөн жилээс авах ёстой байсан. Хоцорч биш урьдчилж авах ёстой арга хэмжээ юм л даа.
–Нүүрсний зах зээл бүхрэг байгаа бол нүүрснээс бусад түүхий эдийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ ямар байна вэ?
-Олон улсын зах зээл дээр өнгөрсөн оны хоёрдугаар хагас болон одоо гарч байгаа мэдээллээс харахадалт, зэснээс бусад төрлийн түүхий эдийн үнэ өсөх хандлага харагдахгүй байна. Ялангуяа төмрийн хүдэр, коксжих нүүрсний хэрэглээтэй хамт явдаг учраас нүүрсний хэрэглээ буурсан үед төмрийн хүдрийн хэрэглээ төдийлөн нэмэгдэхгүй. Ялангуяа Монгол Улсаас худалдан авагч тал нь өнөөх л БНХАУ учраас төмрийн хүдрийн орлого өсөх тал дээр найдалтгүй. Засгийн газраас баталсан Алт хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас ахиу хэмжээний алт худалдан авлаа гэхэд оны эцэст нэмэгдэж болох орлого 200-300 сая төгрөгөөс илүү гарахгүй. Эсрэгээрээ нүүрсний экспортын буурах дүн нэг тэрбумаас дээш байхаар байна. Үүнээс дүгнэхэд бусад төрлийн экспортын түүхий эдүүд нүүрсийг орлох хэмжээнд очоогүй байна. Гашуунсухайтын төмөр замын холболт хийгдэх 2029 оноос нааш экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх бэлэн төсөл бидэнд алга.
-АНУ-ын хувьд БНХАУ-тай хийх худалдаан дээрээ өндөр татвар ногдуулахаа мэдэгдлээ. Энэ шийдвэр БНХАУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-АНУ-ын ерөнхийлөгч шинээр сонгогдоод хоёр сарын хугацаанд нэлээд хэд хэдэн татварын бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Өнөөдрөөс /2025.03.05/-наас БНХАУ-ын импортын бараанд 10 хувийн,Канад, Мексикийн импортын бараанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр хэрэгжээд эхэлж байна. Хоёр хоногийн өмнө БНХАУ хариу арга хэмжээ олон салбартаа авахаа зарлалаа. АНУ-аас БНХАУ-руу импортолж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зарим төрлийн ховор үнэт түүхий эд, АНУ-д үйлдвэрлэсэн лабораторын нарийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмжүүд дээр ч өндөр татвар ногдуулахаа зарласан. Ийнхүү хоёр улс харилцан арга хэмжээ авч байна. БНХАУ-ын Худалдааны сайд “АНУ-ын зүгээс явуулж байгаа худалдааны хатуу бодлогын эсрэг хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. Энэхүү худалдааны дайнаас үүдэн БНХАУ-ын гангийн экспорт болоод бусад төрлийн экспортын хувь хэмжээ эрс буурна. Европын холбооны зах зээлийг олж нээхгүй бол БНХАУ-ын их хэмжээний экспорт өөр газар шингэхгүй.
Тиймээс Хятадын гангын үйлдвэрлэл саарвал коксжих нүүрсний эрэлт буурч Монголын нүүрсний экспортын биет хэмжээ, үнэ буурах болно. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал дээр ч нүүрсний үнэ ханш буурах хандлага 2025 онд хэвээр байна гэдэг асуудал яригдаж байна.
-БНХАУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотой Монгол Улс ямар хариу арга хэмжээ авч, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Өнгөрсөн 2024 оны сонгуулиас хойш төсвийн тодотгол хийлээ, энэ оны төсвөө баталлаа, мөнгөний бодлогоо баталсан. Он гарснаас хойш Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд нарын яриаг сонсож байхад одоогоор Монголд эрсдлийн ямар ч төлөвлөгөө алга. Ярьж байгаа бүх зүйл нь өөдрөг байна.Эдийн засгаа улам хурдацтай өсгөх талаар л ярьж байна.Зам дээр бороо шороо орж хальтиргаа, гулгаа үүсээд байгаа энэ үед хурдаа нэмэх биш, хурдаа сааруулж, хэрхэн жигд хурдаар урагшлах тухай ярих учиртай. Энэ хямрал, эрсдлийн үед Монгол Улс эдийн засгаа 3-4 хувиар өсгөх зорилт тавихад болно. Бидний туулсан маш тодорхой сургамж бол 2012-2016 оны түүх. Тухайлбал, 2012 онд 17 хувийн өсөлтийн дараа эдийн засаг тогтмол 10 хувиас дээш өсөлттэй байх мэт маш өөдрөг төсөөлсөн. Ингээд 2016 онд эдийн засаг хасах руу орж Олон улсын вальютын сангийн хөтөлбөрт хамрагдсан шүү дээ. Гадаад орчин нөхцөл ийм байгаа үед биднээс хамаарах хүчин зүйл бол төсвөө хэмнэх, Засгийн газрын зардлаа бууруулах, үрэлгэн зардлаа хэмнэх, томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх шаардлагатай.
Маш том алдаа бол Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлтэй залгаад Нийслэл Улаанбаатар хотоос 23 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Мөн УИХ-аас Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө 2040, Хархорин хот, Хүннү хотын төлөвлөгөөг Засгийн газарт хэрэгжүүлэх зөвшөөрлийг нь олгосон. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв нь 260 гаруй их наяд төгрөг. Үүнээс улсын болон орон нутгийн төсвөөс гаргах мөнгө нь зөвхөн нийслэл дээр 96 их наяд төгрөг байна.
Боломжоосоо хэт давсан зорилтууд тавиад байгаа учраас хөрөнгө оруулалтын зардлууд үрэлгэн болж, тарамдаж байна. Хамгийн их болгоомжилж байгаа асуудал бол улсын төсөв тасалдаж болзошгүй нөхцөл байдалд томоохон төслүүдтэй холбоотой тендерүүдээ удахгүй зарлах гэж байна. Тендерт шалгарсан компаниуд ажлаа дөнгөж эхэлж байхад санхүүжилтийг нь олгож чадахгүй нөхцөл байдалд орвол улс компаниудад өртэй болно, компаниуд арилжааны банкуудад өртэй болно. Ийм байдалд орохгүйн тулд дээрх томооохон төсөл хөтөлбөрүүдээ хаврын чуулганаар нэн яаралтай эрэмбэлэх ёстой.
-Сар шинийн баяртай холбоотойгоор инфляц өссөн. Цаашид инфляцын хувь хэмжээ буурах таамаг бий юү?
-Нэгдүгээр сарын нөхцөл байдлыг Үндэсний статистикийн газраас зарласан. Энэ мэдээллээс харахад 1 их наяд 749 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 1 их наяд төгрөгөөр буурсан байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны мөн үед 2 их аяд 764 тэрбум төгрөгийн орлого олж байсан бол өнөөдөр 36 хувиар төсвийн орлого буурсан үзүүлэлттэй байна. Төсвийн зарлага өнгөрсөн оны мөн үед 2 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 2.2 их наяд төгрөгт хүрч өссөн байна. Төсвийн тэнцэлийн алдагдал он гарсаар эхний сарын байдлаар 492.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ бол хөрөнгө оруулалтын зарлага эхлээгүй үеийн дүн мэдээ. Зөвхөн урсгал зардал гэсэн үг. Удахгүй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой тендер зарлагдаад дөрөвдүгээр сараас хөрөнгө оруулалтын санхүүжилтүүд хийгдээд эхлэхээр төсвийн зарлага улам өснө. Харин төсвийн орлого эсрэгээрээ сар бүр 30-40 хувиар тасрахаар байна. Энэ бүхний үр дүнд иргэдэд хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл бол инфляц, ханшийн өсөлт байна. Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хувь хэмжээ буурахтай холбоотой банк санхүү, хөрөнгө оруулалтын салбар савлана.
sdf 14 минутын өмнө 103.168.34.177
данх олсон бүх мөнгөө тараагаад дууссан
Зочин 55 минутын өмнө 139.5.219.133
монгол улсад хичнээн сайн эдийн засагч бгаад хэрэггүй улс төр ноёлдог блхр
Зочин 55 минутын өмнө 139.5.217.198
Шинээр хот байгуулах, хурданы зам барих , метро барих зэрэг нь өнөөдөрийн тулгамдсан асуудал биш, хамгийн гол нь яаж инфляцаа өсгөхгүйхэн шиг эдийн засгаа 2-3 хувь орчим байлгахаа л бодох хэрэгтэй болж дээ
ыбыб 1 цагийн өмнө 59.153.115.24
Монголын эдийн засгийн бодлого гэж хог байх юм даа. Ямар ч бодлого байхгүй. Энэ муу хэдэн халтар эдийн засагч нэртэй цагаан гартай юмнуудынхаа үгийг ядаж сонсдог юм уу бүү мэд. Бүр ямар ч бодлого байхгүй бүр дээрээс нь ЭЗ-ийг а**х бодлого эхэнд нь явада байдаг наасан. Ийм эргүү улс юм уу эсвэл гадны хүчирхийлэл байдаг юм уу бүү мэд дээ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.21.104.2
Одоо хувь, хувьсгал гэж талцалгүйгээр хамтраад, эсвэл гадны хөрөнгө оруулалтыг маш хурдан татах л арга байна даа.
Нэргүй 2 цагийн өмнө 202.21.104.2
Хятад гангийн үйлдвэрлэлээ 50 сая тонноор бууруулна гээд байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Хятадын коксжих нүүрсний хэрэглээ багасна л гэж ойлгогдохоор байна даа. Багасдаггүй юм гэхэд үнэ буурна л гэсэн үг болоод байх шиг.
Мөнх 2 цагийн өмнө 202.126.90.104
Оптимист пессимист ө.х өөдрөг ба гутранги үзэл гэж бдаг. Зоригтой байх аймхай байх гэсэн эсрэг тэсрэг ойдголт бна.
Аль нь бсан хөгжлийн ямар нэгэн филоссофитой байх ёстой. Манайд социализмаас хойш үүнийгээ тодорхойлоогүй явж бна. Хүнлэг ардчилсан нийгэм гэдэг нь нийгмийн хөгжлийн тухай ухагдахуун биш. Эх нь булингартай бол голын адаг нь булингартай гэдэг дээ.
Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.179
Ээ хүүрээ
Зочин 3 цагийн өмнө 76.220.74.140
Ганц нүүрсэнд найдаад суух биш, металлургийн үйлдвэр барьж байгуулж байж Монгол улс хөгжинө. Жишээ нь төмөрлөгийн үйлдвэр, зэсийн бэлдэцүүд гангийн үйлдвэр гэх мэт үйлдвэрүүд л хурдан хугацаанд барьж байгуулах хэрэгтэй байна.
Нэргүй 3 цагийн өмнө 37.66.26.68
erthen anhaaruulssan deer nuugaad yahav hetsuuhen ue irlee
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.206
юун бодлого вэ? тархигүй хүмүүс шүү дээ
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.218
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.234.123
улам л лай удах байхаа. төрөөс гар хөл оролцох хэрэггүй дээ. харин улс иргэд нь завсар сийхийж олж сайн зүйлийг нь шүүрдэж ир.
Зочин 3 цагийн өмнө 139.5.218.93
Энхбаяр ард иргэддээ ингэж илэн далангуй ярих нь зөв Засгийн газар судлаач мэррэжилтний саналыг огт авахгүй Тийм ч учраас дандаа алдсаар ирсэн Нефть боловсруулах үылдвэрийн талаар мэргэжилтнүүдтволохгүй ээ зас гэж зөндөө хэлсэн Яларга нар захиргаадаал одоо харахгүй юу ятүүхий эд баыхгүй ээ гээд л иёихгүй сууж байна яулсын өчнөөн мөнгө үрчихээд Мега төслүүдийн ихэнх нь яг тийм ламаар орно Судалгаа баыхгүй Тэр баытуггай санхүүжилт нь тодорхойгүй
Зочин 4 цагийн өмнө 139.5.218.93
хятад эдийн засаг санхүүгийн хямралд орж байна Монголд маш муу нөллөөлнө Энхбаяр маш зөв ярьжээ МАН хурлаа хийж хөгжлийн сттратеги яримаар байна шүү Болохгүй байна Маш том хямралд орох гэж баыхад мкга төсөл пиар ярриад баыж болохгүй ээ Юун хархорин хот юун хүннү хот Ажилгүйдэл ядуурлаа бууруул
Зочин 4 цагийн өмнө 202.9.40.186
Өөрөө бодлого "боловсруулах"-д оролцох, нөлөөлөх боломжтой хүн шүү дээ та. Хэвлэл, мэдээллээр дамжуулж ингэж бичиж байхаар эрсдэл давах бодлогыг боловсруулж, танилцуулж, батлуулаач. Энгийн иргэдээс хамаагүй илүү боломж танд байна.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.161.47
Зөвлөөд байхад тоохгүй байна гээд байна. Эрх баригчид гэж шийдцэн хулгайчууд энэ улсыг тонож өрд оруулж, өөрсдөө баяжиж авах л цор ганц зорилготой.
zochin 4 цагийн өмнө 59.153.113.9
Энхбаяр гуай бол маш мундаг эдийн засагч хүн , монгол улс энэ хүний оюуны потенциалыг ашиглах л хэрэгтэгэж би боддог
зочин 4 цагийн өмнө 202.126.93.21
ХЭНЧ ШҮҮМЖИЛЖ ЧАДНА Л ДАА
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.189
ЯРИХАС ЦАШГҮИ ГУТРАНГА ҮЗЭЛТЭН ТОНИЛ ЦАША
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.229.50
mal
zochin 5 цагийн өмнө 64.119.31.179
Oyun Erdene uuniig tusuuluhgui, ih l uudrug zuil yariad baih yum.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.10
Хужаагууд х***а цуст манжууд мнголын нам төрийг эзлцн хулгай хийж бга мнголын нам төрийг эзлцн адгийн х***а манж2дыг зайл2лж бузр хулгай нүүрлсн нийгм цэврлгдн.
Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.67
хэрэглээний зээлээ хязгаарлахгүй бол орлого зарлагын давхар цохилтонд орно. монгол банк санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийхгүй байна. яаралтай хүмүүсийн солих цаг болсон.
Зочин 5 цагийн өмнө 202.126.92.98
за чи зайлаа. Чамаас тэнэг хүмүүс л байв гэж
Нэргүй 3 цагийн өмнө 2.217.73.55
өөрөөс чинь эхлээд үзэгдээдбайна аа тэр тэнэг хүмүүс чинь