Гэр хорооллыг ногоон бүсэд хамруулж, 22 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбохоор болсон талаар нийслэлээс танилцуулсан. Тодруулбал, энэ онд Москва хороолол, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх байршлын гэр хорооллыг ногоон бүсэд хамруулж, 22 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбохоор болсон билээ.
Учир нь нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55,6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27,8 хувь нь автомашинаас гарч байгаа аж. Утааны эх үүсвэрийн 80-85 хувь нь гэр хорооллын яндан, автомашины утаа гэсэн судалгаа ч бий.
НИТХ-ын дарга А.Баяр агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах, шахмал түлшээр дулааны хэрэгцээгээ хангаж байгаа айл өрхүүдийг үе шаттай хийн түлшний хэрэглээ рүү шилжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, 2024-2028 онд зургаан дэд төвөөр дамжуулан 50 мянган айлыг орон сууцжуулна. 2025 онд багтаж, 20 мянган айл өрхийг бид хийн түлш буюу газанд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг хийн түлшид шилжүүлнэ. Үе шаттай энэ ажлыг хийснээр 110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ гэсэн юм.
20 мянга гаруй айл өрхийг хийн түлшинд шилжүүлснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 15 хувь буурах урьдчилсан тооцоолол гарсан байна.
Зочин 2025-03-06 139.5.219.133
энэ ажлыг хамгийн түрүүнд хийх байсан хотын дарга яг хэрэгтэй ажлаа эхэлж хийгээгүй дээгүүр савсан
иргэн 2025-03-06 112.72.6.70
тэгээд хаана хориглох гээд байна вэ?
иргэн 2025-03-06 43.228.128.226
зөв
ЗОЧИН 2025-03-06 60.34.125.198
Гэр хорооллыг орон сууцжуулах, хийн түлш, нарны эрчим хүч, цахилгаан халаагуур, цахилгаан кондейшн, бойлор, гэр байшингийн дулаалгаа хийх дэвшилтэт арга хэрэглэх замаар 2028 оны сонгууль гэхэд хотын утааг 80% бууруулах а/х авах нь зүйтэй. УБ хот шиг хүйтэн цаг агаартай дэлхийн том хотууд, бүр манай гэр хороолол гэхээр 1-2 давхар сууцуудтай хотын зах, дагуул хотууд нь хүртэл халаалтаа дийлэнх нь хийн түлшээр шийдсэн бх юм. Манайх цаашдаа хийн түлшийг голлож хийн компануудыг оролцуулах хэрэгтэй.
иргэн 2025-03-06 103.168.34.146
зөв орон сууц болон гэр хорооллоос гаргах хэрэгтэй.
Нэргүй 2025-03-06 202.70.43.34
УБ хотод хамаг Хүнд Хөнгөн Аж Үйлдвэрүүд нь ажиллаж байгааг болиулах, Дэлхийн хөгжилтэй улсуудад Аж Үйлдвэрүүд нь Нийслэлдээ биш Орон нутагтгаа байдаг шүүдээ. УБ хотын Төвлөрөл Түгжрэлийн Олон шалтгаануудын нэг бол Бүх Хүнд Хөнгөн Аж үйлдвэррүүд ба О/У-ын Ачаа тээвэр нь Хот Дотроо явагдаад буйтай холбоотой юм.
Нэргүй 2025-03-06 103.168.34.146
УБ угаасаа үйлдвэрийн хот болсон. тиймээс нийслэлээ нүүлгэж хархорин хот болоод байгаа шүү дээ
Нэргүй 2025-03-06 66.181.177.156
ter ni barigdchaa yu
Нэргүй 2025-03-06 202.126.89.53
Оросын түрэмгийллийг дэмжиж бна уу?