2029 оны Азийн аваргад өрсөлдөх Монголын бүрэлдэхүүн ямар байх вэ?

2029 оны Азийн аваргад өрсөлдөх Монголын бүрэлдэхүүн ямар байх вэ?

2029 оны Азийн аваргад өрсөлдөх Монголын бүрэлдэхүүн ямар байх вэ?

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сард Саудын Арабд болно. Тус тэмцээнд тивийн шилдэг 16 баг өрсөлдөх учиртай. Монголын шигшээ баг ч эхний хоёр шатаа амжилттай даван сүүлийн шатандаа харамсалтайгаар бүдэрсэн. Ганцхан онооны зөрүүтэйгээр Азийн аваргад оролцох боломжоо алдчихсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ ирээдүй гэрэлтэй байгааг бүгд харсан. Систем сууж, тамирчид чадваржиж байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Үүнтэй холбоотойгоор дараагийн Азийн аваргыг хүлээж эхлэв. Тэгвэл ирэх Азийн аваргын цикльд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн ямар байх вэ, хэн тоглох боломжтой вэ энэ талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе.

2029 оны Азийн аварга Өмнөд Солонгост болох урьдчилсан таамаг бий.

Холбон тоглогч

Шигшээ багийн хамгийн өрсөлдөөнтэй байрлал бол холбон тоглогчийн байрлал. Монголын лигт ч тэр, гадаадын лигт тоглож буй монгол тамирчид дунд ч энэ байрлалын тоглогчид зонхилж байна. Өдгөө шигшээ багийн үндсэн холбон тоглогчоор Г.Болор-Эрдэнэ тоглож буй. Түүний сэлгээнээс Т.Ууганбаяр болон Б.Барсболд нар сүүлд тоглосон. Бүгд л өөр өөрийн тоглолтын арга барил, хэв маягтай. Дасгалжуулагчийн хэв маягт одоогоор Г.Болор-Эрдэнэ илүүтэйгээр тохирч байна.

Харин 2029 он гэхэд энэ байрлалын өрсөлдөөн улам хурцдана. Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар бий. Тэргүүн сонголт бол мэдээж Ш.Энхийн-Од байх биз. Урд шугамын тоглогч гэхэд 2 метр гарсан өндөртэй, гарын алд урт, талбайг харах, дамжуулах чадвар сайтай гэхээр довтолгоо бүр түүнээс эхэлнэ. Нөгөө талд Д.Баясгалан бол оноо авах тал дээр илүү чиглэсэн гэлтэй. Түүний шидэлт, будагтай талбай руу дайрсан оролтууд зэрэг өөр түвшинд очсон байгааг сагсан бөмбөг сонирхогчид харсан. Магадгүй хоёр холбон тоглогчтой тоглохыг илүүд үзэх талтай.

Хамгаалагчид

Шидэлттэй, периметр буюу урд шугамын хамгаалалт сайтай тамирчин шигшээд хэрэгтэй. Одоогоор Э.Саруул-Эрдэнэ, Э.Маргад нар энэ байрлал дээр гайхалтай зохицож байгаа. 2029 онд ч Э.Маргад улам туршлагажиж, чадавхжих тал ажиглагдсан. Түүний хувьд периметр хамгаалалтаас гадна будагтай талбайд сайн тусалдаг харагдсан. Мөн дундын болон алсын зайн шидэлтийн хувь өндөртэй гэхээр шигшээ багт зайлшгүй хэрэгтэй нэгэн.

Довтлогчид

Санаагаар болдог бол арван насаар залуу Б.Билгүүнийг энэ байрлал дээр тоглуулах юмсан. Одоогоор А.Энхбаясгалан, А.Ананд энэ зайг дүүргэж байгаа. Үүргээ ч сайн биелүүлж буй. Гэхдээ түвшин ахих шаардлага бий. Хэрэв тэгж чадвал жинхэнэ лидерийн үүрэг гүйцэтгэнэ. 2029 он гэхэд энэ байрлал олон залуучууд гарч ирэх төлөвтэй. Тухайлбал, Хүлэгүүдийн Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа, Дархан Юнайтедын Г.Балжинням, Эрдэнэтийн Уурхайчидын С.Төгөлдөр гээд нэрс хөвөрнө. Ерөнхийдөө шигшээ багийн нурууны өндөр үлэмж нэмэгдэж байгаа.

Төвийн тоглогчид

Төвийн байрлал дээр Монголын шигшээ баг сайжирч байгаа хэдий ч Япон, Гуам шиг өндөр багуудын ноёрхлыг зогсоож чадахгүй л явна. Азаар монголчуудад хариулт бий. Энэ бол С.Ган-Эрдэнэ. Өдгөө 17 настай тэрбээр одоогоор 2.15 метр хүрчихсэн байгаа. Ийм өндөртэй төвийн тоглогч Монголын сагсан бөмбөгийн шигшээд ховор байсан. 2029 он гэхэд NBA-д данстай болсон байхыг үгүйсгэхгүй. Түүний араас А.Азбаяр, Г.Дөлгөөн, Х.Оргил нар яригдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 192.82.92.204

Манай шигшээ багийн ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа. Олон олон залуу сайн тоглогч нар төрөн гарч байна. Энэ хэрээр өрсөлдөөн нэмэгдэж, залуучууд ч чадваржих байх. Сагсны холбоо сайн ажиллаж байгаа. Миний хувийн бодлоор бол шигшээ багийн дасгалжуулагч хэр хүн бол л гэдэг байна даа. Бусдаар бол залуучууд өнгөтэй байна. Энэ жилийн тухайд өмнөх тоглолтуудад тааруу бүрэлдэхүүнтэй тоглож, олон оноогоор дарааллаж хожигдсоны гор гарлаа. Гэхдээ яахвээ, улсын шигшээгээ тивийн аваргад оролцох өдрийг үзнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж