Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр/2025.03.06/ 13.30 цагт тав дахь өдрөө үргэлжилнэ. Эхний өдөр хэргийн яллах дүгнэлтийг танилцуулсан бол үргэлжлүүлэн шүүгдэгчдийн мэдүүлгийг сонссон.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 24-нийг хүртэл хойшилсон.
Зочин 48 минутын өмнө 202.126.89.87
ХАР АВТОБУСНААС ЧИНЬ УЙДЧИХЛАА.ДЭНДҮҮ ХАР БАЙНА.ЗАГВАР НЬ ӨНДӨР БАЙНА.ОДОО НОГООН АВТОБУСАА АШИГЛАЯ
Зочин 3 цагийн өмнө 139.5.217.198
хөрөнгө мөнгөтэй улс холбогдсон, улстөр орсон хэрэг хэзээ ч үнэн зөв, шударга шийдэгдэхгүй ээ, ёстой юу ч биш болоод л өнгөрнө, угаасаа эдэнд үйлчлэх гэж л Монголын шүүх байгаа гэхэд бараг болно ш дээ
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.78
Жириин иргэд бол Ичиж үхэх байх авилгач хулгаачууд бол баяжаал юуч болоогүй мэт үлддэг бөмхии бузрууд иргэдиинхэээ унааг хүртэл хуучнаар сольдогшуналт бузрууд
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.184.70
Женко Баттулгатай ямар нэг холбоотой байсан бол аль хэдий цагаадсан байхаар юмаа. Гэхдээ Шүүхийхэнд хахууль сайн өгвөл ялгүй л салах хэрэг ш дээ !!!
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.184.70
Тийм тийм Нийтийн жишиг нь тийм л юм !
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.81
ANUSDI80955877