Япон: Түймэр унтраахаар 2000 гал сөнөөгч ажиллаж байна

Япон: Түймэр унтраахаар 2000 гал сөнөөгч ажиллаж байна

Япон: Түймэр унтраахаар 2000 гал сөнөөгч ажиллаж байна

Япон улс сүүлийн 30 жилд тохиолдоогүй хамгийн том ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригаас хойш тус улсын хойд хэсгийн Офунато хотын ойролцоо 5200 гаруй хавтгай дөрвөлжин талбай шатаж, наад зах нь нэг хүн амь насаа алджээ. Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлаг (FDMA) мэдээлснээр, ой хээрийн түймрийг унтраахаар 2000 гал сөнөөгч дайчлагдаж байгаа юм.

Японы хоёр дахь том муж, хүн амын нягтралшил багатай Иватэ мужийн ой мод шигүү газарт түймэр хамгийн хүчтэй байгаа гэдгийг тус агентлаг мөн анхааруулсан юм. Одоогийн байдлаар 80 гаруй байшин, барилга түймэрт өртөж, шатсан эсвэл эвдэрсэн байна. Тус бүс нутагт өнгөрсөн сард ердийн дундаж 41 мм хур тунадас 2.5 мм-ээр орсон нь түймэр газар авахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж буй. Нийт 4600 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тэдний 2000 нь бүс нутгийг орхиж, 1200 гаруй нь хорогдох байранд оржээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yuch gejcymglni 6 цагийн өмнө 50.147.160.114

CJNr + xailsangltlch? kp;

Avatar

Зоригт ван 6 цагийн өмнө 202.70.34.98

1200 гаруй хүн хорогдох байранд оржээ гэхээр шууд үхэлрүүгээ сайн дураараа явсан гэсэн үг үү? Хорогдох гэвэл үхэх, эндэх,цөөрөх л гэсэн утгатай үг дээ. Хоргодох гэвэл зөв болно. Үсэг алдаж болох ч үг алдаж бичмээргүй байна аа сэтгүүлч ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж