Энэ жилийн сар шинийн баяраар иргэдийн орон нутгийг зорих хөдөлгөөн багасч, хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байжээ. Тодруулбал, өнгөрсөн 2024 оны шинийн нэгний өдөр 180-200 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хийсэн бол энэ жил харьцангуй бага тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчсон байна.
Харин 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00.00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоолт, Хөшигтийн хөндий, Баруун туруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28600 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.
Энэ жилийн сар шинийн амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор,
Цагдаагийн байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 28-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажилласан юм.
Тухайлбал, цагдаагийн байгууллагаас хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрийн хооронд нийслэл хотод 1230, орон нутагт 803 нийт 2033 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажилласан байна.
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.77
Нам төр хулгайсн нам төр хулгайлж хулгай хийж улс орн эзлсн бузр хулгайч х***а манж хог шаар адгийн лаларуудыг яллж нам төрийг цэврлж улс орныг гажиг хулгайчд-с цэврлэ.