Засгийн газрыг эсэргүүцэн жагсаал хийж буй оюутнуудыг дэмжих зорилгоор Сербийн сөрөг хүчний хууль тогтоогчид парламентын танхим дотор утаат гранат шидэж, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Улмаар эмх замбараагүй байдал үүсч, нэг хууль тогтоогч цус харважээ. Тодруулбал, дөрвөн сарын өмнө тус улсын төмөр замын вокзалын дээвэр нурж, 15 хүн амиа алдсан ослын гол буруутан нь аюулгүй байдлын арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгах оюутнууд жагсах болсон.
Энэ нь олон нийтийн анхаарлыг татаад зогсохгүй ерөнхийлөгч Александр Вучичийн арван жил үргэлжилсэн засаглалд хамгийн том аюул заналхийлэл болж хувирсан юм. Мөн авлига хээл хахууль газар авч, засгийн газрын чадамжгүй байгааг олон хүн буруутган, жагсаалд нэгдэх болжээ.
Хууль тогтоох чуулган дээр Сербийн дэвшилтэт нам (СНС) тэргүүтэй эрх баригч эвсэл хэлэлцэх асуудлаа баталсны дараа сөрөг хүчний хэсэг улстөрчид суудлаасаа парламентын дарга руу гүйж, хамгаалалтын албаныхантай гар зөрүүлсэн байна.Бусад сөрөг хүчний гишүүд утаат гранат шидэж, нулимс асгаруулагч ашиглажээ.
Парламентын танхим дотор хар, ягаан утаа бүрхэж байгааг орон нутгийн телевиз шууд нэвтрүүлгээр дамжуулсан байна. Үүний дараа Вучич энэ хэрэгт холбогдсон бүх эрх баригчдад хариуцлага тооцно гэж мэдэгдсэн бөгөөд "танхайрал" гэж тодорхойлсон байна. Сербийн хуулийн дагуу парламентын депутатууд яллах халдашгүй эрх эдэлдэг ч ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тус халдашгүй эрхийг түдгэлзүүлдэг аж.
Нэргүй 2025-03-05 139.5.219.240
ГАДНЫ ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ӨДӨӨН ХАТГАЛГА
Нэргүй 2025-03-05 43.242.242.59
Манайх л ингэж тэнэгтэж огт болохгүй шүү. Зарим нөхөд муу юмыг дуурайх гээд байдаг дутагдалтай шүү. Тэр Лодойсамбуу, Баярмаа мэтийн сэтгүүлчдэд ойр дотны хүмүүс нь тэгэж бусдыг дуурайж болохгүй гэдгийг сайн ойлгуулж өгөх нь зүйтэй юм.Монголчууд бид бас ч гэж соёлтой ард түмэн гэдгээ олон улсад харуулсаар ирсэн. Энэ байр сууриа алдаж болохгүй. Лодойсамбуу уур нь хүрэхээр монголын далбааг ураад хаячихдаг хүн шүү. Бусдад буруу үлгэр үзүүлдэг хүн
- Shuneyc - ; 2025-03-05 50.169.138.78
-tab;
& 2025-03-05 50.169.138.78
– OCJNr + gaysUtn; @;
TlanLgr 2025-03-05 50.169.138.78
Cy+;
Kellie Pickler's Battle With Late Husband's Parents Takes Another Turn Amid Contempt Of Court Claims 2025-03-05 50.169.138.78
– @ _ ;
Нэргүй 2025-03-05 202.126.90.139
Оросыг дагвал нохойнмзамаар орноо гэж энэ дээ
Нэргүй 2025-03-05 66.181.184.70
Оросыг даган дуурайсан, Орос сурталд автсан….. өөрийн бие даасах бодлого дутагдсан шал завхарсан улс доо !
Төв Европын соёл иргэншил дунд байгаа мөртөө Оросыг дагаж дэмжиж жижгэрсэн сонин хүмүүс оршин суудаг газар орон.
Нэргүй 2025-03-05 103.168.34.132
ZOV
Нэргүй 2025-03-05 103.168.34.67
Baruun evropiin ulsuud ene uls ruu dairch hun ardiig ni alsan. Ter osh honzon tiim amar arilahgui.