Засгийн газрыг эсэргүүцэн жагсаал хийж буй оюутнуудыг дэмжих зорилгоор Сербийн сөрөг хүчний хууль тогтоогчид парламентын танхим дотор утаат гранат шидэж, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Улмаар эмх замбараагүй байдал үүсч, нэг хууль тогтоогч цус харважээ. Тодруулбал, дөрвөн сарын өмнө тус улсын төмөр замын вокзалын дээвэр нурж, 15 хүн амиа алдсан ослын гол буруутан нь аюулгүй байдлын арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгах оюутнууд жагсах болсон. Энэ нь олон нийтийн анхаарлыг татаад зогсохгүй ерөнхийлөгч Александр Вучичийн арван жил үргэлжилсэн засаглалд хамгийн том аюул заналхийлэл болж хувирсан юм. Мөн авлига хээл хахууль газар авч, засгийн газрын чадамжгүй байгааг олон хүн буруутган, жагсаалд нэгдэх болжээ.
Хууль тогтоох чуулган дээр Сербийн дэвшилтэт нам (СНС) тэргүүтэй эрх баригч эвсэл хэлэлцэх асуудлаа баталсны дараа сөрөг хүчний хэсэг улстөрчид суудлаасаа парламентын дарга руу гүйж, хамгаалалтын албаныхантай гар зөрүүлсэн байна.Бусад сөрөг хүчний гишүүд утаат гранат шидэж, нулимс асгаруулагч ашиглажээ. Парламентын танхим дотор хар, ягаан утаа бүрхэж байгааг орон нутгийн телевиз шууд нэвтрүүлгээр дамжуулсан байна. Үүний дараа Вучич энэ хэрэгт холбогдсон бүх эрх баригчдад хариуцлага тооцно гэж мэдэгдсэн бөгөөд "танхайрал" гэж тодорхойлсон байна. Сербийн хуулийн дагуу парламентын депутатууд яллах халдашгүй эрх эдэлдэг ч ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тус халдашгүй эрхийг түдгэлзүүлдэг аж.
Эх сурвалж: Reuters
Нэргүй 2025-03-05 202.126.91.91
Бууны нохдынхоо эсрэг тэмцэж байна.
Зочин 2025-03-05 59.153.113.154
Удахгүй укриан шиг сөнөх нь дээ
зочин 2025-03-05 103.57.92.50
Сөрөг хүчин биш,фашистууд байна, Ямар нэг орон, парламентдаа бөмбөг тэсэлж байсан талаар хэзээ ч сонсож байгаагүй юм байна, Сербчүүд төрдөө яг Украин шиг зэрлэгүүдийг гаргасан байна, Хүн биш адгуус болж сүйрэх тал рүү гаа явж байна
Нэргүй 2025-03-05 103.57.95.176
Эмээ уу,,,,,дебыль ээ,,,,