Нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй 2025 онтой золгосон.
Энэ хэргийн шүүх хурлыг маргааш буюу Пүрэв гаригт зарласан ч даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас хурлыг хойшлуулахаар болсныг эх сурвалж мэдээлж байна. Ногоон автобусны шүүх хурал 2025 оны гуравдугаар сарын 6-ны 13.30 цагаас үргэлжлэх юм.
ОСОЛД АМИА АЛДСАН ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЗУЛ ӨРГӨВ
Дэлбэрэлтэд ажил үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын газрын Баязүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван албан хаагч өртөж амь насаа алдсан бол дөрвөн иргэн мөн ажил үүрэг гүйцэтгэхээр явж байхдаа амь насаа алдсан юм. Хохирогчдын ар гэрийнхэн, дэлбэрэлтэд шатсан 207 дугаар байрны оршин суугчид нэгдүгээр сард /2025.01.23/ осолд амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэн 108 зул өргөсөн юм.
Хохирогчдын төлөөлөл "Хэрэг болсноос хойш бүтэн нэг жил болоход хууль хяналтын байгууллагынхан асуудлыг шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх хурал ч товлогдоогүй. "Дашваанжил" компанийн зүгээс хохирогчдын ар гэрээс уучлал ч гуйгаагүй. Харин ч хэргийг өөрсдөөсөө холдуулах арга саам хэрэглэн, арьсаа хамгаалах мэдэгдэл хийснээс өөр юу ч хийгээгүй. Хүнээ алдах маш хэцүү шүү дээ. Сэтгэл санаа, эдийн засгийн асар их хохирол амсаад байна" гэдгийг хэлсэн байдаг.
Мөн "Дашваанжил" компанийн зүгээс "Осол гаргасан жолооч нь 30 гаруй жил жолоо барьсан туршлагатай жолооч байсан" гэж өмгөөлсөн. Гэхдээ аюултай түлш тээвэрлэхээр гарахынх нь өмнө тус компани жолоочдоо Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгсөн үү. Өгсөн бол яагаад жолооч осол болсон даруйд цагдаад мэдэгдэж, Түргэн тусламжид хандаж, осол болсон газрын 100 метр орчимд тэмдэг тэмдэглэгээ тавьж, орчин тойрныхонд анхааруулга өгөөгүй вэ. Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгөөгүйгээс осол гаргасан жолооч юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байсан" гэдэг асуудлыг хөндөн тавьж байна.
207 ДУГААР БАЙРЫГ 2.4 ТЭРБУМААР НУРААЖ, 2025 ОНД ШИНЭЭР БАРИНА
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат "Газ тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэсэн. Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэн байгаа. Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. Худалдан авах ажиллагааны үр дүнд 207 дугаар байрыг буулгана. 2025 онд 207 дугаар байрыг шинээр барихаар төлөвлөж байна. 207 дугаар байранд амьдарч байсан оршин суугчдын төлөөлөлтэй арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, захирамжийг албан ёсоор танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна" гэдэг мэдээллийг өгч байв.
Тодруулбал, 207 дугаар байрыг буулгах ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарласан байгаа юм. Тендерийн дүнд тусгаснаар нийт 2.4 тэрбум төгрөгөөр 207 дугаар байрыг нурааж, 2025 онд багтаан шинээр барихаар төлөвлөж байна. Харин барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлана гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.
"ДАШВААНЖИЛ" ХХК: БИД ӨӨРСДӨӨ Ч МЭДЭЭЛЭЛ АВААГҮЙ БАЙНА
Дэлбэрэлтийн дараагаар Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан ачааны автомашины жолооч болон тус компанийн захирал нараас цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа талаар мэдээлсэн. Одоогоор тус хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг буруутган яллагдагчаар татагдаад буй. Дэлбэрэлтийн дараагаар тус компанийг олон нийтийн зүгээс буруушааж, хариуцлага дангаар хүлээхийг шаардсан. Гэхдээ тус компанийн төлөөллүүд буруу мэдээлэл түгээхгүй байхыг хүсч, хуулийн байгууллага хэн нэгэнд буруутай гэх шийдвэр гарсан тохиолдолд компани хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв.
Тэгвэл тус компаниас жилийн хугацаанд ямар ч тайлбар мэдээлэл дахин өгөөгүй. Тиймээс бид "Дашваанжил" ХХК-ийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнтэй холбогдож асуухад, бид өөрсдөө ч одоогоор мэдээлэл аваагүй. Хэрэв нийтэд хамааралтай мэдээлэл гарвал нээлттэй хэвлэлийн хурал хийх байх. Одоогоор бид ямар ч мэдээлэл өгөх эрхгүй.
Шаардлагатай тохиолдолд хэвлэлд нээлттэй мэдээлэл өгнө гэдэг хариултыг өмнө нь өгч байсан.
БҮТЭН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ТҮРЭЭСИЙН БАЙРААР АМЬДАРЧ БАЙНА
207 дугаар байрны оршин суугч, хохирогч н.Энхтуяа "Бид бүтэн нэг жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарч байна. Бидний түрээсийн мөнгийг улс хариуцаж байгаа. Энэ оны тавдугаар сарын 30 хүртэл түрээсийн төлбөрийг сунгасан. Ямартай ч байрыг нурааж шинээр барихаар болсон. Нураагаад, барьж дуусах хүртэл хэчнээн жил зарцуулахыг бид мэдэхгүй. Цаашид яахыг сайн мэдэхгүй байна. Өндөр настай миний хувьд байнга түрээсийн байраар амьдрахад хүндрэлтэй байна. Түрээсийн байрууд ихэнх нь зургаан сараар төлбөрөө авдаг. Өөр байр хайгаад явах төвөгтэй. Наад зах нь тавилга байхгүй. Бүх тавилгаа шинээр авах боломж бидэнд байхгүй шүү дээ. Дэлбэрэлтийн үеэр манай гэр бүрэн автаагүй ч доргилт, болон галын утаа зэрэгт хэрэглэх тавилга хомс болсон. Эхнээсээ эвдэрч байгаа. Энэ мэт асуудал олон байна.
Хэн буруутай нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй. “Дашваанжил” компанийн захирал Н.Баатаржав гэж хүн бидэнтэй өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй. Нэгдүгээр сарын 7-нд “Дашваанжил” компанийн Н.Баатаржав захирал ирээд уулзья гэхээр нь бид бүгдээрээ цугласан боловч ирээгүй. “Ажилтай байгаад очиж чадсангүй” гэдэг тайлбар дараа нь хийсэн гэсэн. Тэр хүний хэвлэлд өгсөн ярилцлагыг нь үзэхэд “Манай компани буруутай нь үнэн ч юм уу, худал ч юм уу” гэж ярьсан байна лээ.
Тухайн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлаас л энэ осол болсон гэж бодож байна.
Гэтэл тус компанийн захирал биднээс нэг удаа ч болов уучлал гуйгаагүй. Нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Хууль, шүүх нь шийдэх байх. Гэхдээ өчнөөн зуун иргэн хохирчихоод байхад биднээс уучлал гуйж болох л байлаа" гэсэн байдаг.
ГАЗ ДЭЛБЭРСЭН ХЭРГИЙГ НЭГ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Газ тээвэрлэж явсан ачааны машин 2024 оны нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд газ дэлбэрсэн. Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.
Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлж байлаа.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.218
Айлд хулгай орвол сэжигтнээр тухайн айлын хажуу айлыг нь, хамаатнуудыг нь ба ойрхон ажилладаг ажилчдыг сэжиглэх ёстой. Эдгээр хулгайчид өөрсдийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн хүнээр хулгай хийлгэдэг.
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.112.116
Яахлээрээ цуг хийдэг пм. Сенсацийг сэнсацаар дарах арга уу?
Зочин 10 цагийн өмнө 202.9.40.128
хабэа журам энэ тэр гэж бас л алдаг газардөө энэ дашваанжил. түгээлтийн жолооч нар нь газ ачиж явж бж тамхи байнга угзарна.
Зочин 11 цагийн өмнө 103.168.34.108
Жолооч бол шууд шок-т орсон. Тэр үед хэн ч юу ч хийж чадахгүй.
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.181.45
Газын жолооч 100 хувь буруутай байна.эхлээд хажууд жийп явж дараа нь явах нь зөв
анхаарал муу байна.
Бэхээ 2025-03-05 202.126.89.89
Суудлын машины жолооч яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ.Энэ асуудал нэгл сэжигтэй санагдаад байна.Тэр жолооч очиж мөргөөгүй бол систерны банк цоорохгүй байсан шүү дээ.
Нэргүй 2025-03-05 103.212.119.252
ANUSDI80955877
зочин 12 цагийн өмнө 103.57.92.50
Монголчууд хийн түлш,сайжруулсан түлш хэрэглэх чадваргүй хүмүүс юм,Түлээгээ, түлээд түүхий нүүрсээ түлээд утаагаа манаруулаад эсгий гэртээ шороон дунд сууж байхдаа таарсан хүмүүс юм
Нэргүй 2025-03-05 202.126.91.250
Тухайн үeд 2019 2020 онд Дашваанжил ХАБ албанд компанид анхааруулж бсан Тeхнологи дүрэм журамгүй хэт задгай багөөд хөгшчүүдийн танхай үөггөр дунд болхи ажиллгаатай бсныг Нэг юм болно шүү гэж анхааруулж бсан Үамахыг зөвлөж бсан Нохой хуцахын чинээ ьоогоогүй Тэгээд эл учирал өолсон Дашваанжил хк бүх хохтролыг төлөх ёстой
Нэргүй 2025-03-05 202.126.91.250
Дашваанэил компанид ажил орохоор одоогоос 5 жилийн өмнө очиж бсан 22ын төв байгууламж дээр нь очиход Харуул нь вагоноо байрлуулна газаа савлана ангилна худалдана жинлэнэ ачина буулгана падаан торцоо бүгд харуул дээрээ бдаг аймшигт Тeхнологийн горим алдагдсанм оны ялгаат ялзарсан задгай зохион байгуулалт тeхнологи дүрэм журамгүй айишигиын газар байсан Эл гажигыг ХАБ инжeнeрт нь болон офиссиынхонд нь анрааруулж байсан Гэввч нохой хуцахын зтндаанд үл тоосон Тэгээд одоо ЭНЭ учралт гэмт хэрэг
Зочин 2025-03-05 139.5.219.133
буруутанг илрүүлж чадахгүй шүүхтэй блхр татвар төлөгчид хохироод үлдэх юмдаа