2025 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 9-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд нутгийн төв хэсгээр цас орно.
Хур тунадас: 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 28, 3-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -18…-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -8…-13 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө болон 03-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 03 дугаар сарын 01, 03-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-26 градус, бусад хэсгээр -16…-21 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.
Нэргүй 4 минутын өмнө 66.181.161.193
ямарч хэрэггүй цаг үеээ өнгөрөөсөн зусарч бялдууч баяр
Mart 5 минутын өмнө 202.9.46.114
тэгээд янхсын баярын өдөр гэж гуцах нь уу? монголд эмэгтэйчүүд ээжүүдийн 3 баяр байдаг, 1-рт мартын 8, 2-рт 6 сарын 1н, 3-рт балентин.
Нэргүй 46 минутын өмнө 66.181.179.224
Эдүгээ Мартын 8 гэдэг баярыг Ангола; Буркина-Фасо; Гвинея-Бисау; Камбоджа; Хятад; Конго; Лаос; Монгол; Непал; Хойд Солонгос; Куба; Вьетнам; Туркменистан улсууд албан ёсоор тэмдэглэж байна!!! Казахстан, Кыргыстан улсууд хэдэн жилийн өмнөөс тэмдэглэхээ больсон гэнэ! "Мартын 8" гэдэг баярын жинхэнэ түүх нь эвгүй л дээ?! Манайхан мэддэггүй, мэдсэн ч төр засаг нь цуцлахаас айгаад байлгаад байдаг! Уул түүх нь бол бахархаад байхааргүй л юм билээ л дээ!
Нэргүй 38 минутын өмнө 66.181.179.224
1857.03.08-нд Нью-Йорк хотын гудамжинд я н х а н. хүүхнүүд жагсаал хийж, үйлчлүүлэгч усан цэргүүдийн цалинг цагт нь тавьж байхыг шаарджээ?!! Усан цэргүүд үйлчлүүлчихээд "цалин буугаагүй" гээд мөнгөө төлдөггүй золигнууд байсан юм гэнээ! Гэтэл 1910 онд Клара Цеткин, Роза Люксембург хэмээх 2 коммнуист эмэгтэй энэ өдрийг дарлагдсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгож байхаар тунхаглажээ! Энэ 2 эмэгтэй бол "чөлөөт секс"-ийг сурталчилдаг авгай нар байсан гэж байгаа!!!