Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны хоёрдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд тандалт судалгаагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нийт 158 хүүхдүүд байсан байна. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бага насны хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тул эдгээр хүүхдүүдийн гэр бүл улаанбурхан өвчний нууц үеийн хугацаа болох 14 хоногийн хугацаанд хүүхдийн биеийн байдлыг анхаарах, гадуур явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мөн ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдана уу!
Улаанбурхны зөөвөрлөгдөн лабораториор батлагдсан тохиолдолтой холбоотой дотоодын халдвар бүртгэгдсэн тул ЭМЯ, ХӨСҮТ-ийн идэвхжин ажиллаж байгаа тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөлт, тандалт хариу арга хэмжээ, санхүүжилт, эрсдэлийн харилцааны багуудын гишүүдийн өргөтгөсөн хурлыг ХӨСҮТ-д зохион байгуулж, багуудийн авч хэрэгжүүлж байгаа тандалт, хариу арга хэмжээ, батлагдсан тохиолдлуудын эмнэлзүйн байдал, эмчилгээ, үйлчилгээ, вакцинжуулалт, цаашид авах арга хэмжээ, зөвлөмж, нөөцийн бэлэн байдлын талаар хэлэлцжээ. Өргөтгөсөн хуралд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л. Баттөр, Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга С.Мөнхсүх, Хэлтсийн дарга Д.Баярболд, С.Жаргалсайхан, холбогдох мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр болон дэд захирлууд, холбогдох мэргэжилтнүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга З.Болормаа, НЭМҮТ-ийн албаны дарга С.Гэрэлмаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сокорро болон мэргэжилтнүүд, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцсон байна.
Холбоотой мэдээ