АНУ, Оросын төлөөлөгчид нууцаар хэлэлцээ хийсэн гэв

АНУ, Оросын төлөөлөгчид нууцаар хэлэлцээ хийсэн гэв

АНУ, Оросын төлөөлөгчид нууцаар хэлэлцээ хийсэн гэв

Орос, АНУ-ын төлөөлөгчид "Хойд урсгал 2" хоолойгоор дамжуулан Герман руу байгалийн хийн урсгалыг сэргээх талаар нууц яриа хэлэлцээ хийсэн гэж Германы шар хэвлэл "Bild" сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. "Хойд урсгал 2"-ын Швейцарьт төвтэй оператор болон 11 тэрбум ам.долларын өртөг бүхий тус хоолойтой холбогдох Орост төвтэй бусад аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар АНУ-ын хоригт хамрагдаад байгаа юм.

Гэсэн хэдий ч хий дамжуулах хоолойг сэргээх тухай АНУ-Оросын хэлэлцээ нь ерөнхийлөгч Дональд Трампийн Кремльтэй харилцаагаа сэргээх оролдлогын нэг хэсэг гэж ажиглагчид үзжээ.

"Bild"-ийн мэдээлснээр, Трампийн тусгай элч Ричард Гренелл нь Швейцарийн Штейнхаузен хот дахь хоригт орсон эрчим хүчний Газпромын бүрэн эзэмшдэг "Nord Stream 2 AG" хийн хоолойн оператор компанийн төв байранд албан бусаар удаа дараа айлчилжээ. Гэхдээ уг мэдээллийг Гренелл үгүйсгэж буй. Уг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Хойд урсгал 2”-оор дамжих Оросын байгалийн хийн урсгалыг АНУ хамтран эхлүүлэх хэлэлцээнд хөрөнгө оруулагчид, тэр дундаа АНУ-ын бизнесмэн Стивен Линч “Хойд урсгал 1” болон “Хойд урсгал 2”-ын операторыг удирдах сонирхолтой байгаа аж.

"The Financial Times" агентлаг мөн адил мэдээллийг нийтэлсэн бөгөөд үүнд АНУ-ын төлөөлөгчид гэрээний төслийг аль хэдийн боловсруулсан гэж мэдээлсэн байна.

Энэхүү ажлыг "Хойд урсгал 2"-ын гүйцэтгэх захирал асан, Зүүн Германы тагнуул асан, Путинтэй олон жил хамтран ажилласан Маттиас Варниг удирдаж байх өндөр магадлалтай гэж онцлон тэмдэглэжээ.

"Bild" уг хэлэлцээний талаар "Ийм байдлаар, тооцооны дагуу америкчууд Германы хийн хоолойг эрхшээлдээ оруулж, ашиг олох болно" гэж бичсэн байх бөгөөд АНУ-ын засгийн газар нээлттэйгээр, шууд хэлэлцээрт оролцохгүй гэж буруутгасан байна. Гэсэн хэдий ч Швейцарьт болсон нууц хэлэлцээнд Германы засгийн газар оролцоогүй гэж мэдэгдсэн. Мөн "Хойд урсгал 2"-ыг дахин эхлүүлэх хэлэлцээр биелэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 51 минутын өмнө 66.181.160.55

Энэ муу Трамп бүр улаандаа гарчээ!!!… Мөнгний төлөө нүдээ ухаж өгхөөс ч буцахгүй амьтан юм аа… Хэдэн доллор харуулж байгаад хоёр нүдийг нь ухаад авчихлтай!!!.. нэг нүдээ хэд гэж хуцах болооо???..

Avatar

Бат Үүл 1 цагийн өмнө 122.201.31.35

трампыг муудахаас илүүтэй бид өөрсдөө ардчилал гэдгээ ойлгоогүйд гол учир нь байгаа юмаа

Avatar

ХУУЛЬЧ 1 цагийн өмнө 202.9.46.159

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ ЗОХИСТОЙ ҮР АШИГТАЙ БОДЛОГООР ДЭЛХИЙД ТӨГТВӨРТӨЙ АШИГЛАХ ЭНХ ЦАГИЙН ХӨГЖИЛИЙН ГАРАА ГЭЖ ОЙЛГОВ .,,,,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.252

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.250

Герман чинь Анугийн колони юм чинь эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа шахыштэ.
Сая шинээр гарч ирсэн Ерөнхий сайд Мэрзийг хүмүүс Оростой урдныхаас нь илүү байлдана гэж бодож байтал Германыг Анугийн колончлолоос чөлөөлөх хэрэгтэй байна гэж авсан.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.132

UAG

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.57

Жомбого Трамп

Avatar

Zochin 3 цагийн өмнө 202.131.225.197

Trump delhiin deg jurmiig unen ballaj hayaj bn dooo hugiin pizdaaa

Avatar

Зочин 1 минутын өмнө 202.179.26.226

Ямар дэг журам? Тйим юм байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж