Боливи улсын баруун хэсэгт Даваа гаригийн өглөө хурдны зам дээр осол гарсны улмаас 31 хүн нас барж, 20 орчим хүн хүнд шархадсан байна. Тодруулбал, Оруро болон Потоси мужийг холбосон хурдны зам дээр Чаллапата компанийн зорчигч тээврийн автобус эсрэг урсгалд явж байсан фургон машинтай мөргөлджээ.
Тухайн автобусанд 50 гаруй зорчигч байсан бөгөөд мөргөлдсөний дараа Потоси хотоос 90 км зайд байрлах жалганд унасан болохыг орон нутгийн эх сурвалж мэдээлэв.
Потоси мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Лимберт Чоке хэлэхдээ, "Харамсалтай нь Бракамонте эмнэлэгт эрэгтэй, эмэгтэй, насанд хүрээгүй 31 амьгүй цогцос хүргэгдсэн" гэсэн байна. Автобусны жолооч амьд гарсан ч хүнд шархадсаны улмаас цагдаагийн хяналт дор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. "Бидний таамаглаж буйгаар фургоны жолооч эгнээ рүү нэвтэрч, улмаар мөргөлдсөн" гэж Чоке сэтгүүлчдэд хэлжээ.
Ослын газарт эмнэлгийн баг, цагдаагийн албаны илгээж, амьд үлдсэн хүмүүст тусламж үзүүлсэн аж. Гэсэн хэдий ч тус газарт очиход хүндрэлтэй байсны улмаас аврах ажиллагаа хэдэн цаг үргэлжилсэн нь хохирогчдын тоог нэмэгдүүлсэн гэж орон нутгийн иргэд үзэж байна. Түүнчлэн, уг хэрэг гуравдугаар сарын 1-нд Боливийн багт наадмын үеэр нэг зам дээр явж байсан хоёр холын тээврийн автобус мөргөлдөж, 37 хүн нас барж, 39 хүн гэмтэж бэртсэн ослын дараа гарсан хоёр дахь зам тээврийн ноцтой осол боллоо.
Зочин 1 минутын өмнө 106.186.208.29
Энэ одоо ямар орчуулга гэхээр ийм аймшигтай байдаг байна аа. Ослоос шарх авахгүй, бэртэл гэмтэл авна. Шарх бол өөр утгатай. Бууны шарх, нохойд хазуулсан шарх гэх мэт. Оросын фургон биш байлгүй дээ. Бага оврын микро автобус байх. Аль эгнээ рүү орж мөргөлдсөн юм бүү мэд. Эсрэг урсгал руу орсон гэх гэсэн юм болов уу. Ямар ч цензургүй, хяналт шалгалтгүй, үг үсгийн алдаатай, утга найруулга муу мэдээ нэртэй орчуулга оруулж байх хэрэг байна уу.
Нянбактер 10 минутын өмнө 202.9.46.114
нянбактер хулгайчийн туулын хурдны мянгуужингийн там ба дүүжин гүүр, богд уулыг цоолох утопи популизм