MWC 2025: Технологийн ирээдүй Барселонд тодров

MWC 2025: Технологийн ирээдүй Барселонд тодров

MWC 2025: Технологийн ирээдүй Барселонд тодров

"Mobile World Congress" /MWC)/ 2025 оны салбарын шилдэг удирдагч, бодлого боловсруулагч, технологийн шинийг санаачлагчдыг цуглуулан, Барселон хотноо технологийн ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг харууллаа. Энэ жилийн арга хэмжээ нь "5G", хиймэл оюун ухаан /AI/ болон харилцаа холбооны дараагийн түвшнийг тодорхойлох гар утасны технологи хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхойлсон гэж оролцогчид үзэж байна.

"Fira Gran Via" үзэсгэлэнгийн төвд "GSMA"-аас зохион байгуулж буй гурван өдрийн арга хэмжээ нь "Нэгдэх, холбогдох, бүтээх" сэдвийн дагуу болж буй.

Тухайлбал,"AI" болон гар утасны технологи хэрхэн нэгдэж, өдөр тутмын амьдралыг өөрчлөх боломжтойг харуулсан арга хэмжээ гуравдугаар сарын 3-нд эхэлж, үргэлжилж байна.

"GSMA"-ийн ерөнхий захирал Матс Гранрид онцлохдоо, гар утасны "5G" сүлжээг  хамгийн багадаа 2 тэрбум гаруй хүн хэрэглэж, дэлхийн түүхэнд харилцаа холбоо нь хамгийн хурдацтай хөгжиж буй салбар болсон гэж мэдэгдэв. Мөн энэ нь өдөр ирэх тусам өргөжин тэлж байгаа тул инновацийг эрчимжүүлж, шинэчилж байна гэжээ. Тус компани эл үеэр 2025 оны Мобайл эдийн засгийн тайлангаа цугласан олонд танилцуулсан бөгөөд гар утасны технологи нь 2024 онд дэлхийн эдийн засагт 6.5 их наяд ам.долларын хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон юм.

"5G", "IoT" болон хиймэл оюун ухаан хөгжсөөр байгаа тул 2030 он гэхэд энэ тоо 11 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байгаа гэдгийг уг тайланд тодотгосон байна.

"MWC 2025" үзэсгэлэнд 2800 гаруй оролцогч, 1200 илтгэгч оролцож байгаагаас гадна дөрвөн өдрийн хугацаанд 100 мянга гаруй үзэгч хамрагдах төлөвтэй байна. "China Mobile", "Huawei", "Lenovo", "Xiaomi" зэрэг томоохон технологийн компаниуд уг арга хэмжээний үеэр хамгийн сүүлийн үеийн бүтээлээ танилцуулж байна. Мөн олон нийтийн сонирхлыг татахуйц бүтээлүүдээс дурдвал, "Samsung"-ийн "Project Moohan VR" чихэвч, "Huawei"-ийн гурав нугалагдах ухаалаг утас болон хиймэл оюун ухаанаар ажилладаг робот гар, робот нохой аж.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-05 103.212.118.126

Хөөрхий гэж хиймэл оюун ухаан AI удахгүй мухардалдаа орно ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж