Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ажил эхлэх өдрөөс цас орж шуурах ч говийн аймгуудаар өдөртөө 11 градус хүртэл дулаарах нь ээ. Тодруулбал, гуравдугаар сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно. Гуравдугаар сарын 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Холбоотой мэдээ